Өвлийн жавар тачигнаж, мөдхөн идэр ес айлчлах нь. Их хотод шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орсон энэ үест ээлжит ярилцлагынхаа зочинтой уулзахаар Улсын их дэлгүүрийг зорилоо. Ихэнхдээ уулзах зочныхоо царай болон ямар хүн угтахыг нь яг таг мэддэг, заримдаа таамагладаг ч энэ удаад тодорхой төсөөлж, таамаглаж чадсангүй. Тэрбээр “Миний охин намайг таних байлгүй дээ. Би одоо хөгширсөн. Өөдөөс чинь нэг таяг тулсан эмгэн очно шүү” гэж утсаар мэдэгдсэнээс л түүнийг би таягтай буурай ирэх нь хэмээн бүүр түүрхэн ойлголт авснаас бусдаар мэдэх зүйл бага байв. Түүний тухай би бүр багадаа анх сонсож байсан. Тэр бол нэгэн цаг үед домог шиг яригдаж явсан эрхэм хүмүүн...

Ийнхүү тэр нэгэн насныхаа амьдралыг циркийн жүжигчин, уран нугаралтад зориулсныхаа хойно өөрийн сурч мэдсэн, хийж бүтээсэн бүхнээ өвлүүлэхээр шавь бэлдэж сууна. Гэхдээ бидний яриа яагаад ч юм, ийм бухимдалтай мэт байдлаар эхэлсэн. "Циркийн байрыг нураах гэж байгаа нэрийдлээр биднийг хөөсөн. Амьдралынхаа 60 гаруй жилийг элээсэн байгууллагаасаа хөөгдөх шиг муухай зүйл байгаагүй. Мэдээж нас өндөр болж байгаа ч би тэнд уран нугаралтаар хичээллэх сонирхолтой хүүхэд залууст нэг ч гэсэн зүйлийг хэлж өгч, нэг бүтээлийг шинээр гаргах гэж зүтгэсэн. Гэхдээ би "Хүн сарнай" студийнхээ шавь нарт зааж сургаж, тэднээс бүтээл төрөх гэж хичээж байна" хэмээн тэр гомдонгуй өгүүлээд хэсэг дуугаа хураана. Цагтаа Монголын төдийгүй дэлхийд нэрээ гаргаж, мандаж явсан тэр насны дээр жаахан сэтгэл дундуур суугаа нь харамсмаар. Бидэнд тэр Төрийн шагналт, ардын жүжигчин, уран нугаараачаараа үлдэх ч тэр өөрөө илүү ихийг үлдээхийг хүсэж, түүндээ шаналж буй нь илт.
.jpg)
-Энэ бол надад өгч байгаа том урам байсан. Төрийн шагналыг би 1971 онд хүртсэн. Гавьяат жүжигчин цол хүртэж байхдаа би хүүхэд байж, харин Төрийн соёрхолт хүртэж байхдаа би залуу байсан болохоор учиргүй хөөрч, түүнийгээ их зүйлд боддоггүй байж. Тухайн үед байх ёстой зүйл мэт боддог байсан. Тэгээд ч шагналаа бодож явах завгүй ч байдаг байж тоглолтоос тоглолтын хооронд завгүй, "Дараагийн бүтээлээ юу хийх вэ", "Хэрхэн яаж хийх вэ" гэж боддог байсан. "Өөр шинэ юу хийж болох уу" гэсэн бодол л надад байдаг байсан. Нэг тэмцээнд яваад ирэхэд, нэг шагнал авахад хэвлэлүүд их ирж яриа авдаг байсан. Миний оруулсан уран нугаралтын төрөл, зохиомжууд их шинэ байсан. Улс орон бүрд зохиогддог тэмцээн бүрд би өөр өөр номертой оролцохыг хичээдэг байсан.
-Таныг тэмцээнд уралдаанд оролцоод, төрөөс шагнал урамшуулал авч ирэхэд төрөөс ямар дэмжлэг өгч байсан бэ. Тухайн үед тийм зүйл байсан уу. Одоо бол олимпоос медаль авч ирсэн тамирчинг тодорхой мөнгөн шагналаар урамшуулж байна шүү дээ?
-Мэдээж тухайн үед шагнал, урамшууллыг бол олгож байсан. Гэхдээ айхтар байраар шагнаж, ахуй амьдралд хэрэгцээтэй зүйлийн мөнгөн тэтгэмж олгодоггүй байсан. Би ч ашиг сонирхлын төлөө нэг ч удаа үзүүлбэр хийж, бүтээл гаргаж явсангүй. Цөм сайн уран бүтээл хийхийн төлөө л байсан. Одоо ч тийм. Ашгийн төлөө байсан бол өдийд би гэрээрээ ч хамаагүй хэдэн хүүхэд аваад сургалт орж болно. Заавал бүтээл гаргана гэж өөрийгөө зовоох шаардлагагүй. Гэвч миний зарчим, миний явж ирсэн замнал өөрөө тийм биш. Надад угаас нэг ашиг сонирхлын зүйл байхгүй. Сайн бүтээл хийж, сайн байхыг багш болон ээж минь сургасан. Би одоо ч энэ зарчмаар амьдарч байна. Өдгөө залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх л юм бол сайхан амьдрах боломж их болж. Миний үед одооных шиг байсан бол би одоо сургалтын байргүй гэж санаа зовох юмгүй байх байсан.
-Сайн багш сайн шавийг олж, нээдэг байх. Багш тань том уран нугараач болно гэж анх харсан болов уу?
Богинохон амьдралын чөлөөнд түүний амжилт эрт эхэлжээ. Аравдугаар ангийн сурагч гэдэг бол мэргэжлээ сонгох насан дээрээ яваа, жаахан үе. Гэвч ийм насан дээрээ Б.Норовсамбуу гуай хэдийн Монгол Улсын Гавьяат хэмээх эрхэм цолын эзэн болжээ. Энэ бол түүний бусдаас өөр байсны шагнал. Бусдыг давтаж, хийснийг нь дуурайж болдог. Гэхдээ энэ бол амжилтад хүрэх хамгийн тойруу зам. Харин шууд тэсэлж, тэсэрч, өөр байж чадсан нь л хамгийн дөт замаар алхдаг. Үүнийг тэр "Цэцгэн дээрх эрвээхэй" үзүүлбэрээрээ харуулжээ. Нээрээ л уран нугарна гэдэг урд хойно хөлөө гаргахын нэр биш. Нугаралтаар бүтээл үзүүлж болохыг тэр өөрөөрөө харуулжээ.
-Одоо та шавь нараараа дамжуулан мөн олон бүтээл гаргаж байгаа байх?
-Тийм ээ. Одоо ч бодож, ямар бүтээл гаргах вэ гэж бодож сууна. Би “Монгол бүсгүй”, Могойн чуулга", "Дөрвөн уран нугаралт" гэсэн номерийг хийж байсан. Мөн “Загийн төгөл” гээд хоёр охины номер хийсэн. “Ихэр ураг” гээд дан зохиомжтой номерууд хийсэн. “Могойн чуулга” номер бол бурхан суудал бурхан шашны талдаа, "Монгол бүсгүй" бол монгол бүжгийн тавилттай номер. Миний өмнө Цэндээ, Мажигсүрэн багш байсан, энэ багш нараас ялгагдаж өөр юм хийх шаардлага гардаг. Би Баруун Германд таван жил ажилласан. Тэр хоорондоо барууны орны үзэгчид юу сонирхож байна гэдгийг хараад Монгол уран нугаралтад модерн стилийг анх оруулсан. Модерн бүжгийн тавилттай, хурц хөдөлгөөнтэй, хувцсаа зориуд Германаас захиалж авчирсан. Энэ номер БНАСАУ-д болсон Хаврын баяр тэмцээнд орж алтан цом авсан. Тэнд Хятадын Ухань болдог олон улсын тэмцээн байгуулдаг хүн явж таарч бид хоёрт оролцох урилга өгсөн. Намар нь Ухань болсон олон улсын циркчдийн тэмцээнд орж мөнгөн медаль авсан. Тэгэхэд Канадын Нарны циркийн Жейл гэдэг хүн ирээд “Манай Нарны цирк том шоу хийх гэж байгаа. Танайхаас дөрвөн нугаралт авна, энэ хоёр охиныг чинь авч тоглуулмаар байна. Энэ хоёртой адилхан дөрвөн хүүхэд байна уу” гэсэн.
Тэр үед би дөрвөн хос үзүүлбэр бэлдэж байсан. Энэ мэт уран нугаралтын төрөлд үргэлж шинийг санаачилж, хийх гэж эрмэлзэж ирж. Түүнээс би энэ санаагаа та хаанас олдог вэ гэж асуухад "Их бодно. Яаж өөр зүйл хийх үү гэж олон талаас нь ажиглана. Өгөгдлөө харна. Тэгээд л уран нугаралтынхаа хэсгүүдийг олдог. Тухайлбал, гурван хүүхэд байхад ямар номер, түрүк, зохиомж хийх вэ гэж бодно. Би сүүлд нэг аалзны номер хийсэн. Хун болон 21 дарь эх, ертөнцийн гурав гээд хийсэн. Эхлээд зохиомжоо бодоод хөдөлгөөн, хөгжим зүйлээ бодно. Тухайлбал би хамгийн сүүлд "Талын Монголын охин" гэж бүтээл гаргалаа. Нэг охин нум сумтай гарч ирээд нугардаг" гэсэн юм.
-Уран нугараач болох хүүхдийн юуг нь та харж, сонгож авдаг вэ?
-Авьяас болон техник хамгийн чухал. Техниктэй хүүхэд илүү хол явдаг. Миний шавь нараас одоо уран нугараач Э.Лхагва-очир хамгийн сайн техниктэй. Техник сайн эзэмшсэн хүүхдэд зохиомж болон хөдөлгөөн ч их олддог. Ямар ч санаа гаргасан хийх чадвар нь өндөр байдаг. Тэр шавьдаа л студээ өвлүүлэх санаа байна. Хэрэв намайг байртай болгоод өгчихвөл би байгаа дээрээ өөр олон төрөл санаа, зохиомжийг үлдээхийг хүсэж байна. Хамгийн гол нь хүүхдүүддээ заах байр сууцгүйдээ баригдаад байна.
.jpg)
Их бодно. "Яаж өөр зүйл хийх үү" гэж олон талаас нь ажиглана. Өгөгдлөө харна. Тэгээд л уран нугаралтынхаа хэсгүүдийг олно"
| ЦЭЦГЭН ДЭЭРХ ЭРВЭЭХЭЙ БУЮУ Б.НОРОВСАМБУУ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |