Мексикийн алдарт зураач Фрида Калогийн нөхөр Диего Риверад бичсэн хайрын захидлыг хөрвүүлэн хүргэж байна. Фрида Кало нь моденизмын үеийн төлөөлөгч бөгөөд өөрийн хөрөг зургуудаараа алдартай билээ. Фрида 18 насандаа авто осолд орсны улмаас 35 удаа хагалгаанд орж байсан гэдэг. Тэрээр эл захидлыг гэртээ өвчинд шаналж байхдаа 1944 онд сийрүүлж байжээ.
Диего минь
Таны гар, таны алтлаг ногоон нүдийг юутай ч харьцуулшгүй. Миний бие танаар өдрөөс өдөрт дүүрсээр л байна. Чи шөнийн толь лугаа. Хүчтэй аянгын гэрэл лугаа. Цээж тань миний оромж юм аа. Миний хуруу таны цусанд хүрч чаддаг. Чиний амьдралын оргилуун цэцгэн рашаанаас тань би амьдралын жаргалыг мэдрэх юм. Энэ л мэдрэмж бидний сэтгэл хөдлөлийг дүүргэж байна.
Намайг тойрсон гэрэл сүүдэрт таны дуу хоолой дүүрэн байна. Та өөрийгөө өнгө ялгаруулдаг Хромофор, харин би өнгө өгдөг ауксохромами гэж хэлдэг сэн. Миний хүсэл бол сүүдэр хэрхэн хөдөлгөөн үүсгэдэг тэр шугмийг л ойлгох явдал. Би чамайг зурмаар байвч ямар ч өнгө алга. Учир нь миний төөрөгдөл, их хайрын бодит хэлбэр нь тийм юм.
Таны үг сансар огторгуйг бүхэлд нь туулж, миний эсэнд хүрдэг. Харин миний оддоос түгсэн гэрэл танд хүрнэ.
Энэ бол бидний биеийн олон жилийн турш ангасан хүсэл юм. Миний эргэн тойрон дахь бүх зүйл таны ногоон гайхамшгаар хүрээлэгджээ. Таны уруул анар жимсний шүүс, чангаанз, хан боргоцойн гээд бүх л жимсний амттай. Чи гараас минь атгахад би биеийг тань бүхэлд нь хайрлаж, чамтай, өөртэйгөө нэг хормыг өнгөрөөдөг.
Энэ бол хайр ,эмзэглэл, энхрийлэл биш. Энэ бол таны гар, уруул, цээжнээс тань олсон миний амьдрал юм. Би таны уруулаас буйлсны амтыг мэдэрсэн. Бидний ертөнц хэзээ ч гадагшилдаггүй. Зөвхөн уул л өөр нэгэн уулийнхаа цөмийг мэддэг дээ.
Таны оршихуй хөвөх шиг, эсвэл та миний оршихуйг бүрхэх шиг санагдахад би өглөөг тэсэн ядан хүлээдэг сэн. Тэгээд тантай хамт буйгаа анзаарна. Сэтгэл хөдлөл дүүрэн тэр агшинд миний бие таны гараар хүрээлэгдсэн мэт санагдана. Одооноос бидний ид шид бол хайр юм гэж би дуулах болно.
| Зураач Фрида Кало нөхөр Диего Риверад бичсэн захидал |
|
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |