ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковский гэрлэхээс өмнө дүү Модест Чайковскийд бичсэн захидлыг хүргэж байна. Тэрээр хайр сэтгэлдээ хөтлөгдөж бус сайн найзын хувиар, бусдын хэл амнаас дайжин гэрлэх шийдвэр гаргаж байв. Тэрээр эл захидлыг 1876 оны есдүгээр сарын 10-нд сийрүүлж байжээ.
Хүндэт Модя минь!
Таны чимээгүй байдал намайг түгшээж эхэлж байна шүү. Та сүүлийн захидалдаа “Бие муу байна” гэжээ. Хүндээр өвдсөн гэдэг тань үнэн үү. Хэрэв тийм бол София Алескандровагаар дамжуулан бидэнд яагаад мэдэгдсэнгүй вэ. Бидний хувьд холбоотой байх нь юу юунаас илүү гэдгийг та мэднэ шүү дээ.
Та бид уулзсангүй хоёр сар болжээ. Гэвч чамтай уулзаагүй хэдэн зуун өнгөрсөн юм шиг л санагдаж байна. Энэ хугацаанд чиний тухай, өөрийнхөө тухай, бидний ирээдүйн тухай маш их бодлоо. Ийнхүү удаан бодсоны эцэст энэ жилдээ багтаан хэнтэй ч хамаагүй хууль ёсны дагуу гэрлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Бидний хүсэл эрмэлзэл аз жаргалд хүрэх ганц зам төдийгүй бидний ганц саад тотгор юм. Үүнтэй бид байгалийн хүчээрээ тэмцэх ёстой. Би чамд, Коляд ч хайртай. Та хоёрын сайн сайхны төлөө хэзээ ч бүү хагацаасай гэж хүсэж байна.
Би одоо амьдралынхаа маш чухал үеийг туулж байна. Энэ талаар чамтай илүү тухтай ярилцана аа. Харин одоо би танд гэрлэхээр шийдсэн гэдгээ л хэлэх байна. Энэ бол миний хувьд зайлшгүй хийх ёстой зүйл. Үүнийг чиний төлөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө хийх ёстой.
Миний хувьд гэрлэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Хэрэв надад эр зориг дутвал өөрийн ямар ч зуршлаа орхиход бэлэн байна. Үнэн хэрэгтээ надад ямар ч буруу байхгүй байхад бусад хүмүүс намайг өрөвдөж, өршөөл үзүүлэн харах хичнээн шаналантайг та аль хэдийн мэдсэн биз. Намайг хайрладаг хүмүүс заримдаа надаас ичдэг гэж бодох хичнээн аймшигтай вэ. Товчхондоо миний үзэл бодол хамаагүй ч бусдын яриа ойр дотнын минь хүмүүсийг зовоож байна. Жигшүүрт хүмүүсийн амийг хамхихын тулд би эмэгтэй хүнтэй ойр дотно байхаар шийдсэн.
Саяхан би Вербовкад гайхалтай хоёр долоо хоногийг үдлээ. Одоо хуучны жижиг байшиндаа байна. Алёша үгээр хэлэхийн аргагүй царайлаг залуу болжээ. Би сэтгэлдээ түүнийг хайрласан хэвээр шүү. Надад дуурийн театраас одоо хүртэл мэдээ ирсэнгүй. Миний бүтээл тавигдах эсэх нь ч мэдэгдэхгүй байна. Гэхдээ миний хувьд хамгийн чухал үйл явдал одоо болж байна. Хор хөнөөлтэй хүмүүсийг өөрөөсөө хэрхэн холдуулах талаар л өдөржин бодож сууна даа. Чамайг хүндэтгэн үнсье.
Пётр Ильич Чайковский
| П.И.Чайковский дүү Модест Чайковскийд бичсэн захидал |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |