Бид бүгд өсвөр насны хүүхэд байж үзсэн. Заримдаа өөрийнхөө наснаас хэтэрхий ихийг бодож, дотроо хэтэрхий ихийг хадгалаад “хүмүүс намайг юу гэж бодох бол” гэсэн үл үзэгдэх хайрцагт амьдарч байгаа мэт санагддаг үе хүн бүрд л байсан.
Хэн нэгэнтэй очоод яриа өдөх гэхээр тэнэг юм хэлчих вий гэж, нүүрэн дээрх жижигхэн батга хүртэл бусдын нүдэнд хэт том харагдаж, бүгд анзаараад байгаа юм шиг, хэрвээ хариу үйлдэл үзүүлбэл муухай хүн харин дуугүй байвал дотроо дэлбэрэх мэт, үзэл бодлоо илэрхийлмээр санагдавч хэлчихвэл хүмүүс намайг хачин гэж харах вий гэсэн айдас дотроос гарч ирнэ. Тэгээд эцэст нь юу ч хэлэлгүй үлддэг. Учир нь бид өөрийнхөөрөө байхаас илүү бусдад яаж харагдах вэ гэдэгт л илүү их анхаарч инээхдээ хүртэл жинхэнээсээ инээж байна уу, эсвэл зүгээр л тохирох гэж инээж байна уу гэдгээ ялгаж чадахгүй үе ч хүртэл бий.
Гаднаа энгийн, тайван, магадгүй жаахан хүйтэн харагдаж болох ч сэтгэлд маш их зүйл өрнөж, хэлж чадахгүй үгс, гаргаж чадахгүй нулимс, тайлбарлаж чадахгүй мэдрэмжүүд өсвөр насанд цоо шинэ зүйлс. Заримдаа хаа нэгтээ очоод, хэнд ч мэдэгдэхгүйгээр бүгдийг гаргачихмаар санагдаж, чанга хашхирмаар, эсвэл зүгээр л уйлмаар санагдана. Гэвч эцэст нь юу ч хийлгүй, бүхнийг дотроо хадгалсаар үлддэг ойлгомжгүй хэр нь нандин нас.
Энэ бүхнийг нэг дор өөрчилж даанч чадахгүй. Маргааш нь шууд зоригтой, нээлттэй хүн болчихгүй ч гэсэн нэг жижиг алхам хийж чадна. Нэг удаа үнэнээ хэлж, бичсэнээ устгалгүй үлдээж, “би ингэж мэдэрч байна” гэж хэлэхээс айхгүй байж бага багаар суралцаж чадна. Тэр жижиг алхмууд нийлсээр нэг өдөр өөрсдийгөө хянаж буй үл үзэгдэх хайрцгаас суларч өөрийгөө нуухаа больж сурах замдаа гарна.
Том хүн болсон ч гадагшлуулж чадаагүй өөрөөсөө нуусан асуудлууддаа дотроосоо идэгдээд, амьдрал ч асуудлуудаа дагуулсаар л ирнэ. Гэхдээ өмнө нь давж чадсан шигээ дахиад ч давж чадна. Ялгаа нь энэ удаа өөрийгөө нуухгүй.
| ҮЛ ҮЗЭГДЭХ ХАЙРЦАГ |
|
ДАШТ-ний хагас шигшээ тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй үзүүлнэ
2026-07-15 15:15:50
УЛСЫН НАЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: Эрдэнэт хотынхоо 50 жилийн ойд улсын цолтон болоод очиж байгаадаа баяртай байна
2026-07-15 13:36:50
УЛСЫН НАЧИН Э.МӨНХБААТАР: Улсын Арслан Д.Азжаргалаас хойш 20 жилийн дараа аймагтаа улсын цолтон боллоо
2026-07-15 13:03:48
МОНГОЛ УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭН: Багш нартаа болон “Бөх билэгт” дэвжээнийхээ хамт олонд баярлалаа
2026-07-15 12:23:34
ТАНИЛЦ: Нийтийн тээврийн дараах 15 чиглэлд энэ сарын 25-ныг дуустал өөрчлөлт орж байна
2026-07-15 11:32:13
Улсын Начин Б.Номиндалай: Миний олон жилийн уйгагүй хөдөлмөрийг зүлэг ногоон дэвжээ минь ивээлээ
2026-07-15 11:18:50
ЗАВЬТ ЭРГҮҮЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ГОЛД УРСАЖ БАЙСАН ГУРВАН ИРГЭНИЙГ АВАРЛАА
2026-07-15 10:19:35
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын баярын амралтын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь
2026-07-15 10:11:10
2026-07-15 09:17:07
Дэлхийн адууны өдрийг Монгол Улс анх удаа тэмдэглэв
2026-07-15 08:54:51
“Иппон Дожо” клубийн урилгаар Тамүра Торү Монголд ирлээ
2026-07-15 07:46:34
Чикаго хотын монголчууд төрийн болон салбарын одон медаль хүртэв
2026-07-15 07:33:20
“Үүлэн бор” морь АНУ-ын “Charles Town” морин тойруулгад түрүүлжээ
2026-07-15 07:10:00
Вашингтон Дисигийн Монгол иргэд сайхан нааджээ
2026-07-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-07-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |