Шинэ жил дөхөхөөр хүмүүс нэг л сонин болчихдог доо. Гадаа цас орж, хот тэр чигтээ чимээгүйхэн цайраад ирэхээр сэтгэл дотор байдаг зүйлс илүү тод мэдрэгддэг мэт. Инээмсэглэж яваа ч дотроо бол бүгд л ядарсан, бас жаахан гунигтай. Гэхдээ тэр гуниг муу зүйл биш ээ, энэ жилтэйгээ аажмаар салах гэж байгаа хүний л нам гүм мэдрэмж.
Хүн бүрт л дулаахан хүсэл мөрөөдөл байдаг. Том жижиг хамаагүй, зүгээр л зүрхэндээ тээж явсан өөрийнх нь л хүсэл. Түүнийг биелүүлэхийн тулд бүтэн жилийн турш хичээсэн. Зарим өдөр унасан, зарим өдөр шантрахаа шахсан, заримдаа өөрийгөө ч ойлгохоо больсон. Гэхдээ эцэст нь энд ирчихсэн байна шүү дээ. Он дуусах дөхөөд, ингэж цас харж зогсож байна гэдэг өөрөө чадсаны л нэг нотолгоо.
Бид бүгд төгс байгаагүй ч хичээсэн. Чадлынхаа хэрээр явсан. Тиймээс энэ жилдээ “Чадлаа, мундаг байлаа” гэж хэлэх эрх хүн бүрт бий. Заавал их амжилтаар хэмжих албагүй. Босоод үргэлжлүүлсэн чинь өөрөө хангалттай том ялалт байсан.
Тийм болохоор шинэ онд өөрөөсөө илүү ихийг нэхэхээсээ өмнө жаахан амсхийе. Өөртөө зөөлөн хандъя. Бие биедээ ч бас. Цасан доор нуугдсан тэр дулаахан хүслүүд чинь амьд байна. Зүгээр л итгээд, дахиад нэг жил хамт алхъя.
| ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД |
|
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-20 14:48:36
С.БЯМБАЦОГТ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэнэ
2026-11-20 13:51:25
Монголын хөрөнгө оруулалтын “Сингапур-2026” форум амжилттай боллоо
2026-11-20 13:02:53
Монгол, ОХУ-ын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэв
2026-11-20 12:37:33
ТЭР...
2026-11-20 11:37:24
У.Сүрэнжав дэлхийн аваргын хагас шигшээд шалгарлаа
2026-11-20 11:28:59
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 11:26:36
Ахмад бадминтончид Азийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-20 11:10:00
ХАМТ АРХИ УУЖ БАЙСАН ЭРЭГТЭЙНХЭЭ ТОЛГОЙГ ГОЛЫН УСАНД ДҮРЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН ЭМЭГТЭЙД ЕСӨН ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-11-20 09:46:19
Пара таеквондо-гийн дэлхийн аварга өнөөдөр эхэллээ
2026-11-20 09:20:32
АРДЧИЛСАН НАМД АЛГА ТАШЪЯ...
2026-11-20 09:00:00
Б.АЛТАНТУЯА: ХЭҮК-ЫН ГИШҮҮНД ХЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭ ШИЙДЭХЭЭСЭЭ ӨМНӨ ОЛОН НИЙТИЙГ СОНС
2026-11-20 08:00:00
Элчин сайд Д.Мөнхтөр Итгэмжлэх жуух бичгээ барив
2026-11-20 07:30:00
Өмнөд Солонгосын Үндэсний эрүүл мэндийн даатгалын албатай хамтарч ажиллана
2026-11-20 07:20:00
Итали Улсад “Монголчуудын ертөнц Ил хаант улс ба Персийн урлаг” үзэсгэлэн гарна
2026-11-20 07:10:00
2026-11-20 07:06:00
О.ТЭРГЭЛ: ХҮМҮҮСИЙН ОРОНД ӨӨРИЙГӨӨ ТАВЬЖ ҮЗЭЖ ДҮРЭЭ БЭЛДДЭГ
2026-11-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |