Германы алдарт хөгжмийн зохиолч Людвиг Ван Бетховен өөрийн сонгодог, аялгуулаг аязуудаас гадна хайрын захидлуудаараа алдартай. Түүнийг нас барсны дараа хувцасных нь шүүгээнээс энэхүү захидлыг хувийн бичиг баримттай нь цуг олсон гэдэг. Энэхүү хайрын захидлыг хэзээ, хэнд бичсэн нь тодорхойгүй ч 1812 онд Венийн язгууртан хатагтай Антонье Брентанод хаягласан хэмээн таамагладаг билээ.
Долдугаар сарын 7-ны өглөөний мэнд.
Би орондоо байхдаа ч чиний тухай бодож байна, мөнхийн хайрт минь. Одоо ч, дараа нь ч, жаргалтай хийгээд гунигтайгаар хувь тавилан биднийг сонсож буйг мэдэхийн тулд хүлээж байна.
Би чамтай л хамт бол бүрэн дүүрэн амьдарч чадна, эсвэл хэзээ ч чадахгүй. Тийм ээ, чиний гараас дүүлэн нисэж чадах хүртлээ би хаа сайгүй тэнүүчилсээр байх болно. Тийм л учраас би чамд хэлье. Чамтай хамт байхад л би гэртээ байгаа мэт байдаг. Хайр сэтгэлийн нутгаас өөрийн сэтгэлээ чам руу илгээж байна.
Тийм ээ, энэ хэдий золгүй сонсогдож байгаа ч гэсэн, чи миний үнэнч занг мэдсэн болохоор надад итгэнэ байх гэж би хүлээж байна. Хэн ч чам шиг миний зүрх сэтгэлийг эзэмдэж чадахгүй. Хэн ч миний зүрхийг эзэмдэж чадахгүй, хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч...
Бурхан минь. Хэн нэгэн хайртай хүнээсээ яагаад хол байх ёстой гэж. Миний одоогийн амьдрал, миний хамгийн золгүй амьдрал. Чиний хайр намайг хамгийн жаргалтай нэгэн, бас хамгийн золгүй нэгэн болгосон. Одоо миний насан дээр тогтвортой, чимээгүй амьдрал хэрэгтэй. Энэ биднийг холбодог зүйл байж болохгүй гэж үү.
Сахиусан тэнгэр минь, өдөр бүр манай энүүгээр шуудан зөөгч явдаг гэж хэлж байсан даа. Хэрэв чи над руу ганцхан захиа илгээвэл би ойрхон байх болно шүү. Тайван бай. Оршихуйгаа тайван байлгаснаар л бид хамт амьдрах зорилгодоо хүрч чадна.
Тайван бай. Намайг хайрла. Өнөөдөр ч, маргааш ч...
Чиний төлөө нулимс асгарах ямар их хүсэл вэ. Чи, чи бол миний амьдрал, миний бүх зүйл.
Баяртай...
Намайг хайрласаар байгаарай. Хайртай нэгнийхээ хамгийн үнэн сэтгэлийг битгий шүүгээрэй. Үргэлж чинийх, үргэлж минийх, үргэлж биднийх...
| ЛЮДВИГ ВАН БЕТХОВЕНЫ АЛДАРТ ХАЙРЫН ЗАХИДАЛ |
|
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |