Зургадугаар сарын нэгэн өглөө нар мандахад аав, дүү, бид гурав Модон овоон дээр зогсож байлаа. Тэр дүү үед маань таван настай жаахан хүү байв. Зэгстэй гол, Савын бүрд, Дулаан хайрхны бэлээр адуу, үхэр наранд алтран харагдана. Хун шувууд ганганан нисэж, тойром бүрдүүд мандаж, зэгсний найгах чимээ тод тодоос сонсогдох ер бусын хөгжимлөг сонсогдож байв. Бид өглөө эрт уулан дээр гарсны учир нь нэг гүү унагалах дөхсөн тул адуугаа харахаар явж буй нь энэ л дээ. Гэрээс гарахад төлийн дуу цангинаж, хоточ банхар хаяанд нойрмоглон үлдсэн. Тэр үед надад "Энэ бүхнийг бичих номын хүн болно доо" гэх бодол зурас хийн орж билээ. Аав, ээж хоёр маань хэдий малчин ч гэлээ сонин байнга захиалж уншина. Мөн бид оройн хоолоо идчихээд ширээ тойрон суугаад л ээж Ш.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” хэмээх шар хавтастай номыг уншдаг байсан нь сэтгэлээс ер гардаггүй юм.
Аав Модон овоо дээрээс ийш тийш дурандан хэсэг суулаа. Дүү минь номхон алаг дааган дээрээ эмээлийнхээ араар суугаад нойрмоглон байв. Алсын дуран сунган ширтэж, суутал адуу маань Сүвээгийн баруун захад налайн харагдлаа. Бид тоос босгон, чулуу бутартал давхилаа. Морь унаж сурснаасаа хойш анх удаа ийн давхих дүү минь эмээл дээрээ дэнжигнэн харагдана. Биднийг адуун дээрээ очиход хээр алаг гүү дөнгөж унагалсан байв. Эхийнхээ хэвлийгээс унасан зүс нь үл мэдэгдэх унага гадуураа хальсан бүрхүүлтэй газар тийчигнэн байх мөн ч өхөөрдмөөр. Хээр алаг гүү унагаа долоож дуусахад зээрд зүстэй унага анх удаа дуугаа хадаан янцгааж билээ. Бид адуугаа тойрч яваад ирэхэд унага хэдийнэ эхийнхээ сүүг амталжээ. Хөл дээрээ дэнжигнэх унагыг хараад дүүгийн минь сэтгэл хөөрсөн бололтой. Гэр лүүгээ нүүр дүүрэн баясгалантай гэгч шогшино. Дүү гэртээ ороод л хоол эргүүлж эхлэв. Аяга дүүрэн цайнд ааруул дүрж идэхэд ээж “Миний хүү сайн ид. Өглөө эрт боссон. Нойр нь хүрч байвал эргээд унт” хэмээн дүүг өхөөрдөв. Гэтэл дүү “Ээжийн чанасан цай мөн ч сайхан юм” хэмээн эгээл том хүн шиг оочлон сууж байсан сан. Нээрээ ч ээжийн чанасан цай үгүй мөн сайхан шүү. Ээждээ очиж, сайхан цайг нь оочлон уух сан.
| ЗУРВАС: Дүүтэйгээ адуунд мордоход |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |