Хүүхдүүд нь цэцэрлэгтээ дасаагүй, сургуулийн хичээл ч жигдрээгүй, вакцины дархлаа тогтоогүй гээд эцэг, эхчүүдийн хувьд нэг л тийм жигдэрч өгөхгүй хүнд өдрүүд өнгөрч байна. Уг нь одоо хорь гаруй хоног л тэсчихвэл бүх зүйл жигдэрч, дасна. Өөрөөр хэлбэл, шинээр цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд цэцэрлэгтээ дасаж, хүүхдүүдийн хичээл, ном жигдэрч, вакцины дархлаа тогтох нь. Жил бүрийн есдүгээр сарын эхний үе иймэрхүү хүндхэн өнгөрдөг болохоор энэ үеийг л давчихвал бүх зүйл эмчх цэгцэндээ орж, учир нь олдоно. Энэ үе бол эцэг, эхчүүдийн хувьд эмзэг, хүнд үед байдаг. Амралт дуусаж, арай гэж ажилдаа анхаарлаа хандуулах гэтэл хүүхдүүдийн хичээл сургууль гээд бөөн асуудал урган гарна. Асуудлыг нь шийдэж, цэцэрлэг, сургуульд нь оруултал, дахиад л дасах, жигдрэх асуудал гарч ирнэ. За тэгээд оны эцсийн тайлан тооцооны цаг ч эхэлнэ. Ёстой л нэг хамаг ажил овоорч, асуудал нв дэлгэрсэн үе бол энэ.
Гэхдээ л ийм нэг өдрүүдийн дараа бүх зүйл хэвийн болж, жигдэрнэ гээд тэсэх хэрэгтэй. Ард нь гарах хэрэгтэй шүү, эцэг, эхчүүд ээ.
Тун удахгүй асуудлууд жигдэрч, учир нь олдоно. Мөн ханиад томууны улирал ирж байгаатай холбоотойгоор хүүхдүүдийнхээ дархлааг урьдчилан дэмжиж, дархлаа дэмжих хоол унд, амин дэм сайн өгөх хэрэгтэй. Тэгж гэмээнэ асуудал нэмж гарахгүй тогтворжиж, ажилдаа санаа амар анхаарлаа хандуулна. Тэгэхгүй бол хүүхдүүд ханиад, томуу хүрчихвэл хичээлдээ явахгүй, гэрт харах хүнгүй болж, давхар ажил ч цалгардана. Тэгээд юун ажил жигдрэх, дахиад зуун задгай болж, бухимдал үүснэ. Тиймээс энэ 21 хоногт тэсээрэй, эцэг, эхчүүд ээ.
| ЗУРВАС: 21 хоног л тэсээрэй, эцэг, эхчүүд ээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |