ЭХ ОРОН, ГАЗАР ШОРОО ХАЙРТАЙ БҮХНЭЭС МИНЬ ҮНЭТЭЙ

“Тэнгэрийн хүү” жүжгийн амин гол санаа нь энэ. Хүний хамгийн үнэт зүйл бол хайртай бүхэн нь. Гэвч Модуны хувьд тэдгээрээс үнэтэй зүйл нь эх орон, газар шороо байв. Тэр нүдээ тас аньж, хэлээ хазаж байгаад л хайртай бүхнээсээ татгалзаж, эцсээ хүртэл эвэр нумаа эрчилж, элгэн нутгаа харийн дайсны хар сүүдэр тусгуулахгүй гэж зорьж, зүтгэсэн. Тэр өнөөдрийг биш ирээдүйгээ бодсон. Тиймдээ ч “Газар бол улсын үндэс. Газаргүй бол эх оронгүй. Эх оронгүй бол тусгаар тогтнол гэх ойлтголт байхгүй” гэж хэлээд “Газраа өгье” гэсэн түшмэд, албадаа цөмийг нь цаазлах тушаал өгдөг. Өрцөн цаанаа өвдөж, өөрт буй бүхнээ харийнханд өгсөн Модун хааны ачаар өнөөдөр бид эх нутагтаа тааваараа амьдарч байгаа. Энэ жүжгийг үеийн үед тоглож, үр хойчдоо үзүүлэх ёстойн учир энд л байгаа юм. Бид юу бидэнд үнэтэйг мэддэггүй. Мэдэхгүй бол түүхэн баатруудынхаа түүхийг сөхөж, тэдний байгуулсан гавьяаг сонсож, уншиж, үзэж гэмээнэ санаж, цаашид алдахгүйгээр хайрлах учиртай.

Зохиолыг уншиж, жүжгийг нь үзэхэд үзэгчийн хувьд хамгийн хүнд байдаг аа, үнэндээ. Модун хэдий Хүннү гүрний хаан ч гэлээ Түмэн Шаньюйгийн хүү. Түүнд аав, ээжийгээ хайрлаж, аавынхаа буулгасан бага хатан, түүний ахтай эвтэй байж, эцэг нэгтэй, эх ондоотой ч газар дээрх ганц дүүгээ ах шиг хайрлаж, аминаасаа илүү хайртай Шагэ хатантайгаа амар суух хүсэл бий. Гэсэн ч хувь тавилан түүнд тийм амар тайван замыг оноогоогүй. Тэр хайртай бүхнээсээ татгалзаж, тэдэнд хатуу хандаж байхдаа дотроо нурдаг ч түүнийгээ ил гаргахгүй хэтийн зорилгодоо үнэнч байж, эцсээ хүртэл улсын хаан хүн шиг байж чаддаг. Тэр бүхнээс түрүүнд улсаа сонгодог.
.jpg)
Түүхэн жүжгийн нэг гол онцлог нь монгол хэлний яруу тансаг үгсийг хэлхэн бичсэн байдаг нь. “Тэнгэрийн хүү” жүжгийн дүрүүдийн харилцан яриа яах аргагүй яруу сонсголонтой байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэдний зарим үг хэллэгээс энд дурдвал,
Түмэн шаньюй “Төрийн ёсыг хэн ч дагана. Төрсөн биеийг сүүдэр дагана. Би хаан боловч тэнгэрийн зарлигийг огоорч үл чадна...”
Шунхуй хатан “Там эвдэрвэл тамд унаж, сал эвдэрвэл далайд живдэг...”
Лүүсүү ван “Барын зулзагыг бага дээр нь гэж би танд мөн ч олон хэлсэн дээ. Гэвч санчигны минь үс бууралтсан ч сарваа даагыг чөдөрлөхтэйгээ байна...”

“Тэнгэрийн хүү” жүжгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, дүрүүд солигдсон. Юунд ч мохохгүй, эрэлхэг зоригт Модун Шаньюйгийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр бүтээж буй. Түүний хувьд эдгээр өдрүүдэд өөрийгөө өөрөөр сорьсон, илүүтэй дайчилсан өдрүүд өнгөрч байгаа болов уу. Харин гаднаа гэмгүй мэт боловч атгаг санаатай Түмэн Шаньюйгийн бага хатан Шунхуйн дүрийг жүжигчин Г.Отгонцэцэг чадварлаг бүтээжээ. Харин их хатан Могол хатны дүрд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь тун сайхан тоглосон бол театрын өндөр Түвшээ гэдгээр нь мэдэх жүжигчин М.Түвшинхүү Хүннү гүрний хаан Түмэн Шаньюйг тайзнаа амилуулж байна. Шагэ хатны дүрд харин жүжигчин Т.Хулан, Шиван хатны дүрд жүжигчин А.Номин-Эрдэнэ, Бүни гүнжийн дүрд жүжигчин Ц.Цэлмэг нар тогложээ. Хатад болоод гүнжийнх нь дүр хамгийн хөөрхөн, мөнхүү чадварлаг байсныг онцолмоор байна. Мэдээж бусад дүрүүд ч мөн өөр өөрсдийн өнгө төрхийг илэрхийлж байсан бөгөөд залуу уран бүтээлчид голлож байгаа нь жүжгийг илүү эрч хүчтэй уур амьсгалаар өрдөж байв.

Шинэ тавилт учир ямархан шинэхэн орчин, шинэлэг байдлыг үүсгээ бол гэдгийг зорьж харахаар очсон. Тайз засалт, хувцас, зүүсгэл яах аргагүй өнгөтэй, эмх цэгцтэй байсан. Хэдий гурван цаг орчмын жүжиг ч гэлээ хурд хүч, авхаалж самбаа дүүрэн, тийм нэг сэрээсэн тавилт байсныг хэлэх зүйтэй байх. Хамгийн гол нь хамаг байдгаа харийнханд худалдаж, тэдний хүссэн бүхнийг биелүүлэгч бирд шиг болчихсон, юу үнэ цэнтэй вэ гэдгийг ялгахаа больсон өнөө цагийнханд хатуу хэлж, хүчтэй дуугарсан бүтээлийн нэг бол яах аргагүй "Тэнгэрийн хүү" юм. Тиймээс жүжгийг зорин үзэж, юуны төлөө тэмцэж, юуг авч үлдэж, хамгаалж болохыг тунгаан бодоосой.
| “ТЭНГЭРИЙН ХҮҮ” ЖҮЖГЭЭС ОНЦЛОХ ТАВАН ЗҮЙЛ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |