"МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжгийн Модун Шаньюйгийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр тоглож байна. Анх драмын театрын студи ангийн жүжигчин ангийн жүжигчнээр ажиллаж байхдаа тэр “Уучлаарай та дугаар андуурч”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Оролмаа”, "Анна Каренина", "Тамгагүй төр" тэргүүтэй Монголын болон дэлхийн сонгодог жүжигт оролцон тоглосон бөгөөд Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн “Өчигдөр”, Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн “Хэрээт төгөл” жүжигт туслах найруулагчаар ажилласан байдаг.
Мөн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчийн “Адууны түүх” жүжгийн Жанжаа, офицер гэх хоёр дүрээс эхлээд Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Ч.Түвшингийн “Жаргаагүй нар” жүжгийн Д.Нацагдорж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын “Бүсгүйн зурвас” жүжгийн Ирээдүй, Н.Наранбаатар найруулагчийн “Хаадын хаан” жүжгийн Хорчин бөө, найруулагч А.Чингүний “Надтай үлдээч” жүжгийн Хосбаяр, найруулагч Ш.Ёндоншаравын “Сычуаны сайн хүн” жүжгийн үсчин Шу Фугийн дүрийг бүтээсэн юм. Харин дэлгэцэд "Аав", "Учрал", "Хуримын даашинзтай бүсгүй", "Атганд үлдсэн эрдэнэ", "Хязгааргүй", "Босго тотго", "Учрал", "Цагаан хадаг", "Тэгри чину", "Намайг хайрла" зэрэг кинонд тоглосон билээ.
Тэрбээр жүжигчнээс гадна сайн дуучин юм. Жүжигчин Э.Тодгэрэл, Б.Золжаргал нартай хамт "Драмын 3" хамтлагийг байгуулж "Макарина", "Нүдээ Аниад Төсөөл" тэргүүтэй уран бүтээлийг хүргэсэн билээ.
Тэр багаасаа л урлагт сонирхолтой, дөртэй, хүсэл тэмүүлэлтэй хүүхэд байжээ. Аав нь “Ган зам” хэвлэх үйлдвэрт хэвлэгч, ээж нь Улаанбаатар воган депод ажилладаг байжээ. Тиймдээ ч “Ганзам” хоёрдугаар сургуульд найман жил сураад, хорооллын “Жаргалан” бүрэн дунд сургуульд ес, аравдугаар ангиа дүүргэсэн байна.
| "ТЭНГЭРИЙН ХҮҮ" ЖҮЖГИЙН МОДУН ШАНЬЮЙГИЙН ДҮРД ТОГЛОЖ БУЙ ЖҮЖИГЧИН Б.ШИНЭБАЯР ГЭЖ ХЭН БЭ |
|
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт 1.4 га талбай шатжээ
2026-09-18 17:31:00
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
2026-09-18 15:17:27
2026-09-18 14:49:25
2026-09-18 14:16:06
ЭНН ЛАМОТТ "БАЛИАР НООРОГ"
2026-09-18 13:56:24
“Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага-2026” олон улсын хуралд 180 гаруй төлөөлөгч оролцжээ
2026-09-18 13:42:37
Монгол, Люксембургийн эрүүл мэндийн түншлэлийн 25 жилийн үр дүнг танилцуулжээ
2026-09-18 13:03:08
Гадаад улсад оргон зайлсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирчээ
2026-09-18 12:29:15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх залуу офицеруудын төлөөлөлтэй уулзжээ
2026-09-18 11:57:20
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-18 11:33:26
ЗОГСООЛ БУЛААЛДАН МАРГАЛДАЖ, 47 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ХУТГАЛЖЭЭ
2026-09-18 11:17:35
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Баянхонгорын 14 сум, зургаан албыг хамруулжээ
2026-09-18 11:03:09
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2026-09-18 10:55:08
Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар таеквондо-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-18 07:16:35
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-18 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Таныг өнөөдөр юу хүлээж байна вэ
2026-09-18 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээрр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-09-18 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |