• Өнөөдөр 2026-08-26

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

   Аргын тооллын: 2026-08-26, Лхагва гараг. Билгийн тооллын 13, Буд гараг. Булаагч одтой, хар бич  өдөр.

   Наран ургах, шингэх: 06:02-19:46

   Үс засуулбал: Жаргал ирнэ 

   Барилдлага: Идэр

   Шүтэн барилдлага: Мунхрахуй

   Суудал: Гал

   Аргын тооллын наймдугаар сарын 26, Буд гараг. Билгийн тооллын 13, Булаагч одтой, хар бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлэлцээр байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг хулгана, үхэр , луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн ургаш мөрөө гаргавал  зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ.

 


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188