Тэртээ 2007 оны өвөл “Бөх болно” гээд малчны хотноос их хотыг зорьж ирсэн бор охин мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлж, Казакстан Улсын Алматы хотын тэнгэрт улсынхаа алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэр хичээлээ, бүүр ч их хичээж, багаа анх удаа Азийн аваргын дэвжээнд ёслол төгөлдөр зогсоон, чөлөөтийн эмэгтэйчүүдийн түүхийг тодоос тод бичлээ. Азийн аваргын дэвжээнд дөрвөн удаа зодоглож, алтын дайтай гурван хүрэл медаль хүртсэн тэр дутуугаа нөхөж, Азийн аваргаас алтан медаль хүртэв. Энэ бол эмэгтэйчүүдийн 65 килограммын жинд 2016, 2019, 2020 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Зоригтын Болортунгалаг юм.
.jpg)
З.Болортунгалаг Азийн аваргын дэвжээнд таарсан учраа дөрвөн бөхийг цэвэр ялав. Тэр Узбекистаны Севара Эшмуратова, БНСУ-ын Ли Хан Бит, хагас шигшээд Тайваний Пай Син Пин, финалд Энэтхэгийн эмэгтэй чөлөөт бөхийн анхны олимпын медальт бөх Сакши Маликыг цэвэр ялж, алтан медаль хүртсэн юм. Тэр одоо Казакстан Улсын Алматы хотод байгаа ч уншигч таныг азийн аваргатай уулзуулах гэж яарсан учир бид түүнд баяр хүргэж, ийн ярилцлаа.
-Азийн аваргын шагналын тавцанд дөрөв дэх удаагаа зогслоо. Аварга болоод зогсож байх мэдрэмж ямар байдаг юм байна вэ?
-Нутаг усаа, эх орноо, ижий, аав, ах, эгч, багшийгаа бодож зогслоо. Яах аргагүй сайхан байдаг юм байна. Олон удаа төрийн дууллаа бахдал, бахархлаар дүүрэн сонсох хүсэл оргилж байлаа. Дахиад, удаан сонсоод л баймаар байсан шүү. Олон хүн монголын минь далбааг харж, төрийн дууллыг сонсож байгаа гэхээс л итгэж ядсан. Өнгөрсөн жил би одоо зогсож байгаа газрынхаа зүүн доод буланд зогсож байсан бол өнөөдөр дээд талд зогсож байна гэж бодогдож байсан. Гэхдээ би ер нь их тайван байлаа. Барилдахдаа ч, шагналаа гардаж авахдаа ч тэр.
Олон удаа төрийн дууллаа бахдал, бахархлаар дүүрэн сонсох хүсэл оргилж байлаа.

-Бүх өрсөлдөгчдөө цэвэр ялж, Азийн аварга боллоо. Энэтхэгийн эмэгтэй чөлөөт бөхийн анхны олимпын медальт бөх Сакши Маликыг хүртэл цэвэр ялсан шүү дээ. Бэлтгэл сайн хангагдсан байсан уу?
-Цар тахалтай холбоотойгоор бэлтгэл хийгээгүй байсан. Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоо мэдээд үндэсний шигшээ багийнхантай хамт хотоос зайдуу бэлтгэл хийж эхэлсэн. Манай тамирчдын бэлтгэл жигдхэн сайхан байгаа харагдсан. Эхний хоёр учраа бөх туяхан юм шиг санагдсан. Сүүлийн учраа Сакши Маликытэй тайван барилдах гэж хичээлээ. Дэвжээнд гарахаасаа өмнө өөртэйгөө ярилцаад, сэтгэл зүйгээ бэлдсэн байсан. “Энэ хүн 58 килограммын жинд олимпын хүрэл медаль авснаас биш, манай жинд тийм амжилт гаргаагүй. Энэ бол миний жин” гэж өөртөө итгэл үнэмшил төрүүлж дэвжээ рүү гарсан. Ер нь өөрөө яваад, бариад, дайраад барилдана гэж бодож байлаа.
“Энэ хүн 58 килограммын жинд олимпын хүрэл медаль авснаас биш, манай жинд тийм амжилт гаргаагүй. Энэ бол миний жин” гэж өөртөө итгэл үнэмшил төрүүлж дэвжээ рүү гарсан.
-Таны амжилт чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдыг багаар нь азийн аварга болголоо. Дэвжээ рүү гарахад дасгалжуулагч нь юу гэж захисан бэ?

-Намайг дэвжээ рүү гарах гэж байхад ахлах дасгалжуулагч “Хамаг хүчээ дайчлаад, сайн барилдаарай. Оноолтод чухал байгаа шүү” гэж хэлэхийн хувьд хэлсэн. Гэхдээ тэрийг нь би сайн тогтож, сонсож чадаагүй юм. Өөрийгөө багийн үзүүлтэд нөлөөлнө гэж бодоогүй. Би ялсан ч багийн үзүүлтэд чухал нөлөө үзүүлэхгүй байх гэж бодож байсан юм. Тэгээд аваргын цомоо гардаж, дэвжээнээс бууж ирээд дасгалжуулагч минь “Баярлалаа” гэж хэлэхээр нь “Чухал оноо байсан юм байна шүү” гэж бодож байлаа.
-Анх 2007 онд Хэнтий аймгаас Улаанбаатар хотод орж ирж байсан юм билээ. Анхнаасаа л чөлөөтийн тамирчин болно гэж бодож байсан юм уу?
-Тэр оны сүүлчээр ОУХМ Г.Наранчимэг эгчийг дагаж Улаанбаатар хотод ирж байлаа. “Бөх болно” гэсэн ганцхан зорилготой нутгаасаа гарч байсан юм. Тухайн үед би 15, 16 настай байсан байх аа. Намайг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Зэвгийн Дүвчин багш өлгийдөж авсан түүхтэй. Тэгээд 2007 онд миний насны бэлтгэл хийх хүүхэд байхгүй учраас бэлтгэл бараг хийгээгүй. Багшийн өвөр дээр эрхлээд л сууж байдаг байлаа шүү дээ, нөгөө бөх болохоор ирсэн охин чинь. Тэгээд дараа жилээс нь миний насны ганц, хоёр хүүхэд ирээд, бэлтгэл хийж эхэлсэн. Тухайн үед Г.Наранчимэг эгч жүдо бөхөөр хичээллэдэг байсан юм. Би Чөлөөт бөх гэж ерөөсөө мэдэхгүй, Г.Наранчимэг эгчтэй адилхан жүдо бөхийн тамирчин болно гэж боддог. Тэгсэн нэг өдөр Нараа эгч ирээд, “Эгч нь бөхөө сольсон. Чөлөөт бөхөөр хичээллэдэг боллоо” гэж хэлсэн. Тэгээд л чөлөөт бөхийн ямар ч мэдэгдэхүүнгүй хүүхэд энэ спорттой танилцаж байлаа. Тэр өдрөөс хойш чөлөөт бөхийн спортоос амьдралаа салгаагүй.
-Аав, ээж нь бөх болно, тэр дундаа чөлөөт бөхөөр хичээллэнэ гэхээр яаж хүлээж авсан бэ?

- Манай аав, ээж Хэнтий аймгийн Биндэр сумын гуравдугаар багт мал маллаж амьдардаг. Би айлын бага хүүхэд болохоор аав, ээж надад амь. Хажуунаасаа салгадаггүй, байнга л хамт байдаг байлаа. “Улаанбаатар хот руу явж бөх болно” гэсэн чинь муу аав охиноо явуулахгүй гээд бөөн юм болсон. Ээж ч яах вэ, зөвшөөрчихөөд байдаг. Аав явуулахгүй гээд хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгээд зөрсөөр байгаад зөвшөөрүүлж, Улаанбаатар хотод ирж байлаа. Нэгэнт л ийм шийдвэр гаргаад, ижий, ааваа үлдээгээд ирсэн болохоор надад хичээхээс өөр сонголт байгаагүй. Шантарч, ухарч байсан удаа байхгүй. Хүн нүүр тулахаар хичээхээс өөр аргагүй байдалд ордог юм байна лээ.
-Аав нь охиноо Азийн аварга болсон гэсэн чинь юу гэнэ вэ?
-Тэд минь намайг бөх болно гэхэд дургүйцээгүй. Харин бага охиноо өөрсдөөс нь хол байх нь гэж санаа зовсондоо л явуулахгүй байсан хэрэг. Азийн аварга болчихоод гэрийнхэн рүү хамгийн түрүүнд залгасан, аав “Миний охин мундаг байна. Үүнээс ч илүү амжилт гаргана шүү. Одоо сайн хичээгээрэй” гэж хэлсэн. Энгэртээ алтан медаль зүүгээд, гартаа Азийн аваргын цом бариад аав, ээжээсээ урмын үг сонсоод зогсох ч бас омогшмоор юм байна лээ. Гэхдээ ч миний аав, ээж намайг байнга дэмжиж, урамшуулдаг. Олон улсын тэмцээн уралдаанд явахад дэмжлэг үзүүлнэ, заримдаа зардал өгнө гээд тэдэнд минь туслахгүй цаг хугацаа гэж үгүй.
-“Энэ хүн шиг болох юм сан” гэж бодож, үлгэр жишээ авдаг хүн тамирчин бүрт л бий байх. Таны хувьд хэн шиг болохыг хүсдэг вэ?
-Нэг багшийн шавь нар болоод ч тэр үү, барилдаан нэг ч харагдаад байдаг юм уу, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг эгчийгээ харж, хүндэлж явдаг. Түүний тайван барилддаг, мэхээ даацтай хийдэг, том унааны мэх их хийдэг гэх мэт зангаас суралцахыг хичээдэг. Мөн ОУХМ Э.Сумьяа эгчийг барилдааныг үзэж, суралцдаг. Ер нь энэ хоёр хүнийг л харж, шүтэж явдаг даа.
-Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгтэй таарч барилдаж байв уу?
-Тиймээ, олон удаа таарч байсан. С.Батцэцэг эгчтэй 2016 оны улсын аваргын зооны аваргын төлөө барилдаж, тонгорч, цэвэр ялж байсан санаанаас ер гардаггүй юм. Тэр үеийн барилдаан л сэтгэлд үлдсэн.
-Хамгийн анх ямар тэмцээнд зодоглож байв. Амжилтаасаа цухас дурдаж болох уу?

-Анх 49 дүгээр сургуулийн нэрэмжит тэмцээнд оролцож байлаа. Оюутны дэлхийн аваргын хүрэл, “Mongoliа open” тэмцээний хоёр алт, гурван хүрэл, Азийн аваргын гурван хүрэл, нэг алт, Улсын АШТ-ийн алт, мөнгө, хүрэл медалиуд бий.
-Таны барилдааны онцлог юу вэ. Танайх бөхийн удамтай юу?
С.Батцэцэг эгчтэй 2016 оны улсын аваргын зооны аваргын төлөө барилдаж, тонгорч, цэвэр ялж байсан санаанаас ер гардаггүй юм.
-Чөлөөт бөхгүйгээр амьдралаа төсөөлж үзсэн үү?

-Бөхгүйгээр амьдралаа төсөөлсөн чинь огт төсөөлөгдөхгүй байсан. Энэ спортдоо дуралчихсан, хайртай нэгэн болсон. Амьдралынхаа 10 гаруй жилийг энэ спортод зориулж явна. Тамирчин бүхний мэдрэхийг хүсдэг мэдрэмж нь медаль авч, шагналтын тавцанд зогсох байдаг байх. Би ч бас медаль авахаараа хамаг уйтгар гуниг, зовлон бэрхшээлийг мартаж орхидог. Энэ л тамирчин хүний жаргал байх даа.
Бөхгүйгээр амьдралаа төсөөлсөн чинь огт төсөөлөгдөхгүй байсан.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Маш их баярлалаа. Олон амжилт үзүүлэхийн төлөө үргэлж хичээх болно.
| Азийн аварга З.БОЛОРТУНГАЛАГ: Төрийн дууллаа бахдал, бахархлаар дүүрэн сонсож, огшиж зогслоо |
|
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |