ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Ё.БАСХҮҮ ШАГНАЛТ V БАЙР
.jpg)
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 34 тамирчин өрсөлдсөн. Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Ё.Басхүү, Т.Төрболд нар барилдлаа. Ёндонпэрэнлэйн Басхүү “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Хятадын WANG Jiangfeng-ийг, гуравдугаар тойрогт Унгарын Bence PONGRACZ-ыг ялсан.
Улмаар “А” хэсгийн аваргын төлөөх барилдааныг олимп, дэлхийн аварга, Японы ABE Hifumi-тэй үнэхээр сайн барилдсан. Үндсэн цаг хэн, хэнээсээ үнэлгээ авч чадаагүй. Цаг сунгасан нэмэлт цагийн барилдаан хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Узбекистаны Abdurakhim NUTFULLOEV-ыг ялж, шигшээ барилдаан хүрэл медалийн төлөө Бразилын залуу тамирчин Ronald LIMA-д хожигдож, шагналт тавдугаар байр шалгарсан.
Төмөрхүүгийн Төрболд “С” нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойргийн барилдаан Казахстаны Gusman KYRGYZBAYEV-т ялагдсан.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-Д О.ОЮУНЧИМЭГ ШАГНАЛТ V БАЙР
.jpg)
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ О.Оюунчимэг, ОХУМ Л.Сосорбарам нар барилдсан. Тус жинд 36 тамирчин өрсөлдлөө. Оюунгэрэлийн Оюунчимэг “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын JUNG Nari-ийг, гуравдугаар тойрогт Германы Seija BALLHAUS-ыг ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын Martha FAWAZ-д хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Израилийн NELSON LEVY Timna-г ялсан. Шигшээ барилдаанд хүрэл медалийн төлөө Японы Momo TAMAOKI-д ялагдаж, шагналт V байрт орлоо. ОУХМ, О. Оюунчимэг хэсэг хугацаанд 52 кг-ын жинд барилдсан. Харин энэ удаа буцаад 57 кг-ын жиндээ маш сайн барилдаж, дэлхийн шилдгүүдийг цувруулан яллаа. Момо Тамаокигоос босоо барилдаанд дутах зүйл алга. Хэвтээ барилдаанаа сайжруулж, хүч, бяраа нэмэгдүүлж чадвал, түүнд 52 кг-аас илүүтэйгээр 57 кг-ын жин илүү таарах, тохиромжтой жин юм байна.
ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Энэтхэгийн Yamini MOURYA-г, хоёрдугаар тойрогт Узбектистаны Shukurjon AMINOVA-г ялсан. Гуравдугаар тойрогт Бельгийн Mina LIBEER-д хожигдсон.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-Д Б.СҮХБАТ, Т.ТҮМЭНЖАРГАЛ
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Б.Сүхбат, Т.Түмэнжаргал нар барилдсан. Тус жинд 38 тамирчин өрсөлдсөн. Бямбасүрэнгийн Сүхбат “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Словенийн David STARKEL-д даралтаар ялагдсан. ТүвшинтөрийнТүмэнжаргал “В” хэсгийн нэгдүгээр тойрогт БНАСАУ, Хойд Солонгосын RI Nam Yong-ийг, хоёрдугаар тойрогт Израилийн “Залуу-Од” Izhak ASHPIZ-ыг ялсан. Гуравдугаар тойрогт Узбекистаны залуу тамирчин Samariddin KUCHKAROV-т хожигдлоо.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-Д О.УРАНБАЯР, А.ӨСӨХЖАРГАЛ
.jpg)
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ О.Уранбаяр, А.Өсөхжаргал нар барилдсан. Тус жинд 48 тамирчин өрсөлдсөн. Одбаярын Уранбаяр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Туркийн Bilal CILOGLU-д хожигдлоо. Залуу тамирчин Алтайбаатарын Өсөхжаргал “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Английн LEVY Benjamin-д ялагдсан.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д О.ШИНЭБАЯР, Ж. ЭНХТӨР
.jpg)
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Шинэбаяр, Ж.Энхтөр нар барилдсан. Тус жинд 50 тамирчин өрсөлдсөн. Оюунчимэгийн Шинэбаяр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Туркменистаны Agajan AYHANOV-ыг ялсан. Хоёрдугаар тойрогт Австрийн Bernd FASCHING-д ялагдсан. Жүгдэргаравын Энхтөр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Финландын Oskari MAKINEN-д хожигдлоо.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-Д Т.ГАН-ЭРДЭНЭ, Б.ХҮДЭРЧУЛУУН
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Т.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун нар барилдсан. Тус жинд 31 тамирчин өрсөлдсөн.Цэрэнбатын Ган-Эрдэнэ “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын Fuchun HUANG-д, Баярцэнгэлийн Хүдэрчулуун “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Польшийн Piotr KUCZERA-д тус тус ялагдсан.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-Д Ө.ПЭРЭНЛЭЙЖАМЦ
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Ө.Пэрэнлэйжамц барилдсан. Тус жинд 28 тамирчин өрсөлдсөн. Өсөхбаярын Пэрэнлэйжамц “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Польшийн Grzegorz TERESINSKI-д хожигдлоо.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-Д Г.НАРАНЦЭЦЭГ, Г.БЯМБАСҮРЭН
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг, залуу тамирчин Г.Бямбасүрэн нар барилдсан. Тус жинд 29 тамирчин өрсөлдсөн. Ганбаатарын Бямбасүрэн “А”хэсгийн нэгдүгээр тойрогт, Өмнөд Солонгосын LEE Yoojin-д ялагдсан. ОУХМ Ганбаатарын Наранцэцэг “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Испанийн Jana CID BALCELLS-д хожигдсон.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-Д Б.УРАНЗАЯА
.jpg)
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд залуу тамирчин Б.Уранзаяа барилдсан. Тус жинд 33 тамирчин өрсөлдсөн. Баянмөнхийн Уранзаяа “В” хэсгийн нэгдгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Испанийн Ayumi LEIVA SANCHEZ-д ялагдлаа.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-Д У.АНУЖИН
.jpg)
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ОУХМ У.Анужин барилдсан. Тус жинд 43 тамирчин өрсөлдсөн. Уран-Өлзийгийн Анужин “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Узбекистаны Shirinjon YULDOSHOVA-д хожигдлоо.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-Д А.ДУЛАМСҮРЭН
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд А. Дуламсүрэн барилдсан. Тус жинд 35 тамирчин өрсөлдсөн. Айлтгүйбаатарын Дуламсүрэн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт байгуулсан. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын KIM Juyun-д ялагдсан.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-Д Э.ЭНХЗУЛ
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Э.Энхзул барилдсан. Тус жинд 27 тамирчин өрсөлдсөн. Энхбаярын Энхзул “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Гүржийн Sophio SOMKHISHVILI-д хожигдлоо.
| ЖҮДОЧИД “ЧИНДАОГИЙН ГРАН ПРИ”-Д ЧАМЛАЛТТАЙ БАРИЛДЛАА |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |