ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-ЫН ЖИНД Л.АНХЗАЯА АЛТ, О.УРАНБАЯР ХҮРЭЛ
.jpg)
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 40 тамирчин барилдлаа. Манай улсаас ОУХМ О.Уранбаяр, ОУХМ Л.Анхзаяа, залуу тамирчин А.Өсөхжаргал, Л.Энхдөл нар өрсөлдсөн. О.Уранбаяр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Чехийн Chusniddin KARIMOV-ыг, гуравдугаар тойрогт Оросын Karen GALSTIAN-ыг ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Болгарын Victor SKERLEV-ийг ялж, дөрөвний нэгийн шигшээд шалгарч үлдсэн. Хагас шигшээ барилдаанд АНУ-ын залуу тамирчин Jack YONEZUKA-д хожигдсон. Финалын барилдаанд Бахрейны нэр дээр барилдаж буй ОХУ-ын бөх Mukhamed ALOEV-ыг ялж “Гранд слам”-аас хүрэл медаль хүртсэн. Л.Энхдөл “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын Minghao ZHANG-д ялагдсан. А.Өсөхжаргал “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт олимп, дэлхийн аварга Азербайжаны Hidayat HEYDAROV барилдаагүй учир ялалт авсан. Гуравдугаар тойрогт Болгарын Mark HRISTOV-т хожигдсон.
Дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Л.Анхзаяа “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт АНЭУ-д нэр дээр барилдаж буй ОХУ-ын бөх Kazbek NAGUCHEV-ыг, гуравдугаар тойрогт Казахстаны Yesset KUANOV-ыг, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Бахрейны нэр дээр барилдаж буй ОХУ-ын бөх Mukhamed ALOEV-ыг ялж шөвгийн дөрөв шалгарч үлдсэн. Хагас шигшээ барилдаанд Английн нэр дээр барилдаж буй Гүржийн Irakli GOGINASHVILI-ийг ялсан. Шигшээ финалын барилдаанд АНУ-ын Jack YONEZUKA-г ялж, “Улаанбаатар-2026” их дуулгаас алтан медаль хүртсэн.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-ЫН ЖИНД Б.СҮХАТ ХҮРЭЛ МЕДАЛЬ, Т.ТҮМЭНЖАРГАЛ VII БАЙР
.jpg)
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 32 тамирчин барилдлаа. Манай улсаас Монгол Улсаа төлөөлж Э.Ариунболд Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, нар өрсөлдөнө. Э.Ариунболд “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Aman BAKYTZHAN-д ялагдсан. Н.Мэндсайхан “В” хэсгийн нэгдүгээр тойрогт олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Тайванийн YANG Yung Wei-тэй таарч хожигдсон.
Б.Сүхбат “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын Jiahao SUN-ыг цэвэр ялсан. Хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Өмнөд Солонгосын LEE Harim-ыг ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Азербайжаны Ahmad YUSIFOV-ыг буулган авсан. Улмаар “С” хэсгийн аварга болж дөрөвний нэгийн хагас шигшээ барилдаанд дэлхийн аварга Японы Ryuju NAGAYAMA-д хожигсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн аварга Гүржийн Giorgi SARDALASHVILI-ийг ялж, “Гранд слам”-ын хүрэл медалийн эзэн болсон.
Т.Түмэнжаргал “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Морокогийн Ahmed ALAOUI CHERIFI-ийг ялсан. Хоёрдугаар тойрогт Бахрейны Ruslan POLTORATSKII-ийг ялсан. Улмаар “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Японы Ryuju NAGAYAMA –д хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Азербайжаны Ahmad YUSIFOV-т хожигдож шагналт VII байраар тэмцээнээ өндөрлөсөн.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-ЫН ЖИНД К.ЁОЛК V БАЙР, Б.ЭРХЭМБАЯР VII БАЙР
.jpg)
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 33 тамирчин барилдлаа. Манай улсаас ОУХМ Б.Эрхэмбаяр, ОУХМ К.Ёолк, залуу тамирчин Т.Төрболд, Ө.Жанцандорж нар өрсөлдсөн. Т.Төрболд “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Азербайжаны Ruslan PASHAYEV-д хожигдсон.
Дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ К.Ёолк “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт байгуулсан. Хоёрдугаар тойрогт Морокогийн Abderrahmane BOUSHITA-ыг ялсан. Гуравдугаар тойрогт ОХУ-ын шилдэг тамирчин Murad CHOPANOV-ыг ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Испанийн David GARCIA TORNE-д хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Азербайжаны Ruslan PASHAYEV-ыг ялсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны залуу тамирчин Nizami IMRANOV-т хожигдож шагналт V байрт орсон.
Б.Эрхэмбаяр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Францын Daikii BOUBA, гуравдугаар тойрогт Казахстаны Akzhigit NASSYR-ыг ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Японы Takeshi TAKEOKA-д хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Өмнөд Солонгосын KIM Channyeong-д ялагдаж, шагналт VII байраар тэмцээнээ өндөрлөсөн. Ө.Жанцандорж “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Тайванийн LIN Chong-You-д ялагдсан.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-ЫН ЖИНД
.jpg)
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 42 тамирчин барилдсан. Манай улсаас Ж.Энхтөр, Г.Түвдэнренчин, Б.Шинэтулга, О.Шинэбаяр нар барилдлаа. Б.Шинэтулга “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын LEE Joonhwan-д ялагдсан. Ж.Энхтөр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Румыны Adrian SULCA-д ялагдлаа. Г.Түвдэнренчин “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Сербийн Mihajlo SIMIN-д хожигдсон. О.Шинэбаяр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Arnaud AREGBA-г ялсан. Хоёрдугаар тойрогт Канадын Francois GAUTHIER DRAPEAU-д хожигдсон.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 90 КГ-ЫН ЖИНД
.jpg)
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 40 тамирчин барилдсан. Манай улсаас Б.Баяндүүрэн, Х.Булганхүү, Д.Ууганбилэг, А.Оджавхлан нарын залуу тамирчид өрсөлдлөө. А.Оджавхлан “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Австрийн Thomas SCHARFETTER-д, Б.Баяндүүрэн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Нидерландын Markus VAN DIJK-д тус тус ялагдсан байгаа. Д.Ууганбилэг “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Нидерландын Frank DE WIT-д, Х.Булганхүү “D” хэсгийн нэгдүгээр тойрог Израилийн Roy SIVAN-д хожигдсон.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-ЫН ЖИНД
.jpg)
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 37 тамирчин барилдсан. Манай улсаас О.Лхагва-Очир, Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун, Б.Алтангэрэл нар өрсөлдсөн. О.Лхагва-Очир “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Marat BAIKAMUROV-д ялагдсан. Ц.Ган-Эрдэнэ “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Оросын Arman ADAMIAN-д хожигдсон. Б.Алтангэрэл “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Киприйн Georgios KROUSSANIOTAKIS-д ялагдсан. Б.Хүдэрчулуун “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт аваад, хоёрдугаар тойрогт Сербийн Darko BRASNJOVIC-ийг ялаад, гуравдугаар тойрогт АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Оросын Dzhafar KOSTOEV –д хожигдсон.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-ЫН ЖИНД
.jpg)
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 29 тамирчин барилдсан. Манай улсаас МУГТ Ө.Дүүрэнбаяр, ОУХМ Г.Алтанбагана, Ө.Пэрэнлэйжамц, Г.Хангарьд нар өрсөлдлөө. Г.Хангарьд “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Канадын John MESSE A BESSONG-д, Ө.Пэрэнлэйжамц “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын KIM Minjong-д ялагдсан. ОУХМ Г.Алтанбагана “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Румыны Darius DOBRE-г ялаад, хоёрдугаар тойрогт Гүржийн Irakli DEMETRASHVILI-д хожигдсон. Дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Ө.Дүүрэнбаяр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Финландын Martti PUUMALAINEN-г ялаад. Хёрдугаар тойрогт Нидерландын Jur SPIJKERS-д ялагдлаа.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-ЫН ЖИНД
.jpg)
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 29 тамирчин барилдсан. Манай улсаас МУГТ Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган нар барилдлаа. Б.Баасанхүү “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Нидерландын Amber GERSJES-ийг ялсан. Хоёрдугаар тойрогт Бельгийн бөх Lois PETIT-д ялагдлаа. Залуу тамирчин Л.Булган “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын YU Juhee-г ялаад, хоёрдугаар тойрогт Туркийн бөх Sila ERSIN-д хожигдсон. Ази тивийн аварга, ОУХМ Ж.Анударь “С” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Туркийн бөх Tugce BEDER-т хожигдсон. ОУХМ Г.Наранцэцэг “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Португалийн Catarina COSTA-той ялаад, хоёрдугаар тойрогт Казахстаны Diana BURKEYEVA-д ялагдсан.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-ЫН ЖИНД
.jpg)
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 29 тамирчин барилдсан. Манай улсаас ОУХМ М.Нандин-Эрдэнэ, ОУХМ Ц.Гал-Од, ОУХМ О.Оюунчимэг, залуу тамирчин Б.Уранзаяа нар барилдлаа. ОУХМ О.Оюунчимэг “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Австралийн Tinka EASTON-д ялагдсан. Б.Уранзаяа “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Морокогийн Soumiya IRAOUI-г ялаад, хоёрдугаар АНЭУ-ын ОУХМ Б.Хорлоодой хожигдсон. ОУХМ Ц.Гал-Од “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Aruzhan YEREZHEPOVA-г ялаад хоёрдугаар тойрогт Испанийн TORO SOLER-т хожигдсон. Ази тивийн аварга, ОУХМ М.Нандин-Эрдэнэ “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын JANG Seyun-ийг ялаад, хоёрдугаар тойрогт Нидерландын Naomi VAN KREVEL-д ялагдсан.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИНД Т.АРИУНЗАЯА VII БАЙР
.jpg)
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 29 тамирчин барилдсан. Манай улсаас ОУХМ Т.Ариунзаяа, ОУХМ М.Цэндбазар, ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Э.Номинтуяа нар барилдав. ОУХМ М.Цэндбазар “А” хэсгийн нэгдүгээр тойрогт дэлхийн аварга Өмнөд Солонгосын HUH Mimi-д, ОУХМ Л.Сосорбарам “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Японы Akari OMORI-д ялагдсан. Самбо бөхийн ОУХМ Э.Номинтуяа “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Германы Seija BALLHAUS-д хожигдсон. ОУХМ Т.Ариунзаяа “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын SHIN Yuna-г, хоёрдугаар тойрогт Финландын Pihla SALONEN ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын Sarah Leonie CYSIQUE-д хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Францын Faiza MOKDAR-т ялагдаж шагналт VII байраар “Гранд слам”-ыг өндөрлүүлсэн.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-ЫН ЖИНД Л.ЭНХРИЙЛЭН V БАЙР
.jpg)
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 28 тамирчин барилдсан. Манай улсаас энэ жинд МУГТ Л.Энхрийлэн, ОУХМ Б.Ганхайч, Х.Маралмаа, Г.Энхжин нар барилдлаа. Дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн 63 кг-ын жингийн бөхчүүдийг тэргүүлэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар Польшийн Natalia KROPSKA-г ялаад, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Австрийн Lubjana PIOVESANA-д хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Оросын Kseniia GALITSKAIA-г ялсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Оросын Dali LILUASHVILI-д хожигдлоо. Үнэндээ Л.Энхрийлэн юко үнэлгээ алдаагүй. Харин шүүгчид юко үнэлгээ заасан юм. Г.Энхжин “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Оросын Kseniia GALITSKAIA-д хожигдсон. Х.Маралмаа “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Тайванийн Pei Chun YUAN-ийг ялаад, хоёрдугаар тойрогт Италийн Carlotta AVANZATO-д хожигдсон. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга ОУХМ Б.Ганхайч “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Чехийн Renata ZACHOVA-д ялагдсан.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-ЫН ЖИНД
.jpg)
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 33 тамирчин барилдсан. Манай улсаас энэ жинд У.Анужин, С.Лхагвадулам, Х.Буянжаргал, Ж.Дэлгэр нарын тамирчид барилдлаа. Залуу тамирчин Ж.Дэлгэр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Австралийн Aoife COUGHLAN-д ялагдав. С.Лхагвадулам “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан юм. Хоёрдугаар тойрогт Гүржийн Nino GULBANI-д хожигдсон. Х.Буянжаргал “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Германы Dena POHL-д хожигдсон. У.Анужин “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан . Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын LEE Yerang-д ялагдсан.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-ЫН ЖИНД
.jpg)
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 28 тамирчин барилдсан. Манай улсаас энэ жинд ОУХМ О.Хүслэн, ОУХМ Б.Ням-Эрдэнэ, А.Дуламсүрэн, Э.Буян-Өлзий, нар барилдлаа. А.Дуламсүрэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Оросын Alexandra RIABCHENKO-д ялагдсан. Б.Ням-Эрдэнэ “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Канадын Coralie GODBOUT-ийг ялаад, хоёрдугаар тойрогт Словенийн Metka LOBNIK-т хожигдсон. ОУХМ О.Хүслэн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Нидерландын Marit KAMPS-д, Э.Буян-Өлзий “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Финландын Emma KRAPU-д ялагдсан.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-ЫН ЖИНД
.jpg)
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 25 тамирчин барилдсан. Манай улсаас энэ жинд ОУХМ А.Адъяасүрэн, ОУХМ Д.Номинзул, Э.Жаргалмаа, Э.Энхзул нар барилдлаа. Э.Энхзул “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Тайванийн Pin-Tzu SU-г ялаад, хоёрдугаар тойрогт Израилийн Raz HERSHKO-д хожигдсон. Э.Жаргалмаа “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Эстоны Emma-Melis AKTAS-д ялагдсан. ОУХМ А.Адъяасүрэн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын JIA Bingqian-д хожигдсон. ОУХМ Д.Номинзул “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Оросын Mariia IVANOVA-г ялаад хоёрдугаар тойрогт Хорватын Helena VUKOVIC-д ялагдлаа.
| ЭМЭГТЭЙЧҮҮД АЗГҮЙТЭЖ, ЭРЭГТЭЙЧҮҮД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ИХ ДУУЛГА ӨНДӨРЛӨВ |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |