• Өнөөдөр 2026-06-19

“УЛААНБААТАР-2026” ИХ ДУУЛГЫН СУГАЛААНЫ ОНООЛТ ГАРЛАА

2026-06-19,   202

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд  Монгол Улсад болох билээ. “Улаанбаатар-2026”  их дуулга тэмцээнд  дэлхийн 59 орны эрэгтэй 257, эмэгтэй 204,  нийт  461 тамирчин барилдах гэж байна.  Өчигдөр “Гранд слам”-ын эрэгтэй, эмэгтэй жин тус бүрийн  сугалаа явагдаж, оноолт гарч дууссан.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-ЫН ЖИНД

    Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 32 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байна. Манай улсаас Монгол Улсаа төлөөлж  Э.Ариунболд Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, нар өрсөлдөнө.

     Э.Ариунболд “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Aman BAKYTZHAN таарсан. Хэрэв түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт дэлхийн аварга Гүржийн Giorgi  SARDALASHVILI, Словенийн David STARKEL нарын хэн ялсантай барилдана.

     Н.Мэндсайхан “В” хэсгийн нэгдүгээр тойрогт олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Тайванийн  YANG Yung Wei-тэй таарсан. Хэрэв  ялалт авч чадвал хоёрдугаар тойрогт Орос, Италийн бөхчүүдийн хэн ялсантэй өрсөлдөх юм.

    Б.Сүхбат “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын Jiahao SUN-тай таарлаа. Түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Өмнөд Солонгосын LEE Harim, Узбекистаны Doston RUZIEV нарын хэн ялсантай барилдана.

    Т.Түмэнжаргал “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Морокогийн Ahmed ALAOUI CHERIFI-тэй барилдах юм. Хэрэв  түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт олимпын мөнгөн медальт Францын Luka MKHEIDZE, Бахрейны Ruslan  POLTORATSKII нарын хэн ялсантай барилдана.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-ЫН ЖИНД

    Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 35 тамирчин барилдана. Манай улсаас ОУХМ Б.Эрхэмбаяр, ОУХМ К.Ёолк, залуу тамирчин Т.Төрболд, Ө.Жанцандорж нар өрсөлдөнө. 

    Т.Төрболд “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Азербайжаны Ruslan PASHAYEV-тай таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадвал гуравдугаар тойрогт Өмнөд Солонгос, Казахстаны бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

    К.Ёолк “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт байгуулсан. Хоёрдугаар тойрогт Морокогийн Abderrahmane BOUSHITA-тай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол гуравдугаар тойрогт ОХУ-ын Murad CHOPANOV, Канадын Julien FRASCADORE нарын хэн ялсантай барилдана.

    Б.Эрхэмбаяр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Францын Daikii BOUBA-тай таарсан. Түүнийг ялж чадвал гуравдугаар тойрогт Казахстан, Болгарын бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

    Ө.Жанцандорж “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Тайванийн LIN Chong-You-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадвал гуравдугаар тойрогт АНЭУ-ын Б.Нармандах, Өмнөд Солонгосын KIM Channyeong нарын хэн ялсантай барилдана.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73  КГ-ЫН ЖИНД

    Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 40 тамирчин барилдана. Манай улсаас  ОУХМ О.Уранбаяр, ОУХМ Л.Анхзаяа, залуу тамирчин А.Өсөхжаргал, Л.Энхдөл нар өрсөлдөнө.

     О.Уранбаяр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Чех, Венесуэлийн  тамирчдын хэн ялсантай барилдана. Хэрэв ялалт авч чадвал гуравдугаар тойрогт Орос, Финландын бөхчүүдийн хэн ялсантай барилдах болно.

    Л.Энхдөл “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын  Minghao ZHANG-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Туркменистаны  Meylis SHAMURADOV-тай барилдана.

     А.Өсөхжаргал “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт олимп, дэлхийн аварга Азербайжаны Hidayat HEYDAROV-той таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадвал гуравдугаар тойрогт Итали, Киргиз, Болгарын бөхчүүдийн  хэн ялсантай барилдана.

   Л.Анхзаяа “D” хэсгийн нэгдүгээр тойрогт  гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт АНЭУ, Туркийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81  КГ-ЫН ЖИНД

    Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 42 тамирчин барилдана. Манай улсаас Ж.Энхтөр, Г.Түвдэнренчин, Б.Шинэтулга, О.Шинэбаяр нар барилдана.

    Б.Шинэтулга “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын LEE Joonhwan-тай таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт  Австрийн  Bernd FASCHING-тай барилдана.

    Ж.Энхтөр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Румыны Adrian SULCA-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Грекийн  Aris ZARAGKAS-тай барилдана.

     Г.Түвдэнренчин “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Сербийн  Mihajlo SIMIN-тэй барилдана. Хэрэв түүнийг буулган авч чадвал гуравдугаар тойрогт АНУ, Казах, Киргизийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

    О.Шинэбаяр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Arnaud AREGBA-тай таарсан. Түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Канадын  Francois GAUTHIER DRAPEAU-тай барилдана.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 90  КГ-ЫН ЖИНД

    Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 40 тамирчин барилдана. Манай улсаас Б.Баяндүүрэн, Х.Булганхүү, Д.Ууганбилэг, А.Оджавхлан нарын залуу тамирчид өрсөлдөнө.

    А.Оджавхлан “А” хэсгийн нэгдүгээр тойрогт  Австрийн Thomas SCHARFETTER-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Киргизстаны Erzhan KANATBEKOV-тай барилдана.

    Б.Баяндүүрэн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт  Нидерландын  Markus VAN DIJK-тай таарсан байгаа. Түүнийг буулган авч чадвал  хоёрдугаар тойрогт Эстонын Klen Kristofer KALJULAID-тай барилдана.

    Д.Ууганбилэг “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт  Нидерланд, Ирландын бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

    Х.Булганхүү “D” хэсгийн нэгдүгээр тойрог Израилийн Roy SIVAN-тай таарсан. Хэрэв ялалт авч чадвал хоёрдугаар тойрогт Францын Maxime-Gael NGAYAP HAMBOU-тай барилдана.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100  КГ-ЫН ЖИНД

     Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 38 тамирчин барилдана. Манай улсаас О.Лхагва-Очир, Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун, Б.Алтангэрэл нар өрсөлдөнө.

    О.Лхагва-Очир “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Marat BAIKAMUROV-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Румыны Rares ARSENIE-тэй барилдана.

   Ц.Ган-Эрдэнэ “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Оросын Arman ADAMIAN-тай таарсан.

    Б.Алтангэрэл “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Киприйн Georgios  KROUSSANIOTAKIS-тай таарсан. Түүнийг ялж чадвал гуравдугаар тойрогт Орос, Польш, Болгарын бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

   Б.Хүдэрчулуун  “D” хэсгийн нэгдүгээр тойрогт  гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Сербийн Darko BRASNJOVIC-той таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадвал гуравдугаар тойрогт  Хорват, АНЭУ-ын бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100  КГ-ЫН ЖИНД

     Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 30 тамирчин барилдана. Манай улсаас МУГТ Ө.Дүүрэнбаяр, ОУХМ Г.Алтанбагана, Ө.Пэрэнлэйжамц, Г.Хангарьд нар өрсөлдөнө.

   Г.Хангарьд “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Канадын John MESSE A BESSONG-той таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Орос, Австрийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

   Ө.Пэрэнлэйжамц “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын KIM Minjong-той таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Азербайжан, Хятадын бөхчүүдийн хэн ялсантай барилдах боломж гарна.

     Г.Алтанбагана “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Румыны Darius DOBRE-той таарсан. Түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Гүржийн Irakli DEMETRASHVILI-тай барилдана.

    Ө.Дүүрэнбаяр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Финландын Martti PUUMALAINEN-тай таарсан байгаа. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Нидерландын Jur SPIJKERS-тай барилдана.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48  КГ-ЫН ЖИНД

    Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 30 тамирчин барилдана.  Манай улсаас МУГТ Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган нар барилдана.

     Б.Баасанхүү  “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Нидерландын Amber GERSJES-тэй таарсан. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Вьетнам, Бельгийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

    Л.Булган “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын YU Juhee-тэй таарсан байгаа. Хэрэв ялалт авч чадвал хоёрдугаар тойрогт  Орос, Туркийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

     Ж.Анударь “С” хэсгийг толгойлон  нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт  Итали, Туркийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

    Г.Наранцэцэг  “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Португалийн Catarina COSTA-той таарсан байгаа. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Туркменистан, Казахстаны бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52  КГ-ЫН ЖИНД

     Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 30 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Манай улсаас ОУХМ М.Нандин-Эрдэнэ, ОУХМ Ц.Гал-Од, ОУХМ О.Оюунчимэг, залуу тамирчин Б.Уранзаяа нар барилдана.

     О.Оюунчимэг “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Австралийн Tinka EASTON-той таарсан байгаа. Түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт олимп, дэлхийн аварга Японы ABE Uta-тай барилдах нь тодорхой болов уу.

    Б.Уранзаяа “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Морокогийн Soumiya IRAOUI-той таарсан байгаа. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын  KIM Minjeong, АНЭУ-ын Б.Хорлоодой нарын хэн ялсантай барилдана.

    Ц.Гал-Од “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Aruzhan YEREZHEPOVA-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Итали, Польшийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

     М.Нандин-Эрдэнэ “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын JANG Seyun-тэй таарсан байгаа. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Вьетнам, Нидерландын бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57  КГ-ЫН ЖИНД

     Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 30 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Манай улсаас ОУХМ Т.Ариунзаяа, ОУХМ М.Цэндбазар, ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Э.Номинтуяа нар барилдана.

      М.Цэндбазар “А” хэсгийн нэгдүгээр тойрогт дэлхийн аварга Өмнөд Солонгосын HUH Mimi-тай таарасан байгаа. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Туркменистан, Казахстаны бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

      Л.Сосорбарам “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Японы Akari OMORI-той таарсан байгаа. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Турк, Хятадын бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

     Э.Номинтуяа “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Германы Seija BALLHAUS-тай таарсан байгаа. Түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Орос, Казахын бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

    Т.Ариунзаяа  “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын SHIN Yuna-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг  ялж чадвал хоёрдугаар тойрогт Хятад, Финландын бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63  КГ-ЫН ЖИНД

    Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 28 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Манай улсаас энэ жинд  МУГТ Л.Энхрийлэн, ОУХМ Б.Ганхайч, Х.Маралмаа, Г.Энхжин нар барилдана.

       Л.Энхрийлэн 63 кг-ын жингийн бөхчүүдийг тэргүүлэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар Өмнөд Солонгос, Польшийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

      Г.Энхжин “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Оросын Kseniia GALITSKAIA-тай таарсан байгаа. Түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Франц, Израилийн тамирчдын хэн ялсантай барилдана.

      Х.Маралмаа “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Тайванийн Pei Chun YUAN-тай таарсан байгаа. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Итали, Беларусийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

    Б.Ганхайч “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Чехийн Renata ZACHOVA-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Орос, Болгарын бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70  КГ-ЫН ЖИНД

 Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 33 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Манай улсаас энэ жинд  У.Анужин, С.Лхагвадулам, Х.Буянжаргал, Ж.Дэлгэр нарын тамирчид барилдана.

      Ж.Дэлгэр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа.  Хоёрдугаар тойрогт Австралийн Aoife COUGHLAN-тай таарсан байгаа. Түүнийг буулган авч чадвал гуравдугаар тойрогт  Польш, Туркийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

      С.Лхагвадулам “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Гүржийн Nino GULBANI-тай таарсан. Түүнийг буулган авч чадвал гуравдугаар тойрогт Швед, Израилийн бөхчүүдийн хэн ялсантай барилдах боломжтой болно.

       Х.Буянжаргал “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Германы Dena POHL-той таарсан байгаа. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Израилийн Adelina NOVITSKY-тай барилдах боломж нээгдэнэ.

       У.Анужин “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын LEE Yerang-тай таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадвал гуравдугаар тойрогт Япон, Словакийн бөхчүүдийн хэн ялсантай барилдах юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78  КГ-ЫН ЖИНД

Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 28 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас энэ жинд  ОУХМ О.Хүслэн, ОУХМ Б.Ням-Эрдэнэ,  А.Дуламсүрэн, Э.Буян-Өлзий, нар барилдана.

     А.Дуламсүрэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Оросын Alexandra RIABCHENKO-той таарсан байгаа. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Германы Anna Monta  OLEK-той барилдана.

      Б.Ням-Эрдэнэ “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Канадын Coralie GODBOUT-той таарсан байгаа. Түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Словенийн  Metka LOBNIK-той барилдана.

     О.Хүслэн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Нидерландын Marit  KAMPS-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Румын, Колумбын бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

      Э.Буян-Өлзий “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Финландын Emma KRAPU-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Герман, Хятадын бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78  КГ-ЫН ЖИНД

Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 25 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Манай улсаас энэ жинд ОУХМ  А.Адъяасүрэн,  ОУХМ Д.Номинзул, Э.Жаргалмаа, Э.Энхзул нар барилдана.

      Э.Энхзул “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Тайванийн Pin-Tzu SU-тай таарсан байгаа. Түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Израилийн Raz  HERSHKO-той барилдана.

      Э.Жаргалмаа “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Эстоны Emma-Melis AKTAS-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Хятадын AYIMAN Jinesinuer-тай барилдана.

      А.Адъяасүрэн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын JIA Bingqian-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг буулган авч чадах юм бол хоёрдугаар тойрогт Францын  Romane DICKO-той барилдана.

    Д.Номинзул “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Оросын Mariia  IVANOVA-тай таарсан байгаа. Түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Хорватын Helena  VUKOVIC-той барилдана.


 

 


“УЛААНБААТАР-2026” ИХ ДУУЛГЫН СУГАЛААНЫ ОНООЛТ ГАРЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188