Монголын оюутны спортын холбооноос 2025 оны Монгол Улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ сарын 14-15-ны өдрүүдэд “Зууны шатар” клубт амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 12 их, дээд сургуулийн эрэгтэй 36, эмэгтэй 18, нийт 54 оюутан шатарчид өрсөлдөв. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн ангиллаар явагдсан бөгөөд эрэгтэй ангилалд “Мон-Алтиус” дээд сургуулийн оюутан, ФМ С.Чингүүн 6.5 оноотой тэргүүн байрт шалгарч, алтан медаль хүртжээ. Харин МУИС-ийн оюутан ОУМ Х.Итгэлт мөнгөн медаль хүртэж, ШУТИС-ийн оюутан СМ А.Эрхэмбаяр хүрэл медалийн эзэн болов.
Эмэгтэй ангилалд тамирчид долоон өрөгт тоглосноос “Оточ манрамба” их сургуулийн оюутан О.Өлзийхишигжаргал 5.0 оноотой алтан медаль хүртсэн юм. Харин МУИС-ийн оюутан ФМ Н.Наран-Эрдэнэ мөнгөн медаль хүртэж, “Мон-Алтиус” дээд сургуулийн оюутан, А. Буянзаяа 4.5 оноотой хүрэл медалийн эзэн боллоо.
Улмаар тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт “Мон-Алтиус” дээд сургуулийн баг 17.5 оноо авч, багийн тамирчин С. Чингүүн, Г. Булганхан, А. Буянзаяа нар шалгарч алтан медаль хүртэв. Харин МУИС-ийн Х. Итгэлт, Э. Золбоот, Н. Наран-Эрдэнэ нар 16.5 оноогоор мөнгөн медалийн эзэн болж, III байрт ШУТИС-ийн багийн шатарчин А. Эрхэмбаяр, Ч. Тайванбат, Д.Анужин нар нь 16.5 оноогоор хүрэл медаль хүртэв.
Тус тэмцээний ангилал тус бүрийн эхний гурван байрт шалгарсан шатарчид энэ оны есдүгээр сард Армени Улсад зохион байгуулагдах дэлхийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болов.
| Шатрын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо |
|
Ажил үйлсээрээ амжилт гаргасан залуу офицеруудыг шагнаж урамшуулжээ
2026-09-17 17:44:04
МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-17 17:13:30
SpaceX компани Starship пуужинг тойрог замд оруулах анхны туршилтаа есдүгээр сарын 22-нд хийнэ
2026-09-17 11:52:41
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч, судлаачийн анхааралд
2026-09-17 10:11:01
Монголын эмэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа авлаа
2026-09-17 08:54:53
ӨР ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ӨВӨРМОНГОЛ
2026-09-17 07:00:00
2026-09-17 06:57:45
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-17 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-09-17 06:00:00
KOICA-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа
2026-09-16 15:47:41
ДӨЖИРСӨН НИЙГЭМ
2026-09-16 13:16:47
АНУ-ын газрын тосны нөөц нэмэгдсэнээр үнэ нь тогтворжиж байна
2026-09-16 12:06:52
Н.УЧРАЛ: Хууль зүй, дотоод хэргийн сайд, хуулийн байгууллагын зарим удирдлагыг ажлаас нь чөлөөллөө
2026-09-16 10:52:45
Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх форум эхэлжээ
2026-09-16 10:22:05
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-16 09:27:14
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-16 08:57:01
Г.ЗАНДАНШАТАР:Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж, хамт шалгуулъя.
2026-09-16 08:54:18
Бүтээл “төрүүлдэг” ЗУРШИЛ
2026-09-16 08:52:00
"Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй"
2026-09-16 08:44:24
ТЭГЭЭС ЭХЭЛСЭН ТОЛГОЙТЫН ХҮҮГИЙН ЗАМНАЛ
2026-09-16 08:36:39
Ш.БАТСУУРЬ АВАРГЫН ОХИН НАРАНТУЯА: Аавынхаа дулаан өвөрт эрхэлж, далай мэт хайранд умбаж өссөн дөө
2026-09-16 08:34:45
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-09-16 07:38:32
2026-09-16 07:04:04
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-09-16 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-09-16 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-16 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвижна
2026-09-16 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |