Монголын Үндэсний туухийн музейн “Их эзэнт гүрэн” хэмээх танхимд өчигдөр буюу 2-р сарын 22-ны өдөр “Нүүдэлчин өв соёлоо дээдэлье” уриан дор Монгол, ОХУ, Хятадын шатарчид оюун ухаанаа уралдуулан өрсөлдөв. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын Шатрын холбоо, Монголын Үндэсний түүхийн музей, Дуут урлан, Дэлхийн монголчуудын уламжлалт шатрын нэгдсэн холбоо, “АПУ дэйри” компани хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд өсвөр насны 10 гаруй хүхэд, нэг их мастер, хориод эмэгтэй, арваад ахмадаас гадна ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны гээд 50 гаруй шатарчин оролцсон байна.
Монголын үндэсний түүхийн музейд энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа нь түүхэн ач холбогдолтойгоос гадна шатар судлаач, тоглогч, монгол шатрыг сонирхогчдын мөрөөдөл биелсэн үйл явдал гэдгийг Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа тэмцээн зохион байгуулж байгаа нь онцлог. Зарлигт үндэсний түүхээ сэргээн, гүнзгийрүүлэн судлах, төрт ёсны уламжлал, нүүдэлчин өв соёл, монголынхоо эртний түүхийг судлан, сурталчилж дэлхийд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах утгатай заалт орсон. Энэ дагуу нүүдэлчин соёл иргэншил монгол шатартай салшгүй холбоотой, 2-3 мянган жилийн өмнө үүссэнийг монголын олон эрдэмтэн судлаач эрчимтэй судалж, баримтаар нотолсон. Тухайлбал, Түүхийн шинжлэх ухааны доктор, Эртний шатар судлаач А.Батзориг Үндэсний музейд баасан гарагт тавьсан монгол шатрын үүсэл гарлын тухай илтгэлдээ, шатар монголоос үүссэнийг олон баримтад тулгуурлан тэмдэглэсэн.
Хамгийн тод жишээ дурдвал, археологич, доктор Д.Эрдэнэбаатарын удирдлага дор 2011 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас олсон “Гол модны олдвор 2” олдвор бий. Эндээс 2000 жилийн өмнөх алтан бэрс гарч ирсэн. Алтан дээр бэрсийг дүрсэлсэн гэсэн үг. Мөнгө, хүрэл дээр билэгт гөрөөсийг дүрсэлсэн байдаг. Манай түүхч, эртний шатар судлаачид бэрс бол домгийн амьтан, дээд язгууртай цорын ганц гэдэг утга илэрхийлдгийг хэлдэг. Монголчууд шатарт бэрсийг хамгийн хүчирхэг дүрсээр төлөөлүүлдэг.
Энэ утгаараа шатар монголоос үүссэнийг батлах том олдвор юм. Эрдэнэсийн санд хадгалж буй алтан бэрсийг одоогоор “Чингис хаан” Үндэсний музейд дэлгэсэн байгаа. Иймд монгол шатраа хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дэлхий даяар тархан суугаа монголчуудаа нэгэн дор цуглуулан тэмцээн зохион байгуулж байгаа нь бахархалтай үйл” хэмээв.
Монгол шатар нь монголчуудаас дэлхийн өв соёлд оруулсан гайхамшигтай зүйлсийн нэг. Дэлхийг байлдаг дагуулах ухаан шатарт байгаа ч гэдэг. Шатар нь ой тогтоолтыг хөгжүүлж, хичээнгүй нямбай, мэргэнээс гадна үл дийлдэх зоригтой болгодог учир шатар тоглосон хүний ухаан сэргэлэн байдгийг уралдаанд оролцож буй судлаач, эрдэмтэд хэлж байлаа. Монгол шатрын тэмцээнийг жил бүрийн цагаан сарын баярын өмнө уламжлал болгон зохион байгуулах аж.



| Монгол шатраас гурван улсын шатарчид оюун ухаан сорив |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |