МҮОХ-оос жил бүр оны шилдэг тамирчдадаа шалгаруулдаг "Бөртэ чоно" ёслолын ажиллагаа явуулдаг уламжлалтай билээ. Гэтэл төрийн бус байгууллагын хийдэг ёслолыг төрийн сайд маань шүүрч аваад хамтарч зохион байгуулах гээд байгаа нь зөв үү. Спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ Чоно 2024" тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 19-ний өдөр Улсын драмын эрдмийн театрт зохион байгуулагдана. Энэ жилийн хувьд Монгол Улсын соёл, спорт , аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Номингийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1, 4.3-т заасныг тус тус үндэслэн тус наадмыг зохион байгуулах ажлыг хэсгийг баталсан юм байна.

Өмнөх наадмуудыг МҮОХ-оос зохион байгуулж ирсэн бол энэ удаагийн наадмыг ССАЖЗЯ, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газар, УДЭТ, МҮОХ хамтран зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн 22 дахь удаагийн “Бөртэ чоно-2024” наадмын ерөнхий найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ийн ерөнхий найруулагч Ч.Түвшин ажиллаж байна. ССАЖЗ-ын сайд Ч.Номин, соёл, спортын салбарын хурал цуглаан, ёслолын үйл ажиллагааг нь шүүрч аваад “шоу цэнгээн” хийдэг шигээ спортын уралдаан тэмцээний зардал хөрөнгө, оруулалт, тамирчдын бэлтгэл сургуулилалт, аж амьдрал, ахуй хангамжид анхаардаг болоосой. Монголын спортын салбарынхан сайдтай болоод өөдөлсөнгүй уруудаж доошлох нь тодорхой болсон. “Сахил хүртээд шал дордов” гэгчээр сайдтай болоод энэ салбар элгээрээ хэвтэв бололтой. Өмнө нь спортын салбарыг Боловсрол, шинжлэх ухаанын яам, Эрүүл мэнд яамд хоорондоо “бөмбөг шиг” шидэлцэн, дамжуулан явахдаа төсвийг нь туйлдуулан хасаж, танаж байгаагүй билээ.
ССАЖЗ-ын сайд Ч.Номин соёл, спортын салбарын хөтөлбөр арга хэмжээний төсвийн хөрөнгө оруулалт 12.7 хувиар буюу 75 тэрбумаар багассан. Үндэсний шигшээ багуудын бэлтгэл хангах зардал 60 хувиар буурсан учир тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанд тамирчид оролцох нь бэрхшээлтэй болсон гэдгийг мэдэгдсэн. Тэрбээр 2025 оны улсын төсөвт 18.3 тэрбум төгрөг суулгаж, 16-18 насны өсвөр үеийн хүүхдүүдэд "Соёлын эрхийн бичиг" баучер үнэгүй тарааж "үзэгчгүй кино"-г үзэгчтэй болгохоор төлөвлөсөн. Ч.Номин сайд “Соёлын ваучерын 18 тэрбум төгрөгийн төсвийг би хасуулахгүй. Энэ чинь хуультай. Би төсвөө хамгаална” хэмээн зөрүүдлэн гэдийсэн. Харин спортын салбарын төсвийг танахад түүн шигээ тэмцсэнгүй. 2025 оны төсвөө тануулсан тамирчид шилдгүүдээ тодруулах хэрэг байгаагч юм уу даа. Оны шилдэг тамирчид нь “Бөртэ чоно-2024”-ийн индэр дээрээс 2025 оны спортын салбарын төсвийг тануулж өгсөн сайддаа баярлалаа гэж талархал илэрхийлэх ёстой юм уу.

Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно” наадмыг анхлан санаачилсан хүн бол МҮОХ-ны дэд ерөнхийлөгч агсан, МУГТ Ц.Дамдин билээ. Спортын оны шилдэг тамирчдыг Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг гэх юм билээ. Гэтэл төрийн бус байгууллага МҮОХ-ны зардал, хөрөнгийг нь гаргаж хийдэг ажлыг төрийн байгууллага шүүрч аваад хийнэ гэж дайрах нь хэр зөв юм бол. Энэ мэт зүйл дээр Соёлын сайд улсын төсөв хөрөнгийг хэмнэх ёстой баймаар. Үр ашиггүй баучер, элдэв сан, хурал, цуглаан, ёслолын ажиллагааны зардлаа хэмнэж, нэг ч гэсэн тамирчны тэмцээн, уралдаанд оролцох боломжийг нээж өгөх ёстой. Соёлын сайд Ч.Номин бидний үр хүүхдэд 18 тэрбум төгрөгийн үнэгүй баучер тарааж соёлжуулна гэдэг ёстой нэг “Үлгэрийн далай” болох биз. Хэрэв тэрбээр Японд сайд байсан бол ёс суртахуунгүй ааваасаа болж огцорно. Өмнөд Солонгост бол шоронд орно. Хятадад байсан бол шууд цаазлуулах байлаа. УИХ-ын гишүүдэд нь хууль үйлчилдэггүй, хуулийг намын гишүүддээ зориулж дуртай үедээ өөрчилдөг улс төрийн намын “Эрх дагина” гэвэл Ч.Номинг хэлэх байх. За тэр яах вэ. Энэ сарын 19-ний өдөр “Бөртэ чоно-2024” болдогоороо болох биз. Шилдэг нь тодорхой наадмын шилдгийг тодруулахад Соёлын сайд маань “Санаа зовж, бодол уралдуулж, сэтгэл чилээж” суугаа бололтой хөөрхий. Монголын тамирчид тэмцээн уралдаанд явж чаддаггүй байсан 1990-ээд оны үе руугаа буцаад байгаа.
Энэ жилийн “Бөртэ чоно-2024”-ийг англиар “Burte chono” гэж бичсэн байх юм. Гадаадын тамирчдад зориулсан арга хэмжээ уг нь биш юмсан. Монгол Улсдаа монгол хэлээрээ бичиж болдоггүй юм байх даа. Надад шиг гадаад хэлний мэдлэггүй хүн “Буртэ чоно” гэж уншина шүү. Анхны “Бөртэ чоно” цомыг ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар хүртэж байж. Харин энэ цомыг хамгийн олон хүртсэн нь олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар бөгөөд тэрбээр 2004, 2006, 2009 онуудад “Бөртэ чоно” цомыг гардаж байжээ.
"Бөртэ чоно" наадмын он оны шилдгүүд:
2002 он: О.Пүрэвбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медаль)
2003 он: О.Гүндэгмаа (буудлага спортын оюутны ДАШТ-ий алтан медаль)
2004 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн төрөлд"Афин-2004" олимпын наадмын хүрэл медаль)
2005 он: Б.Наранбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медаль)
2006 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн төрөлд "Доха-2006" Азийн наадмын алтан медаль)
2007 он: Э.Бадар-Ууган (боксын ДАШТ-ий мөнгөн медаль)
2008 он: Н.Түвшинбаяр (жүдо бөхийн төрөлд "Бээжин-2008" олимпын наадмын алтан медаль), Э.Бадар-Ууган (Бээжин-2008" олимпын наадмын алтан медаль) хоёул шилдэг болсон.
2009 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль), П.Сэрдамба (боксын ДАШТ-ий алтан медаль) хоёул шилдэг болсон.
2010 он: С.Батцэцэг (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2011 он: П.Сэрдамба (боксын ДАШТ-ий хүрэл медаль)
2012 он: Н.Түвшинбаяр (жүдо бөхийн төрөлд "Лондон-2012" олимпийн наадмын мөнгөн медаль)
2013 он: М.Уранцэцэг (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2014 он: С.Цэрэнчимэд (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль), Г.Бодбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль) хоёул шилдэг болсон.
2015 он: С.Батцэцэг (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2016 он: Д.Сумъяа (жүдо бөхийн төрөлд "Рио-2016" олимпын наадмын мөнгөн медаль), Д.Отгондалай (боксын төрөлд "Рио-2016" олимпын наадмын хүрэл медальт) тухай жилээс эрэгтэй, эмэгтэй тус бүрт нь шилдгийг шалгаруулдаг болсон.
2017 он: Д.Сумъяа (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2018 он: М.Нандинцэцэг (боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрэл)
2019 он: Э.Цэндбаатар (боксын ДАШТ-ий хүрэл медаль)
2020 он “Бөртэ чоно” наадам өнжив.
2021 он: М.Уранцэцэг (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2022 он: Ц.Цогтбаатар (жүдо бахийн ДАШТ-ий алтан медаль)
2023 он: Б.Отгонболд “Ханжоу-2023” Азийн наадмын алтан медаль хүртсэн амжилтаараа тус тус хүртсэн билээ.
Харин “Бөртэ чоно-2024” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар тодрох хамгийн их магадлалтай тамирчид гэвэл “Парис-2024” олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Ази тивийн аварга, МУГТ Б.Баасанхүү, мөн 2024 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн, МУГТ М.Анхцэцэг нар байна. Одоогоор “Бөртэ чоно-2024” наадмын оны шилдэг тамирчдад жүдогийн Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, чөлөөт бөхийн П.Орхон, Б.Хулан, хүндийн өргөлтийн М.Анхцэцэг, сагсан бөмбөгийн О.Хулан, боксын М.Энхжаргал, марафон гүйлтийн Б.Мөнхзаяа, буудлагын Э.Даваахүү, дугуйн С.Жамбалжамц, жюү жицүгийн Г.Монголжин нар нэр дэвшсэн нь тодорхой болоод байна.
.jpeg)
Улиран одож буй 2024 онд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид зуны олимп, паралимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн арвин ургац хураажээ. Үндэсний шигшээ баг өвөл, зуны спортын нийт 26 төрөлд нийт 334 хүний бүрэлдэхүүнтэй 270 тамирчин, 60 дасгалжуулагч, дөрвөн эмч ажиллаж байна. “Парис-2024” зуны олимпын наадмаас Б.Баасанхүү мөнгө, паралимпын наадмаас У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ, Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн нь энэ 2024 оны онцлох амжилт мөн. Тэр дундаа гавьяат тамирчин Б.Баасанхүү энэ онд олимпын наадмаас мөнгө, ДАШТ-ээс алт, Азийн аваргаас алт, их дуулгаас алтан медаль хүртсэн нь тэмдэглүүштэй үйл явдал юм.
Үндэсний шигшээ багт харьяалагддаг тамирчид энэ онд нийт 80 медаль хүртжээ. Тэд олимп, паралимпын наадмаас нийт таван медаль хүртэхийн сацуу насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, залуучуудын ДАШТ-ээс нэг алтан медаль хүртэв. Цаашлаад Азийн аваргаас таван алт, 11 мөнгө, 16 хүрэл, залуучуудын Азийн аваргаас нэг алт, их дуулгаас нэг алт, таван хүрэл, гран при тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн байна.
Мөн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнээс таван алт, долоон мөнгө, нэг хүрэл, дэлхийн цомоос гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2024 онд 80 медаль хүртсэний 21 нь алт, 27 нь мөнгө, 32 нь хүрэл медаль байна.
| СПОРТЫН ТӨСВИЙГ 75 ХУВИАР ТАНУУЛСАН САЙД “БӨРТЭ ЧОНО-2024”-ийг ЗОХИОН БАЙГУУЛАХ САНААЧИЛГА ГАРГАЖЭЭ |
|
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |