Нийгмийн шилжилтийн хүнд үед Монгол Улс картын бараанд шилжсэн. Тэр хүнд хэцүү 1990-ээд оны үед улсын шигшээ баг тарьж, шилдэг тамирчин, дасгалжуулагчид амьдралын эрхээр ганзагын наймаа хийх болсон. Тухайн хүнд цаг үед Монголын чөлөөт бөхийн спортыг нуруундаа үүрч, тив, дэлхийн тэмцээнд Монгол Улсынхаа нэр нүүрийг тахалж явсан цөөн тамирчдын нэг нь яах аргагүй ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Цэрэнбаатарын Цогтбаяр билээ. Ер нь Монголын чөлөөт бөхийн спортод Цэрэнбаатар гуайн дөрвөн хүү Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр, Ц.Энхбаяр, Ц.Тэгшбаяр нар том хувь нэмэр оруулж явсныг цаг хугацаа гэрчилнэ. Тив, дэлхийн аваргын олон тэмцээнд ах дүү дөрөв хамтдаа оролцож, ялалт, ялагдлын торгон мөчөө хамтдаа хуваалцаж явсан юм.

Тэдгээрээс хамгийн бахархууштай нь яах аргагүй “Барселон -1992” олимпын наадам. Тус олимпод МУГД Ц.Цогтбаяр 48 кг-ын жинд, ОУХМ агсан Ц.Энхбаяр 52 кг-ын жинд, МУГТ Ц.Цогтбаяр 57 кг-ын жинд зодоглосон ховорхон түүхийг бүтээсэн. Дэлхийн спортын түүхэнд олимпын наадамд нэг спортын төрөлд ах, дүү гурав хамтдаа оролцсон нь байхгүй байх. МУГТ Ц.Цогтбаяр 1993 онд Канадын Торонто хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Хэдийгээр түрүүлж чадаагүй ч түүний гаргасан барилдаан, ур чадварыг нь тухайн үеийн “FILA” буюу өнөөгийн “UWW”-гаас үнэлэн албан ёсоор дэлхийн шилдэг бөхөөр тодруулж байлаа. Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд “Дэлхийн шилдэг бөх” болсон цорын ганц бахдам амжилтын эзэн нь МУГТ Ц.Цогтбаяр билээ. Өдгөө манай чөлөөт бөхийн тамирчдаас хэн ч түүний амжилтыг давтаж чадаагүй л хэвээр байна.

Тухайн үед Ц.Цогтбаярын хэвтээ барилдааны техник, ур чадвар сайн байсныг бүгд шагшин магтаж ярьдаг. Харин Ц.Цогтбаяр “Хүмүүс намайг дан ганц хэвтээ барилдаанаар сайн байсан гэх нь бий. Гэтэл өрсөлдөгчийг хэвтээ барилдаанд шилжүүлэх гэж босоо барилдаанаас ямар хүч, ур ухаан зарцуулдаг байсныг ярьдаггүй. Би өөрийгөө хүний хөлд боломжийн орчихдог байсан гэж боддог. Ялангуяа хоёр шилбээр нь авах мэхийг илүү эзэмшсэн. Энэ мэхийг Н.Ганбаатар багшаас сурч байсан. Мөн хоёр ах маань надтай сайн ажилладаг байлаа. Ялангуяа Ц.Энхбаяр ах хэвтээ барилдаанд их сайн. Намайг ахынхаа барилдааныг дууриасан гэж ярьдаг байсан юм” гэсэн нь бий.

МУГТ Ц.Цогтбаяр 1991 онд ДАШТ-д тавдугаар байр, “Барселон-1992” олимп наадамд аравдугаар байр, “Торонто-1993” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. “Атланта-1995” ДАШТ-ий дөрөвдүгээр байр, “Атланта-1996” олимпын наадамд аравдугаар байр, “Красноярск-1997” ДАШТ-д долдугаар байр, “Тегеран-1998” ДАШТ-д наймдугаар байр, “Истамбул-1999” ДАШТ-д есдүгээр байр, “Хирошимо-1994” Азийн наадмаас алтан медаль, Тайланд “Бангкок-1998” Азийн наадмаас хүрэл медаль, Азийн аваргаас алт, мөнгөн медаль авч байлаа. УАШТ-д найман удаа түрүүлсэн амжилтыг гаргаж байсан шилдэг тамирчин.
Ц.Цогтбаяр 1994 оны Хирошимагийн Азийн наадамд оролцохын тулд өнгөт зурагтаа худалдаж, тэмцээний зардлаа босгоод явж байсан гэдэг. Хирошимагийн Азийн наадамд явахынхаа өмнө “Би заавал” түрүүлнэ гэж хэлээд, амлалтадаа хүрч байсан юм билээ. 1996 оны олимпод оролцсоныхоо дараа амьдралын эрхээр хөдөлмөр эрхлэхээр Өмнөд Солонгос Улсыг зорьсон. Амжилт нь ид өсөж, дэлхийн хүчтэнүүдтэй эн тэнцүү өрсөлдөж явах үедээ их спортоос хөндийрсөнд нь өдгөө ч спорт сонирхогчид харамсдаг.

Харин дасгалжуулагчийн ажлын гараагаа 2000 оноос зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос эхэлсэн. 2012 -2016 онуудад Чөлөөт бөхийн Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан. Тэр үед манай эрэгтэй баг тамирчид ДАШТ-ээс зургаан медаль хүртжээ. Одоо тэрбээр Баянгол “Аваргууд академи”-ийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд түүний болон ах МУГТ Ц. Хосбаярын шавь нар “Алдар” спорт хорооны тамирчид чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна.
2009 оны ДАШТ-ээс МУГТ Б.Одончимэг хүрэл медаль.
2013 оны ДАШТ-ээс МУГТ Г.Мандахнаран хүрэл медаль.
2014 оны ДАШТ-ээс МУГТ Г.Мандахнаран хүрэл медаль.
2014 оны ДАШТ-ээс МУГТ С.Цэрэнчимэд алтан медаль.
2015 оны ДАШТ-ээс МУГТ С.Цэрэнчимэд мөнгө медаль.
2017 оны ДАШТ-ээс МУГТ П.Орхон алт медаль.
2023 оны ДАШТ-ээс ОУХМ Э.Даваанасан мөнгөн медаль.
2024 оны ДАШТ-ээс МУГТ С.Цэрэнчимэд мөнгөн медаль.
2024 оны ДАШТ-ээс ОУХМ Ц.Цогбадрах хүрэл медаль тус тус хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа билээ. Харин өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд түүний шавь нарын гаргасан амжилтыг тоочиж баршгүй.
Тэрбээр “Рио-2016” олимпын наадмын хүрэл медалиа луйвардуулсан шавь МУГТ Г.Мандахнарангийн төлөө, МУГД Б.Баяраагийн хамт олимпын дэвжээн гарч тэмцсэн тэмцэл нь олимпын түүхэнд хэзээ арилшгүй тод мөрийг үлдээсэн билээ. Түүний тэмцэл дэлхийн спортын түүхэнд шүүгчдийн булхай, луйврын эсрэг тэмцсэн хамгийн шилдэг тэмцлийн нэг хэлбэр болон мөнхрөн үлдсэн юм.

Ц.Цогтбаяр 1988-2000 онд чөлөөт бөхийн тамирчин байсан. Харин 2000 оноос хойш тамирчдыг бэлтгэн гаргах нөр их ажил, хөдөлмөрийг хийж, зүтгэж яваа. Тэрбээр “Дасгалжуулагч хийж байхад буцаад хүүхэд болчихсон юм шиг санагдах юм. Шавь нараа ялалт байгуулахад нь дагаж баярлаад, гомдоход нь хамт гомдоод сайхан шүү. Би тамирчин байх даа зөвхөн өөртөө санаа тавьдаг байсан бол одоо олон хүний төлөө ажиллаж байна. Ид тамирчин байхад заримдаа хүнд санагдаад шантрах үе бишгүй л гардаг байлаа. Ядаж байхад тэр үед төр засгаас тавих анхаарал халамж суларчихсан байсныг хэлэх үү. Тухайн үед гаргасан амжилтаа дээд хэмжээ юм шиг бодож явж. Гэтэл одоо эргээд харахад энэ бүхэн юу ч биш санагддаг. Тэр үед жаахан тэвчсэн бол, илүү зоригтой байсан бол гээд их бодно оо. Тиймээс шавь нартаа энэ алдааг давтуулахгүй байх юмсан гэж их хүсдэг” хэмээн ярьж байлаа.
| ХЭВТЭЭ БАРИЛДААНЫ УР ЧАДВАРААР ГАЙХАГДАЖ ЯВСАН Ц.ЦОГТБАЯР |
|
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |