Балар эртнээс аливаа асуудлыг шийдэх арга шавхагдахад, эрчүүд нударга зөрүүлж хүч чадлаа үзэн асуудлыг шийддэг байж. Манай эрний өмнөх дөрөвдүгээр мянганд одоогийн Өмнөд Африк болон Месопотамид нударган зодоон болдог байжээ. Харин Монголд Манжийн үеэс эхлэн цэрэг, байлдааны зориулалт бүхий үндэсний тулааны урлагуудыг харгис, хэрцгий төрөл хэмээн хориглосон байдаг.

Тэр үеэс эхлэн монгол тулааны урлаг нь зөвхөн зарим нэг сүм хийдэд нууцлагдан үлдсэн байна. Энгийн ардууд тулааныг Ойрад, Урианхайн хүрээ барилдаан, цаатангуудын хавсагай, Дөрвөдийн бух ноолдоон, Өвөр Монголын цахар, үзэмчин бөх, Халхын үндэсний бөх гэсэн барилдаан болгож, өчиж, боох, нугаслах, гар хөлөөр цохих цохилтыг хоригложээ. Харин Хүрээний эрчүүд дээлийнхээ нударгыг атган боксын бээлий маягтай болгож зодолддог байсан гэдэг. Тийм учраас нударган зодоон гэж нэрлэх болсон байна. Хүрээний нударган зодооноор өгөлдөөн, чичэлдээн, банди зодооны тулаанч лам нар Тасганы овоо дээр гарч тулалддаг байсан гэх мэдээ бий. 1930 оноос ардын засгийн газраас тус зодооныг хориглож, Гар, хөл оролцуулан дөрвөн мөчөөр тулалддаг банди зодоон заахыг хориглосон байдаг юм. Харин Баруун Монголд дорно дахины тулааны урлаг, хийн тамир, иогийн нууц увдис зааж байсан сүүлчийн ганц сүмийг бослого, эсэргүүцлийн хөдөлгөөн гарахаас сэргийлэн Оросууд цэргийн хүчээр нурааж сүйтгэсэн байдаг. Тус сүмд монгол тулааны урлагийг эзэмшсэн Орос өнчин хүү, Востоковын энэ талаар ярьсан дурсамж бий.

1920-оод оны үед дөрвөн мөчний тулааныг эзэмшсэн олон алдартай хүн байж. Түвдийн даяанч архагуудын нууц эрдэмд суралцсан хуварга Дашваанчиг, банди зодооны мастер “Өвөг” Найдан, “Хар” Дэмчиг, “Шар” Гэлэгжамц, Пэрэнлэйн Жүгдэржамц, “Дүүгүүр” Зодов, “Том гарт” Бат-Очир, “Хонхор” Лодон, “Мөр” Дэндэв, Чойжоо Маарамба, Магван, Зүүн хүрээний “Ганц хөлт” хэмээх хөлийн цохилтын мастер Дугар, “Хар” Найдан гэдэг тулаанчид байсан талаар хууч яриа байна. Мөн Нидерландын Жаргалтхааны багш болох Сэцэн ханы аймгийн Баатар бэйлийн хошуу лам, монгол тулааны урлагийг төгс эзэмшин хүн байсан гэдэг. Дилав Хутагтын бие хамгаалагч лам тулааны урлагийн мастер байсан гэх нь бий. Богд хаант Монгол Улсын тагнуул Буд, Чойжамцын Баатар, Гандан хийдийн аграмба лам Намжилын Хаянхярваа нар тулааны нууц эрдэм, иог, хийн тамирыг гаргууд эзэмшсэн хүмүүс байсан талаар мэдээ баримт байдаг. Энэ талаар “Монгол тагнуулчийн нууц” хэмээх баримт Оросын КГБ-ын архивт байдаг гэсэн.

Дэлхийн нударган зодооны тухай өгүүлдэг анхны бичмэл эх сурвалж нь Хомерын агуу бүтээл "Иллада" хэмээн үздэг. Бокс нь манай эрнээс 800 жилийн тэртээ эртний олимпын наадмын хөтөлбөрт орсон хэдий ч, цохих, өчих, боох гээд бүхий л үйлдлийг зөвшөөрдөг байж. Гэвч тулааны төрөл болох панкратион лугаа адил олны сонирхлыг татдаг төрөл байгаагүй гэдэг. Тэр үеийн бокс гэдэг одоогийнх шиг, тэмцээний үе (раунд), дэвжээ (ринг), жингийн ангилал, завсарлага, онооны систем гээд юу ч үгүй, зүгээр л балбалцах төдий болхи үзвэр байжээ.

Эртний Ромд нударган зодооны хэд хэдэн төрөл байсан ба тэднийг бокс гэх нь мөн л хэтрүүлсэн хэрэг болох юм. Тамирчид гараа шуу хүртлээ ширээр ороож, зарим шир нь төмөр ялтсан оруулгатай байна. Тамирчдын нэг нь ухаан алдсан ч тулааныг зогсоохгүй, амиа алдтал нь үргэлжилдэг байжээ. Ромын эзэнт гүрэн үгүй болсноос хойш бараг 1500 жил боксын хөгжил энэ янзаар явсан байдаг.
Харин 1682 онд Альбермарлын Дюк гэгч эр дэлгүүрт нь ажилладаг мах эвдэгч нь ордны ерөнхий зарцтай хэрэлдэж, маргаанаа нударгаар шийдэх гэж байгааг сонсоод боксын дэвжээ засаж өгчээ. 1700 онд өөр нэг Британи эр Жеймс Фригг Англи Улсад нударган тулааны улалмжлалыг нэг мөр сэргээж, Лондон дахь сургуульдаа бокс зааж эхлэсэн байна. Фригг, тулааныг тамирчны нэг нь илт ялах хүртэл үргэлжлүүлдэг байсан бөгөөд энэ нь боксын тэмцээнд үе, завсарлага зэрэг цаг хугацааны хязгаар оруулах шинэчлэлийн өмнөх үе байлаа.

1973 он гэхэд боксын тэмцээнд үзэгчид бооцоо тавих нь элбэгшиж, тамирчид эндэх нь цөөнгүй болоод байв. Энэ байдлыг өөрчлөхөөр Жек Броутон гэгч эр боксын тэмцээн явуулах дүрэм боловсруулж нэвтрүүлэв. Уг дүрэм ёсоор, шүүгч боксчдын үйлдлийг дэвжээн дээр зохицуулдаг, газар унасан тамирчныг цохихыг хорьдог, тамирчдын нэг нь дэвжээний голд зурж тэмдэглэсэн дөрвөлжинд хөл дээрээ бат зогсож чадахаа больсон цагт ялагчийг тодруулдаг, ингэхдээ хүнд цохилтод орсон тамирчинд хөл дээрээ бат зогсоход нь боломж олгож 30 секундын хугацаа өгдөг болов. Түүнчлэн, тулааны үеэр бээлий заавал өмсдөг болсноор боксчид нэг нэгнийхээ шүдийг булга цохих нь багасч, элдэв хөх няцгүй, нүүр бүтэн гэртээ харьдаг болжээ.
1780-аад онд бокс уналтанд ороод байв. Гэсэн хэдий ч Англи-Францын дайны үеэр "жинэхэнэ эрчүүдийн урлаг" маань эргээд сэргэж эхэлжээ. Үүнд боксчин Ричард Хамфри, Дэниэл Мендоза нарын хооронд болсон цуврал тулаан ихээхэн нөлөөлсөн юм. Мендоза өрсөлдөгчөө олон янзын өнцгөөр цохихын тулд хөл дээрээ их ажилладаг арга барилтай тамирчин байв. Гэвч тэр үед "тулаан зөвхөн ойрын зайнд явагдах ёстой" гэдэг үзэл ноёрхдог байсан болохоор үзэгчид Мендозагийн зайлж займчих хөдөлгөөнийг жентлмэн бус хэмээн эрс шүүмжлилж байсан түүхтэй. Хамфри, Мендоза нар тэмцээнийг угтаж нэг нэгнээ сонин хэвлэлээр шоглож даажигнадаг байсан нь хожим хэвшил болж, тэмцээн тулаанд олны анхаарлыг татах гол арга болжээ.

Английн арван удаагийн аварга Жонс Браутоныг орчин үеийн боксын спортыг үндэслэгч гэж үздэг. Тэрээр эртний тулааны дүрэмд үндэслэн орчин үеийн тулааны дүрмийг зохиосон юм. Энэ үеэс эхлэн тулаан “ринг” (англиар тойрог гэсэн үг)-нд явагдах болжээ. Үеийн хэмжээг тамирчдын түвшнээс хамаарч янз бүрээр тогтоодог байв.1841 оноос оноос эхлэн ялагчдад “Аваргын бүс” олгодог болжээ. 1867 Квинсберрийн жоногийн санаачилснаар дүрэмд тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд бээлий өмсөж тулалдах заалтыг оруулсан байна. Мөн энэ үед дүрэм орсон хамгийн чухал өөрчлөлт нь тамирчдыг жингийн ангилалтай болгосон явдал юм. Ингэснээр хүнд жингийнхний ноёрхол нуран унаж, бокс нь жинхэнэ ур чадварын спорт болох зам нь нээгджээ. 1882 онд мэргэжлийн боксчид анх удаа бээлий өмссөн бол 1904 онд мөн л бээлий өмссөн сонирхогчдын боксчид олимпын наадамд хүч үзэх эрхтэй болжээ.
| БОКС УР ЧАДВАРЫН СПОРТ БОЛСОН ТҮҮХЭЭС |
|
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |