“Москва-1980” олимпын мөнгөн медальт, “Бангкок-1978” Азийн наадмын хүрэл медальтан бол Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын начин Жамцын Даваажав агсан юм. Тэрбээр 1952 оны зургадугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. 1968 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Ж.Даваажав өнөөгийн ОХУ, тэр үеийн ЗХУ-ын Москва хотод 1980 онд болсон зуны олимпын наадмын чөлөөт бөхийн 74 кг-ын жинд барилдсан. Олимпын наадмын эхний тойрогт Камерун Улсын бөх Тоньег, хоёрдугаар тойрогт Пакистан Улсын Жумаг, гуравдугаар тойрогт Европ тивийн аварга, Румын Улсын Ж.Пырколэбуг, дөрөвдүгээр тойрогт Итали Улсын Р.Николон нарыг ялсан байдаг. Тавдугаар тойрогт олимп, дэлхийн аварга, ЗХУ-ын алдарт бөх Павел Пинигинтэй найман минут, 40 секунд барилдахдаа 2:2-оор тэнцэхэд нь идэвхгүй барилдлаа гэж хоёуланг нь ялагдсанд тооцсон байдаг юм.
.jpg)
Зургадугаар тойрог буюу хагас шигшээ барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, Чехословак Улсын Д.Карабеныг 7:5-аар хожиж олимпын аваргын төлөө барилдах эрхтэй болжээ. Хэрэв Чехийн бөхөд ялагдсан бол олимпын медалийн төлөө барилдах эрхгүй хоосон хоцрох эгзэгтэй, хариуцлагатай барилдааныг хийжээ. Харин Болгарын тамирчин Валентин Райчев ЗХУ-ын бөх П.Пинигинийг цэвэр ялж, шигшээд шалгарсан байна. Ж.Даваажав “Москва-1980” олимпын наадам эхлэхээс хоёр сарын өмнө ЗХУ-д болсон олон улсын тэмцээнд Болгарын В.Райчевт 7:0-ээр ялагдаж байдаг.

Гэтэл “Москва-1980” олимпын наадмын дэвжээнд тэд 5:5-аар оноо тэнцэж,. барилдаан дуусахад 13 секунд дутуу байхад дутуу мэх хийж өрсөлдөгч нь түүний алдааг ашиглан олимпын аварга болж чадсан юм. Хэрэв Ж.Даваажав 13 секундэд мэх хийхгүйгээр тулж зогсож, цагаа дуусгаж, барилдаанаа тэнцээгээр дуусахад л нийт барилдааны үр дүнгээс шалтгаалж олимпын аварга болох боломжтой байв. Түүнийг “Моксва-1980” олимпоос мөнгөн медаль хүртээд эх орондоо ирэхэд нь Засгийн газар, МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлийн дарга нар “Азгүй бөх” гээд түүний амжилтыг төдийлөн тоож, үнэлээгүй, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” өгсөн болоод үлдээсэн гэдэг. Тэр ч бүү хэл “Хариуцлагагүй барилдсан” гээд шоронд хийх, шийтгэх тухай саналыг ч зарим хүмүүс гаргаж, Монгол Улсын гавьяат тамирчин цолыг өгөөгүй үлдээсэн байдаг юм. Түүнээс хойш арван жилийн дараа буюу Монгол Улсад ардчилсан хувьсгал ялсан 1990 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолыг түүнд нөхөн олгосон билээ.

Гавьяат тамирчин Ж.Даваажав 1980 онд олимпын наадмаас мөнгө, ДАШТ-д дөрөв, тавдугаар байрт шалгарч байв. Харин 1978 онд Тайландын Бангкокын Азийн наадмын хүрэл, 1976, 1977, 1978, 1980, 1981 онд улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 1982 онд УАШТ-ээс мөнгөн медаль, Монголын бүх ард түмний их наадмаас 1979 онд мөнгөн медаль, 1975 оны дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, залуучуудын дэлхийн аварга болсон юм. 1979, 1980, 1981 оны "Интернациональ" олон улсын тэмцээний аварга болж, алтан медаль хүртэж байлаа. Улсын баяр наадамд 1982 онд тав давж улсын начин цол хүртсэн. 1986 онд улсын наадамд тав давж улсын начин цолоо баталсан, 1990 онд мөн тав давж шөвгөрч байв.

Манай чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид 1980 оны Москвагийн олимпын наадмаас хойш олимпын наадмаас медаль хүртэж чадахгүй 44 жил болж байгаа. Ж.Даваажавын агсны олимпын наадмын амжилтыг үнэлээгүйгээс болж, бөхийн буян заяаг гомдоосон гэх яриа олны дунд байдаг. Харин Булганыхан Тэшиг сум хэзээнээсээ хүчтэй, лус савдагтай нутаг, тэр бүхнийг гомдоосноос болсон байх гэсэн цуу яриа ч бий. Ж.Даваажав гавьяат УБИС-ийн БТДС-д багшилж байгаад 2000 онд зуурдаар, тун харамсалтайгаар 49 насандаа бурхны оронд одсон байдаг юм.
| Ж.ДАВААЖАВ: ОЛИМПООС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭЭД ЗЭМЛЭЛ ХҮРТСЭН |
|
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |