Жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдрийг дэлхийн жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэх болсон. 2011 оноос “IJF” Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдо бөхийг үндэслэгч их багш Кано Жигорогийн төрсөн өдрийг Олон улсын жүдо бөхийн өдөр болгож тэмдэглэж иржээ. Тус өдөр ОУЖБХ-ноос улс орнуудын холбоодуудаар дамжуулан жүдо бөхийг танин мэдүүлэх, сурталчлах сургалт арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн билээ. XII зууны үеэс японы самурай нарын дунд жюү жицү хэмээх тулааны урлаг өргөн дэлгэрсэн ба эл тулаанаас 100 гаруй тулааны урлагийн урсгал бий болсны нэг нь жүдо бөх юм.

1882 онд Кано Жигоро нь жюү жицү, каратэ, сүмо болон эх газрын улсын үндэсний барилдааны олон мэхнүүдээс аюултай барьц цохилтуудыг нь хасаад хамгийн төгсийг нь сонгож хэвтээ барилдаан болон атемивазаг голлодог тэнжиншинёо, босоо барилдаан голлодог китоо хэмээх жюү жицүгийн хоёр урсгал дээр тулгуурлан, өөрийнхөө китоогийн туршлагаас "Тэнцвэр алдагдуулах" чадварын талаар нарийн боловсруулж гимнастик, бие заслын аргачлал, бие бялдаржуулалт, тулааны урлаг болгон, хүнийг боловсруулж хөгжүүлэх аргачлал боловсруулж "Жүдо" хэмээн нэрлэн, хуучин Токиогийн Шитая дүүрэгт орших Эйшо сүмд анхны жүдогийн сургууль болох Кодоканыг байгуулжээ.
.jpg)
Жүдо бөх нь бие хамгаалах урлаг болон спортын төрөл ч болдог. Хоёр хүн хоорондоо золгон, мэх хийж өрсөлдөгчөө ар нуруугаар нь унагаах эсвэл хэвтээ барилдаанд тодорхой хугацаанаас дээш хугацаанд цэвэр дарж чадвал ялалт болдог. Жүдо нь "Өрсөлдөгчийнхөө хүчийг ашиглан ялалтад хүрэх" гэсэн дотоод сэтгэлгээг чухалчлан үздэг ба дан ганц ялалтад хүрэхийн тулд бус өөрийнхөө дотоод сэтгэлийг ч гэсэн бялдаржуулах зорилготой.

1956-1958 онуудад жүдо бөхийн ДАШТ Япон Улсад болж, 1956 онд ОУЖБХ-г байгуулсан ба 1964 онд Токио хотноо болсон зуны XVIII олимпын наадмын хөтөлбөрт багтсан. Эмэгтэйчүүдийн төрөл нь 1988 оны Сөүлийн Зуны олимпод нээлттэй төрөл, 1992 оны Барселоны зуны олимпод албан ёсны төрөл болсон. Манай улсад 1970 оноос эхлэн хөгжсөн бөгөөд манай улс ДАШТ-ээс 1989-2023 оны хооронд таван алт, дөрвөн мөнгө, 19 хүрэл нийт 28, багийн төрөлд эмэгтэй баг мөнгө, хүрэл, эрэгтэй баг нэг хүрэл медальтайгаар нийт гурван медаль хүртээд байгаа. Харин олимпын наадамд 1980-2020 оны хооронд нэг алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль гэсэн амжилттай оролцоод байгаа юм.

Жүдо бөхийн ДАШТ-ий анхны медалийг 1989 онд МУГТ, Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын аварга Одвоогийн Балжинням хүртсэн. Харин ДАШТ-ий анхны алтан медалийг олимпын их наадмын хүрэл медальт, МУГТ, Хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатар 2009 оны Роттердамын ДАШТ-д хүртэж байлаа. Монголын тамирчдаас ДАШТ-ий хамгийн олон медальтай тамирчин бол ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, олимпын их наадмын хүрэл медальт МУГТ, Хөдөлмөрийн баатар Мөнхбатын Уранцэцэг юм. Тэрбээр монголын жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга юм.

Харин олимпын наадмаас манай улс жүдо бөхийн анхны медалийг 1980 оны москвагийн олимпод МУГТ, Хөдөлмөрийн баатар Ц.Дамдин эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд мөнгө, МУГТ Р. Даваадалай хүрэл медалийг тус тус хүртэж байсан. Олимпын анхны алтан медалийг 2008 оны Бээжингийн олимпоос МУГТ, Хөдөлмөрийн баатар, “Чингис хааны одон”-т Найдангийн Түвшинбаяр хүртсэн. Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн баг тамирчид багш, дасгалжуулагч, жүдо бөхөөр хичээллэгсэд, үзэгч сонирхогчид та бүхэнд дэлхийн жүдо бөхийн өдрийн мэндийг хүргэе.
| ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЖҮДО БӨХИЙН ӨДӨР |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |