-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Одоо сурч байна уу, ажил хийж байгаа юу ?
-Намайг Байгалмаа овогтой Алтанчимэг гэдэг. Одоо Их засаг олон улсын их сургуулийн Аюулгүй байдал эрх зүйн ангид сурдаг. Хоёрдугаар курсийн оюутан. Одоо 19 настай.
-Аль нутгийн хүүхэд вэ. танай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Манай удамд надаас өөр спортоор хичээллэдэг хүн байхгүй ээ.
–Охин хүүхэд байж яагаад тулааны хүнд, хатуу спортыг сонгож хичээллэх болов?
-Би сүүлийн жил гаруй хугацаанд холимог тулаанаар хичээллэж байгаа. Ер нь бол спорт хүнийг хүмүүжүүлэн, хөгжүүлдэг. Сэтгэл зүйн хувьд хат суулган, ухаажуулж, амьдралын зорилготой болгодог. Спортоор хичээллэдэг хүн буруу зам руу ордоггүй. Мөн амьдралыг харах өнцөг нь өөр байдаг юм шиг санагддаг. Учир нь спорт хүнд тэсвэр тэвчээр суулгадаг болохоор баргийн зүйлд, халирч, нугарч, мохож, шантарч бууж өгдөггүй. Би зөв хүн байхын тулд спортын замыг сонгосон.
Зөв хүн гэдэг нь эрүүл чийрэг биетэй, биеийн ачаалад даадаг, мөн бусдын хатуу үгийг даадаг. Тэр тусмаа холимог тулааны спорт бол бие хамгаалах урлаг. Мөн богино хугацаанд маш их ухаан зарж, оновчтой шийдвэр гаргах онцлогийг шаарддаг. Өрсөлдөгчийн хөдөлгөөний үйлдэл бүхнийг мэдрэх, мэдрэмж, хариу үйлдлийг хурдан зөв оновчтой гаргах нь ялалт авах үндэс болдог.
-Холимог тулааны ДАШТ-ий замын зардлаа олохын тулд блокны үйлдвэрт ажиллаж байгаа гээд нэлээд шуугиад чимээгүй болсон. Зардлаа олж чадсан уу?
- “Хүн үнэхээр чинь сэтгэлээсээ хүсэж байвал боломжгүй зүйл гэж байдаггүй” гэж холимог тулааны Д.Батгэрэл ах хэлсэн байдаг. Тэр үгийг хэлэх дуртай . Яг энэ үг шиг үнэхээр тэмцээнд оролцож, өөрийгөө сорихыг хүсэж байсан. Тийм болохоор зардлаа олохоор өнгөрсөн зуны зургадугаар сард блокны үйлдвэрт ажилласан. Тэр үед маш их шуугиан тарьсан. Сайхан сэтгэлтэй Монгол ахан дүүсийнхээ тусаар хандив маань цугласан.
-Холимог тулааны Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн гэсэн. Харин ДАШТ-дээ явж чадсан уу?
-Азийн аваргын тэмцээндээ амжилттай оролцсон. Мөн энэ сарын 13-16-ны өдрүүдэд Филиппин Улсын “Манила опен” олон улсын тэмцээндээ оролцсон. Ирэх арваннэгдүгээр сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө.
–“ITF” буюу Хойд Солонгосын таэквондогоор хичээллэж байжээ?
-Тийм ээ, анх 2020 онд Олон улсын таэквондогийн Доржпаламын Аюурзана багшийн “Мөнх хөх сүлд” клуб дээр бэлтгэл хийж, тулааны спортын гараагаа тавьж байсан.
–Таэквондогоор олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож, медаль хүртэж байсан уу?
-Тэр үеийн байдлаасаа гэх юм уу, коронагийн үе таарсан гээд тэмцээнд ороогүй. Харин 2021, 2022, 2024 оны залуучууд болон насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээнд орж улсын аварга болж байсан.
–Одоо таэквондогоороо хичээллэж байгаа юу, Холимог тулааны тамирчин болсон уу?
-Одоо таэквондогоороо хичээллэхгүй байгаа. Одоо бол Шагдрын Ганбаатар багшийнхаа шавь болж “One Team” клуб дээр холимог тулааны тамирчин болохоор бэлтгэл сургуулилалт хийж байгаа.
-Таэквондогоор тулалдах, холимог тулаанаар тулалдахын ижил болон ялгаатай онцлог талууд юу байдаг вэ?
-Миний бодлоор ижил тал байхгүй. Анхнаасаа л өөр өөрсдийн дүрэмтэй тэс өөр спорт. Таэквондогоор тулалдахад зөвхөн хөлийн өшиглөлт мөн гарын шулуун цохилтын техник ашигладаг байсан. Харин одоо холимог тулаанд хөл гарын бүх техникийг ашиглаж байна. Мөн барилдаан хийж байгаа. Холимог тулаан нь нэр шигээ бүх “combat” спортын техникүүдийг ашиглаж болдогоороо бусад тулааны спортоос онцлогтой ялгаатай байх. Хэрвээ ижил тал гэвэл адилхан л хурд, тэсвэр, хүч шаарддаг. Ер нь аливаа спортыг хооронд нь харьцуулах нь тохиромжгүй гэж би боддог доо. Спорт болгон өөрсдийн давуу талтай ч мөн сул талтай байхыг үгүйсгэхгүй.
-Тулааны үед хөл, гарын ямар цохилтуудыг гол төлөв хийдэг ?
-Тулаанд “calf” болон шулуун цохилтыг гол төлөв хийдэг дээ.
-Холимог тулаанд хэвтээ барилдаан их чухал байдаг. Хэвтээ болон босоо барилдааны мэх, техникийг хэр эзэмшиж байгаа вэ?
-2022 оноос хойш Батцогтын Буяндэлгэр багшийнхаа удирдлаган дор “ББ жюү жицү академи”-д жюү жицүгийн бэлтгэл хийдэг байсан. Жюү жицүгийн бэлтгэлийг ги өмсөж барилдаг байсан. Тиймээс хэвтээ техник хийх үедээ техникээ хийдэг. Харин одоо бол өрсөлдөгчийг унагаах босоо барилдааны мэхийг сурч эхэлж байгаа. Холимог тулааны барилдаан их өөр байгаа. Өмнө нь ги өмсөөд барилдахад тайван бөгөөд бэртэж гэмтэнэ гэж бодохгүй барилддаг байсан. Харин холимог тулааны барилдаан бол “нө ги” бөгөөд зай гарвал хөл, гарын цохилт хийдэг, өчиж, боодог болохоор ер нь сурах зүйл их байгаа.
–Тулааны спортоор гаргасан амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-2022, 2023, 2024 оны олон улсын таеквондогийн улсын аварга. 2023 оны муйатай бокс, кикбокс, шүүтбоксын залуучууд ангиллын улсын аварга. “WBС” муайтай боксын мөнгөн медальтай. 2024 онд холимог тулааны улсын аварга болсон. Цэргийн гардан тулааны тэмцээний хүрэл медальтай. 2023 оны “Фалконс файтинг” холимог тулааны ялагч. 2024 оны сонирхогчийн холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.
Б.АЛТАНЧИМЭГ: Спорт хүнийг хүмүүжүүлэн, хөгжүүлдэг. Сэтгэл зүйн хувьд хат суулган, ухаажуулж, амьдралын зорилготой болгодог |
|
2025-02-06 19:32:42
2025-02-06 18:07:19
2025-02-06 17:35:55
2025-02-06 16:44:33
2025-02-06 16:32:10
2025-02-06 16:16:15
2025-02-06 15:46:58
2025-02-06 15:33:05
2025-02-06 15:05:19
2025-02-06 14:57:24
2025-02-06 14:40:00
2025-02-06 13:55:11
2025-02-06 13:51:17
2025-02-06 13:30:28
2025-02-06 13:28:30
2025-02-06 12:24:32
2025-02-06 11:33:03
2025-02-06 11:13:24
2025-02-06 10:43:05
2025-02-06 10:40:10
2025-02-06 10:34:13
2025-02-06 09:50:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |