Жүдо бөхийн төрлөөр “Москва-1980” олимпын наадмаас анхны мөнгөн авчирсан бөх бол МҮОХ-ны дэд ерөнхийлөгч асан, Ардын багш, МУГТ, улсын начин Цэндийн Дамдин юм. Тэрээр тэр үеийн ЗХУ, одоогийн ОХУ-ын жүдочин Солодунхентэй олимпын аваргын алтан медалийн төлөө барилдаж мөнгөн медаль хүртсэн. Ц.Дамдин олимпын наадмын жүдо бөхийн 65 кг-ын жингийн өөрийн хэсэгтээ дөрвөн барилдаан хийж ялаад олимпын аваргын алтан медалийн төлөө ЗХУ-ын бөх Солодунхентэй таарсан. Олимпын финалын барилдааны үндсэн цагт тэд хэн, хэнээсээ хоёр , хоёр коко үнэлгээ авч тэнцүү явсан юм. Барилдааны цаг дуусахад минут ч хүрэхгүй шахам хугацаа дутуу байх үед шүүгч ЗХУ-ын бөхийг илт дэмжиж, Ц.Дамдинг торгосон. Тэгээд л Ц.Дамдин торгуулиар хожигдол хүлээсэн юм. Тэгэж л минут хүрэхгүй хугацаанд олимпын алтан медалийн оосроос атгаад алдаж байлаа. Оросын жүдочин Солодунхеныг нутгийн татами, шүүгчдийн ая тал зассан байдал л түшсэн билээ.
(1).jpg)
Олимпын мөнгөн медальт Ц.Дамдин Хэнтий аймгаас 1974 онд Улаанбаатар хотод орж иржээ. МУИС-ийн оюутан болж, тэгээд л сургуулийнхаа бөхийн дугуйланд явж эхэлсэн аж. Д.Ганцагаан гэдэг багшийн шавь болж, бэлтгэл сургуулилалт хийж эхэлсэн юм билээ. Сургуулийнхаа бөхийн дугуйланд яваад нэг их удалгүй анхны тэмцээнд оржээ. Тэр үед хөрнгөтөн орны бөхийн төрөл гээд жүдо бөхөд төр засгаас төдийлөн анхаарал хандуулдаггүй байсан гэнэ лээ. Олимпод орсон төрөл болохоор нь аргагүй эрхэнд самбо суурьтай тамирчдыг жүдо бөхөөр арга буюу барилдуулж байжээ.

Ц.Дамдин багш 1975 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд барилджээ. Дараа нь УАШТ-д сургуулиа төлөөлөн барилдсан байна. Тэр тэмцээнүүдийн барилдаанууд нь самбо, жүдо бөхийн мэргэжилтэн багш, дасгалжуулагч нарын анхаарлыг татжээ. Тэгээд л 1976 онд Спортын төв ордны самбо, жүдо бөхийн залуучуудын улсын шигшээ багт авсан байдаг. Тухайн үед залуучуудын Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар МУГД Б.Баатаржав багш ажиллаж байв. Шигшээ багт ирээд сар гаруй хугацаанд бэлтгэл хийсний дараа Ц.Дамдинг Үндэсний шигшээ баг руу шилжүүлсэн байна. Үндэсний шигшээ багт ороод МУГД, Ардын багш Ч.Насантогтохын шавь болсон юм билээ. Тэгээд л ҮШБ-ийн тамирчны хувьд эх орноо төлөөлөн 1980 оны олимпын наадамд барилджээ.
.jpg)
Тухайн 1970-аад оны үед Азийн жүдо бөхийн холбоо дөнгөж л байгуулагдах эхлэлээ тавьж байсан үе байж. Тийм болохоор ААШТ Япон, Солонгос, Тайланд, Филиппин, Индонез зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудын дунд гол төлөв зохиогддог байж. БНМАУ-ын Засгийн газар, Намын төв хороо, Сайд нарын зөвлөл эдгээр улс орон руу тамирчдыг тэмцээнд явуулах тийм ч дуртай байгаагүй гэдэг. Тийм учраас жүдо бөхийн Азийн аваргад Ц.Дамдин багш ерөөсөө оролцож үзээгүй байдаг. Харин жүдо бөхийн ДАШТ-д хоёр удаа оролцсон ч хараахан медаль хүртэж чадаагүй юм билээ. Азийн наадамд манай жүдочид 1990 онд анх удаа оролцсон байдаг.
.jpg)
Самбо, жүдо бөхийн шигшээ баг гэж хамтдаа байв. Шигшээ багийн тамирчид самбо бөхийн олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд оролцоно. Харин жүдо бөхөөр ДАШТ, олимпын наадамд л оролцдог байжээ. Ц.Дамдин багш 1979 онд самбо бөхийн дэлхийн аварга болж, дараа жил нь 1980 онд олимпын наадамд жүдо бөхөөр барилдаж мөнгөн медаль хүртсэн түүхтэй.
.jpg)
Ц.Дамдин багш 1984 оны Лос-Анжелесийн олимпын наадамд барилдах гэж бэлтгэлээ базааж байв. Гэтэл социалист системийн орнууд АНУ-ын болж байгаа олимпын наадамд оролцохгүй гээд л хориг тавьсан байдаг. Тэгээд л Ц.Дамдин 1985 оноос дасгалжуулагчийн ажилд шилжиж, Улсын шигшээ багийн дасгалжуулагч болжээ. Дасгалжуулагчийн ажлыг 1992 он хүртэл хийсэн юм. 1992 оны сүүл, 1993 оны эхээр УБИС-ийн БТДС-д жүдо бөхийн багшаар ажилласан. БТДС-д багшилж байх даа Эрдэнэбилэгтэй хамтарч “Жуулчин” жүдо бөхийн клубийг байгуулан ажиллуулсан юм. “Жуулчин” клубээс жүдо, сүмо, үндэсний бөхийн олон шилдэг тамирчин төрөн гарсан. Сүмо бөхийн их аварга Д.Дагвадорж, Б.Дашням, Д. Бямбадорж, А.Хүчитбаатар, улсын начин Б.Одхүү гээд тоочоод байвал гарын арван хуруунд багтахгүй олон бөх байгаа.
.jpg)
Ц.Дамдин багшийн том хүү нь хүндийн өргөлтөөр хичээллэж байсан гэдэг. Бага хүү Д.Сүлдбаяр нь Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин байв. Д.Сүлдбаяр 2004 оны Афины олимпод 73 кг-ын жинд 3-4 тойрог барилдсан. Гэхдээ хараахан олимпын медальт байрт шалгарч чадаагүй. Одоо тэрбээр АНУ-д ажиллаж, амьдардаг. Харин охин Д.Цэцгээ нь иогийн багш, эмч мэргэжилтэй. Эхнэр нь мөн иогийн багш билээ. Ц.Дамдин агсан Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг 1997 оноос хашиж байгаад 1999 онд ажиллаа өгсөн байдаг. Түүний дараа МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. Монголын спорт, олимпизмын нэрт зүтгэлтэн Ц.Дамдин багшийн хөшөөг найз нөхөд, шавь нар, нутгийн зон олон нь Хэнтий аймгийн Баян-Адарга суманд мөнхлөн босгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байдаг.
| МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ОЛИМПЫН АНХНЫ МӨНГӨН МЕДАЛЬТАН Ц.ДАМДИН |
|
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |