Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, “Макс” руппийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан, “Макс Групп"-ийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд болон "Макс” группийн удирдлагууд “Парис-2024” зуны олимпод амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин дэлхийн аварга Б.Баасанхүү болон Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарыг хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Макс”группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар “Парис-2024” олимпын үеэр Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга Б.Баасанхүү ба дасгалжуулагч нартай биечлэн уулзаж, гаргасан амжилтыг нь өндрөөр үнэлэн авто машинаар шагнаж, дасгалжуулагч нарыг мөнгөн шагналаар урамшуулахаа илэрхийлсэн байна. Олимпын мөнгөн медальт ОУХМ Б.Баасанхүүд 50 мянган ам.доллар, түүний дасгалжуулагч нарт 30 сая төгрөгийн урамшууллыг тус тус бэлнээр олгож, спортын түүхэнд гаргасан бахдам амжилтыг нь сайшааж, урамшууллаа.
“Парис 2024” олимпын мөнгөн медальт ОУХМ Б.Баасанхүү хэлэхдээ: “Миний өнөөдрийн гаргасан амжилт "Макс” групптэй салшгүй холбоотой. Миний спортын гараа "Макс” группийн нэрэмжит “Макс цом-2013” жүдо бөхийн өсвөрийн тэмцээнд оролцож, анхны хүрэл медалиа хүртэж байснаар эхэлсэн. Түүнээс хойш 11 жилийн дараа “Парис-2024” оны олимпод мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн 50 мянган ам.долларын шагналыг “Макс” группийн удирдлагуудаасаа хүртэж байгаадаа маш их баяртай байна. Мөн миний амжилт бүрийн ард хамтдаа зүтгэж буй дасгалжуулагч нарт 30 сая төгрөгийн мөнгөн урамшуулал өгсөнд маш их талархаж байна. Цаашид 2028 оны олимпын наадамд гаргасан амжилтаа ахиулан гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.
| “Макс” групп Б.Баасанхүүг 50 мянган ам.доллараар шагнав |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |