Дэлхийн боксын холбоо (World Boxing)-ийн ерөнхийлөгч Борис ван дер Ворст тэргүүтэй төлөөлөгчид Парис хотод сүндэрлэсэн “Mongolia House--д зочилж, ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдох “Ulaanbaatar Cup” тэмцээний бэлтгэл ажилтай холбоотой уулзалт зохион байгууллаа. Үүнээс өмнө МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг ноён Б.Ван дер Ворсттой тэмцээний талаар санал солилцож, “Mongolia House”-д зочлохыг урьсан юм байна.
Тус уулзалтад манай улсыг төлөөлөн МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МБХ-ны дэд ерөнхийлөгч М.Баянмөнх болон Боксын олон улсын шүүгч С.Баясгалан нар байлцсан аж. Ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо явагдах уг тэмцээн нь шинэ олимпын циклийн хамгийн эхний тэмцээн болно гэдгээрээ онцлогтой билээ. “Mongolia House”-д явагдсан уг уулзалтад АНУ, Канад, Их Британи, БНСУ, Нигери, Нидерланд, Швед, Чехийн боксын холбооны удирдлагууд оролцлоо.
“World Boxing” холбоо нь 2023 оны дөрөвдүгээр сард боксыг олимпын хөтөлбөрт үлдээх нэн тэргүүний зорилготойгоор байгуулагдсан холбоо юм. ОУОХ нь IBA буюу Олон улсын боксын холбоог засаглал, санхүүжилт, шүүлтийн асуудалтай холбоотойгоор 2023 оны зургадугаар сард гишүүнчлэлээсээ хассан. “Парис 2024”-ын боксын тэмцээнийг ОУОХ-ны тусгай нэгж зохион байгуулж буй. Одоогоор боксын спорт “Лос Анжелес 2028” олимпын хөтөлбөрт багтах эсэх нь баталгаажаагүй байгаа юм.
Ташрамд дурдахад, “World Boxing” олимпын наадам эхлэхтэй зэрэгцэн Итали, БНСУ, Бермудийн арал, Кайманы арлын боксын холбоог гишүүнээр элсүүлснээ зарласан. Ингэснээр тус холбоо нийт 37 гишүүнтэй болоод байна. Монгол Улс тус холбоонд элссэн анхны Ази тивийн төлөөлөл болсон билээ.
| Боксын олимпын шинэ цикл “Улаанбаатар цом” тэмцээнээр эхэлнэ |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |