"Парис 2024" зуны XXXIII олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөж буй ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Энхжаргал өнөөдөр дэлхийн аварга, Туркийн боксчин Хатиче Акбаштай хүрэл медалийн төлөө тулалдах билээ. Тэрбээр эхний тулаандаа Италийн тамирчныг төвөггүй буулган авсан. Шөвгийн 16-д Румыны тамирчин, 32 настай, 2022 оны ДАШТ-ний мөнгөн медальт, 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Ленута Лекрамиоараг илүүрхсэн юм.
Харин түүнтэй олимпын хүрэл медалийн төлөө тулалдах Туркийн тамирчин Хатиче Акбаши нь 2022 онд эх орондоо болсон ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Ази тивдээ аваргалсан амаргүй тамирчин байгаа. Тэд өнөөдөр 23:20 цагт шийдвэрлэх тулаан хийнэ. Хэн ялсан нь медалийн тавцанд гарч, ялагдсан нь эх орондоо медальгүй буцах юм. Хэрэв М.Энхжаргал өрсөлдөгчөө ялсан тохиолдолд олимпын наадмаас медаль хүртсэн Монголын боксын найм дахь тамирчин, Монголын анхны олимпын медальтай эмэгтэй боксчин болно.
Олимпын их наадмаас медаль хүртсэн Монголын боксчдыг танилцуулбал :
"Сөүл-1988" олимпоос Н.Энхбат хүрэл медаль.
"Барселона-1992" олимпоос Н.Баярсайхан хүрэл медаль.
"Бээжин-2008" олимпоос П.Сэрдамба мөнгөн медаль.
"Бээжин-2008" олимпоос Э.Бадар-Ууган алт медаль.
"Лондон-2012" олимпоос У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль.
"Лондон-2012" олимпоос Н.Төгсцогт мөнгөн медаль.
"Рио-2016" олимпоос Д.Отгондалай хүрэл медаль тус тус аваад байгаа.
| М.Энхжаргалд олимпын медальтан болоход нэг даваа үлдлээ |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |