“Парис-2024” зуны олимпын наадам өчигдөр гурав дахь өдрөө үргэлжилж өндөрлөв. Өчидөр манай улсын хоёр жүдочин дагах барилдаанд хүч үзэв. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн дагах тойрогт ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн Гүржийн бөхөд ялагдсан бол эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн дагах тойргийн барилдаанд ОУХМ Б.Эрдэнэбаяр Японы жүдочин дэлхийн аварга Хашимотод ялагдсанаар тэд тэмцээнээ өндөрлүүлсэн. Өчигдөр явагдсан 57, 73 кг-ын жинд Монгол тамирчид өмнө нь олимпын наадмаас медаль хүртэж байсан. МУГТ Д.Сумъяа “Рио-2016” олимпын 57 кг-д мөнгөн медаль, МУГТ С.Ням-Очир “Лондон-2012” олимпын 73 кг-д хүрэл медаль, МУГТ Ц.Цогтбаатар “Токио-2020” олимпын 73 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан билээ.

“Парис 2024” олимпын 57 кг-ын жингийн эхний тойрогт МУГТ Л.Энхрийлэн “Токио 2020” олимпын аварга, Косово Улсын жүдочин Нора Гжаковаг төвөггүй ялсан нь бахдам амжилт байлаа. Хоёрдугаар тойрогт Германы хүчтэй өрсөлдөгч Паулине Штаркег ялсан. “С” хэсгийн аваргын төлөөх барилдаанд урд нь ДАШТ-д хоёр удаа таарч ялж байсан Өмнөд Солонгосын дэлхийн аварга Хух Мимид ялагдсан. Улмаар дагах тойргийн барилдаанд Гүржийн Этери Липартелианид хожигдож долдугаар байраар олимпын тэмцээнээ өндөрлүүллээ.
.jpg)
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Б.Эрдэнэбаяр 2023 оны дэлхийн аварга, энэ онд ДАШТ-д манай Л. Анхзаяад ялагдсан Швейцарийн Нилс Штамп аваргыг ялсан. Хоёрдугаар тойрогт Испанийн Салвадор Касес Росаг буулган авсан. Улмаар “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Молдавын Адил Османовт эргэлзээтэй байдлаар ялагдсан. Шүүгчид Б.Эрдэнэбаярын хийсэн мэхэнд үнэлгээ өгөөгүй нь үнэхээр хачирхалтай байв. Шөвгийн дөрөвт Францын жүдочин Жоан Бенжамин Габаг сул өрсөлдөгчтэй тааруулах гэсэн юм биш байгаа гэсэн хардлагыг төрүүлсэн шүүлтийг хийлээ. Б.Эрдэнэбаяр дагах тойрогт дэлхийн аварга Японы жүдочин Сойчи Хашимотог ялсан шүү. Шүүгчид мэх хийж үнэлгээ авсан манай бөхөд, мэхэнд унаж, ялагдал хүлээсэн Японы бөхөд ялалтыг өгсөн нь харамсалтай байлаа. Толгойгоороо зоогдож унасан уу, шанаагаар нидэрч унав уу гэдэг бас л эргэлзээтэй. Ийнхүү өчигдөр барилдсан МУГТ Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрдэнэбаяр нар боломжийн сайн л барилдсан.

Гэхдээ шүүгчид арай л сонин шүүх юм. Жижиг буурай орны тамирчдыг маш хурдан торгох юм. Япон, Франц, Герман, Бразилын бөхчүүдэд бараг л торгууль өгөхгүй талдаа байна шүү.
| Б.ЭРДЭНЭБАЯР, Л.ЭНХРИЙЛЭН НАР ДОЛДУГААР БАЙРТ ОРЛОО |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |