Нэгэн цагт "Монголын хүү Молом" хэмээн дуудуулж, Монголын далбааг олимпын тэнгэрт мандуулсан шилдэг жүдоч байлаа, тэр. Улс төрийн дарамт шахалтаас болж, төрсөн нутгаа сэлгэж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахдаа өөрийн санаснаа бүтээж, Монголын жүдогийн -81 кг-ын түүхийг бичсэн нэгэн билээ, Саид Моллай.
Нэгэн цагийн жүдо бөхийг өнгөлсөн, жиндээ дэлхийд дээгүүрт жагсдаг жүдоч Саид Моллай 1992 оны нэгдүгээр сарын 5-нд Ираны нийслэл Тегеранд төрж өссөн. Тэрбээр бага наснаасаа л жүдогийн спорттой нөхөрлөж, амьдралаа холбосон нэгэн бөгөөд олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хоёр хүрэл медаль, Азийн наадмын мөнгөн медаль, Исламын орнуудын эв нэгдлийн наадмын аварга, Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний хоёр алт, хоёр мөнгө, есөн хүрэл медалийн эзэн болсон билээ. Гэсэн ч сайн амжилттай жүдогийн карьерынх нь улс төр, улс орны зөрчилдөөн ээдрээт амьдрал туулсан тамирчны түүх бий.

Тухайлбал, 2019 оны наймдугаар сард Японы нийслэл Токио хотноо зохион байгуулагдсан ДАШТ-д Саид Моллай аварга болж, дэлхийн хошой алтан медаль хүртэхэд ойрхон байлаа. Гэсэн ч хүсэн хүлээсэн аваргын алдраа авч чадаагүй. Тухайн үед хэсгээсээ шалгарсан Сайд Моллай цааш амжилттай барилдсаар байвал бөхийн спортын нөхөр Саги Мукитайгаа оноолт таарах байв. Гэтэл Иран, Израилтай эртнээс дайсагнадаг учир бөхчүүдээ израил бөхтэй барилдахыг хориглодог. Улмаар Ираны эрх баригчид Саид Моллайг дайсан орныхоо бөхтэй барилдуулахгүйн тулд зориудаар ялагдал хүлээхийг шаарджээ. Ингээд Ираны тагнуулууд, Элчин сайдын яамны төлөөлөгчид Сайд Моллайд дарамт шахалт үзүүлж эхэлсэн бөгөөд иранчууд гэрийнх нь гадаа цуглаж, гэр бүлийнхэнд нь заналхийлж байсан гэдэг. Үүний улмаас Сайд Моллай хагас шигшээд Бельгийн бөхөд зориудаар унаж, тэмцээнээ дуусгасан түүхтэй. Харин түүний бөхийн анд, дайсан орны тамирчин Саги Муки тэмцээнээ үргэлжлүүлсээр 81 кг-ын жинд дэлхийн аварга цол хүртсэн юм.
Гэсэн ч ДАШТ дууссан ч Сайд Моллайд ирэх дарамт шахалт эцэс болсонгүй. Харин эл явдлын талаар мэдсэн Олон улсын Жүдо бөхийн холбооноос Моллайг бүх чадлаараа дэмжихээ илэрхийлж байсан бөгөөд тус холбооны тэргүүн С.Моллайг олимпын далбаан дор ч тоглуулах боломжтой талаар мэдэгдэж байв. Харин жүдоч ДАШТ-ийг дуусгаад нутаг буцахын оронд Европ руу дүрвэж, Германд орогносон байдаг. Улмаар ДАШТ болсон жилийн сүүлчээр Саид Моллай Монгол Улсын иргэн болох хүрсэлт гаргаж, түүнийг нь тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч, бөмбөрцгийн бөх Саид Моллай албан ёсоор Монгол Улсын жүдогийн шигшээ багийн тамирчин болсон.

Аливаа зүйлд анхдагч болох, анхдагч байх гэдэг амаргүй. Улс төрийн шалтгааны улмаас иргэншлээ сольсон ч Монгол Улсын иргэн болоод арга учраа олох, Монголд ирээд өөрийн орон зайг бий болгох чамгүй хугацаа шаардсан санагдана. Түүнчлэн Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмийн дагуу Монголын тамирчин болсноор дэлхийн чансааны онооноосоо ч хасуулсан байдаг. Харин манай улсын хувьд жүдогийн түүхэндээ -81 килограммын жинд олимп, дэлхийгээс медаль хүртэж үзээгүй улс байв. Хэдий жүдогийн спортоороо дэлхийд чансаа өндөр, сайн орнуудын нэгт тооцогддог ч зөвхөн тэр л жинд "дутуу" явсан орон зайг Саид Моллай нөхөж, зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ. Тэр ийм л түүхээр явж, энэ түүхийг бичиж Токиогийн олимпын тэнгэрт Монголын төрийн далбааг мандуулсан юм.
Төрж, өссөн нутаг нь өөр ч түмэн олон түүнийг дотночлон хүлээж авч байв. Олимпын наадамд сайн амжилт үзүүлсэн түүнийг "Монголын хүү Молом" хэмээн цоллож, "Молом манай аймгийн", "Манай сумынх" хэмээн "талцаж" байсныг санаж буй биз ээ. Мөн Монголын нэрийг олимпын тавцанд гаргасан түүний амжилтыг төр засаг өндрөөр үнэлж, 60 сая төгрөгөөр урамшуулж, бизнес эрхлэгчид автомашин, дээл, бэлэг дурсгалын зүйл хадгалуулсан байдаг. Тухайн үед Саид Моллай хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би Ираны төлөө дахиж барилдахгүй. Тэр бүх зүйл дууссан. Тамирчин хүн байсаар ирсэн. Тамирчин хүн байж улс төртэй хэзээ ч хутгалдахгүй. Одоо би зөвхөн Монгол Улсын төлөө л барилдах болно" хэмээн ярьж байв.

Токиогийн олимпын дараа Саид Моллайг дахин улсаа сольж, өөр орны төлөө барилдах тухай мэдээллүүд гарч эхэлсэн. Эхэндээ Иран руу буцна гэгдэж, эсвэл ДАШТ-ий дараа анх дүрвэсэн Германы өмнөөс барилдана хэмээн яригдаж байлаа. Харин Саид Моллайн гаргасан шийдвэр нь Азербайжаны нэрийн өмнөөс барилдах байв. Тухайлбал, нэгэн цагт Монголын далбаан дор барилдаж явсан олимп, дэлхийн медаль Саид Моллайн эцэг эх нь Ирандаа "Азербайжаны иран" гэгддэг Азербайжаны Хойгоос дүрвэж очсон хүмүүс байжээ. Улмаар Азербайжаны ирануудын хүү Саид Моллай Монголоос дахин нутаг сэлгэхдээ аав, ээжийнхээ нутаг, Азербайжаны төлөө барилдахаар болсон нь тэр.
Саид Моллайн Азербайжаны нэрийн өмнөөс барилдах хүсэлтийг Олон улсын жүдо бөхийн холбоо нэг ч их удаалгүй шийдвэрлэж, нааштай хариу өгсөн байдаг. Ингэснээр С.Моллай дөрвөн өөр орны далбаан дор барилдах болсон цөөн жүдочийн нэг болсон бөгөөд хэрэв "Парис-2024" олимпын наадамд оролцсон бол зуны олимпын наадамд гурван өөр орныг төлөөлөн оролцсон анхны жүдоч болохыг гаднын хэвлэлүүд онцолж байлаа. Гэсэн ч Сайд Моллайн Парисын олимпод оролцоогүйг дэлхийн жүдо сонирхогчид гайхаж, олон таамаг дэвшүүлж байна.

Тухайлбал, Саид Моллайд дахин улс төрийн томоохон хүндрэл гарч ирсний улмаас, эрүүл мэндийн байдал, форм тааруу байсан зэрэг олон таамаг гаргаж байлаа. Тэгвэл энэ талаар "RFERL" сайт "Ираны дүрвэгч" нийтлэлдээ Саид Моллай олон улсын тавцангаас зодог тайлсан тухай мэдээлсэн байна. Одоогийн байдлаар С.Моллайн зүгээс ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд Азербайжаны Жүдо бөхийн холбоо ч мэдээлэл гаргаагүй байна. Харин Парисын олимпын наадамд оролцоогүй Саид Моллай ажил, бэлтгэлийнхээ тухай зураг, бичлэгийг албан ёсны цахим хуудастаа идэвхтэй оруулж байгаа бөгөөд гэр бүлийн хамт Азербайжан Улсад амар тайван аж төрж байгаа гэнэ.
| “МОНГОЛЫН ХҮҮ МОЛОМ” ХЭМЭЭН ЦОЛЛУУЛЖ ЯВСАН С.МОЛЛАЙ ОЛИМПОД ОРОЛЦООГҮЙН ШАЛТГААН |
|
“Задлаагүй захиа” уран сайхны киноны дүрүүдийг 21 аймгаар явж сонгон шалгаруулжээ
2025-12-30 15:28:51
Улаанбаатар Төмөр замын хэмжээнд 164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна
2025-12-30 10:53:47
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК 2025 онд Улсын төсөвт 264.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-30 10:41:59
Паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа
2025-12-30 07:12:00
Монгол шагайн харвааны “Шведийн Цом-2025” тэмцээн болжээ
2025-12-30 07:05:00
ӨМГӨӨЛӨГЧ М.ХУВЦАГААН: Ээжийнхээ амийг хөнөөсөн хүүг өмгөөлж, цаазын ялаас мулталсан ч хүү хорих ангид өлсөөд, турж үхсэн
2025-12-30 07:04:02
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-30 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2025-12-30 07:00:00
З.ЧИНГҮҮН буюу YAMAKASI: BTS ХАМТЛАГИЙНХНЫГ ДАГАЖ БҮЖИГЛЭДЭГ БАЙСАН ХҮҮХЭД СОЛОНГОСЫН ТАЙЗАН ДЭЭР ХАМТ БҮЖИГЛЭЖ БАЙГААГАА МЭДРЭХ ҮНЭХЭЭР САЙХАН БАЙСАН
2025-12-30 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2025-12-30 07:00:00
ДООРОВЫН НУТГИЙН УУЛЫН АЯЛГУУГ СОНСООД ИРЛЭЭ
2025-12-30 07:00:00
УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО
2025-12-29 23:40:22
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
2025-12-29 16:12:31
Г.Отгонжаргал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулав
2025-12-29 15:10:09
Ч.Отгонбаатар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
2025-12-29 14:55:49
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин болов
2025-12-29 14:31:06
Хоошорюү С.Бямбасүрэн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэв
2025-12-29 14:14:58
Спортын тайлбарлагч С.Шижирбат “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2025-12-29 14:06:19
“Бишрэлт Хоромхон” клуб “U11” насны аваргын цомыг өргөв
2025-12-29 13:50:30
2025-12-29 13:39:35
"Эрдэнэс тавантолгой" ХК 268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ
2025-12-29 13:13:01
ЗУРВАС: ХЭЗЭЭ Ч БИЕЛЭЭГҮЙ АРВАНХОЁРДУГААР САРЫН АМЛАЛТ
2025-12-29 11:40:42
Б.Энх-Оргил Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2025-12-29 11:05:41
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглох бөхчүүд
2025-12-29 10:40:00
“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруултад урьж байна
2025-12-29 10:15:36
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-29 08:00:00
Б.Мөнгөнзул шатрын дэлхийн аваргыг 7.0 оноотойгоор тэргүүлж явна
2025-12-29 07:05:00
"ОЮУНЛАГ ЭРГЭЛТ МЕДИА ГРУПП"-ИЙН ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2025-12-29 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-29 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-12-29 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-12-29 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-12-29 07:00:00
МОДОН ЧАРГААР ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРДЭГ РЭНЧИНЛХҮМБИЙН “УЛААН ХАЦАРТНУУД”
2025-12-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |