“Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 2024 оны Ази тивийн аварга, “Душанбе 2024” их дуулга тэмцээний аварга, “Абу-Даби-2024” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү өрсөлдлөө. Манай тамирчин “C” зооны нэгдүгээр тойрогт Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр ялсан. Хоёр дугаар тойрогт Австрийн Кетрингийг цэвэр ялж, “С” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Парагвайн Нарваез Габриелатай барилдаж өчих мэхээр цэвэр ялсан юм. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт ялалт байгуулсан.

Тэрбээр олимпын алтан медалийн төлөө “ Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай өрсөлдөж ялагдсанаар олимпын наадмын мөнгөн медальтан боллоо. Б. Баасанхүү олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд тав дахь мөнгөн медаль, түүн дотор эмэгтэй жүдочдын олимпын мөнгөн медальтай хоёр дахь бөх болж байна. Мөн Монголын жүдо бөхийн баг тамирчид олимпын наадмаас анхлан медаль хүртсэн түүхэн цаг үеэс хойш 44 жилийн дараа олимпын медальтан болсон том гавьяаны эзэн нь Б. Баасанхүү боллоо.

Монгол Улс олимпын наадамд өрсөлдөж эхэлсэн цагаас хойш нийт нэг алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд буй. Үүнээс жүдо бөхийн шигшээ баг тамирчдаас 1980 оны Москвагийн олимпын наадамд Р.Даваадалай хүрэл, Ц.Дамдин мөнгөн медаль хүртэж жүдочид олимпын наадмын түүхэнд анхны медалиа хүртсэн түүх болсон юм. Түүний үргэлжлэл 1996 оны Атлантын олимпын наадамд Д.Нармандах хүрэл, 2000 оны оны Афины олимпод Х.Цагаанбаатар хүрэл, 2008 оны Бээжингийн олимпод Н.Түвшинбаяр аварга алт, 2012 оны Лондонгийн олимпын наадамд Н.Түвшинбаяр мөнгө,С.Ням-Очир хүрэл, 2016 оны Риогийн олимпын наадамд Д.Сумьяа мөнгө, 2020 оны Токиогийн олимпын наадамд М.Уранцэцэг хүрэл, Ц.Цогтбаатар хүрэл, Сайд Моллай мөнгөн медаль хүртэж байсан билээ.
| Б.БААСАНХҮҮ ОЛИМП, ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН БОЛЛОО |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |