Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Үүнтэй холбогдуулан энэ жил спортын салбараар дамжуулан тив, дэлхийн чанартай найман уралдаан тэмцээнийг Монгол улсад зохион байгуулж байна. Он гарсаар мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан.
Харин энэ оны долдугаар сарын 22-28-ны өдрүүдэд чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн, наймдугаар сарын 6-11-нд Олон улсын хүүхдийн X наадам, есдүгээр сарын 16-28-ны өдрүүдэд снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, есдүгээр сарын 13-15-нд аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, тус сард кураш бөхийн өсвөр, залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Эдгээр тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулсaнаар эдийн засгийн орлого нэмэгдэх сайн талтай. Өнгөрсөн онд пауэрлифтинг, жюү жицү, хоккей, гимнастик, модон барилдаан, ширээний теннис, жүдо бөхийн олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагдсан юм.
Эндээс Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан орлогод үндэсний авиа компанид 4.9 тэрбум, зочид буудал, ресторанд 5.7 тэрбум, худалдаа үйлчилгээнд 3.2 тэрбум төгрөг буюу нийт 14 тэрбум төгрөгийн орлого орох юм байна.
| Монгол Улсад 2024 онд болох олон улсын тэмцээний хуваарийг танилцуулав |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |