Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын түүхт 103 жилийн ойн үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхжаргал улсын харцага Б.Зоригтбаатараар тав давж, улсын начин цолны болзол хангалаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан аавыгаа даган бөх барилдаж эхлээд 20 гаруйхан настай залуу аймгийн заан таамаг эвдэж, сар шинийн баярт зориулсан барилдаанд түрүүлж, нутаг усныхныхаа хайр, хүндэтгэлийг хүлээж яваа шинэхэн улсын цолтон Э.Мөнхжаргал гэж хэн болохыг танилцуулж байна.
.jpg)
Улсын начин Э.Мөнхжаргал 1997 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. Тэрбээр бага ахуй наснаасаа аавыгаа даган бөхийн барилдаан үзэж, сонирхох дуртай хүү байсан бөгөөд багаасаа л үндэсний бөхийн спортоор хичээллэж эхэлжээ. Улмаар 2015 онд 18 настайдаа төрөлх Хотонт сумынхаа баяр наадмын бөхийн барилдаанд үзүүрлэж, сумын начин цолонд хүрснээр бөхийн замналаа эхлүүлсэн гэдэг.
Сумын цолонд хүрснээсээ хойш үндэсний бөхийн спортод эргэн буцалтгүй орсон Э.Мөнхжаргал “Сүлд” спорт хороонд Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн удирдлага дорж бэлтгэл хийж эхэлсэн байдаг. Ингээд төрөлх сумынхаа баяр наадамд хоёр жилийн дараа дахин зодоглож, түрүүлснээр сумын заан болжээ. Харин түүний аймгийн цолд хүрсэн наадам нь 2019 он Дархан-Уул аймгийн баяр наадам байсан бөгөөд тухайн жилд аймгийн начин Э.Төгөлдөртэй түрүү, үзүүр булуулдсан ч өвдөг шороодон аймгийн заан цолд хүрч байв.

Э.Мөнхжаргал 20 гаруйхан настай залуу аймгийн заан байхдаа бөхийн спорт шимтэгч, сонирхогч олны таамгийг эвдэж, сар шинийн барилдаанд түрүүлж байсныг нь бөхөд хайртай түмэн мартаагүй хэвээр. Тухайлбал, 2022 оны сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд олноо танигдаж амжаагүй аймгийн заан залуу улсын начин Д.Дүгэрдорж, улсын заан М.Өсөхбаяр, цэргийн арслан Л.Отгонбаатар, улсын аварга Д.Бүрэнтөгс, улсын гарди Б.Гончигдамба, М.Бадарч нарын хүчтэнүүдийг ээлж дараалан өвдөг шороодуулж, улсын заан Б.Пүрэвсайхантай түрүү, үзүүр булуулдаж, түрүүлж байсан билээ. Ингээд аавыгаа даган үндэсний бөхийн спортод хөл тавьсан Э.Мөнхжаргал бөхөд хайртай түмэндээ, нутаг усныхаа зон олонд улсын цолонд хүрэх бөх хэмээн танигдаж байсан юм. Улмаар цагаан сарын барилдаанд түрүүлсэн жилээ тэрбээр Багахангай дүүргийн баяр наадамд аймгийн арслан Б.Очирхүүгээр долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн билээ. Түүнээс хойш Э.Мөнхжаргал төрийн наадам бүрд улсын цолонд хүрэх бөхчүүдийн нэрсийг тэргүүлэн яригдаж байсан юм.
(24).jpg)
| УЛСЫН НАЧИН Э.МӨНХЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ |
|
ОБЕГ: Гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, найман автомашиныг хамгаалжээ
2026-05-04 15:26:33
Монголын хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ
2026-05-04 11:28:46
Г.Аюурзанын "Шүгдэн" романыг Япон хэлээр хэвлэжээ
2026-05-04 10:34:31
Японы хүчирхэг баг “Улаанбаатар-2026” их дуулгад ирнэ
2026-05-04 09:45:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-05-04 09:22:40
“Ulaanbaatar MMC Energy” баг, ”FIBA 3x3 World Tour”-д гуравдугаар байрт орлоо
2026-05-04 08:35:43
Аймгийн арслан М.Эрхэмбаяр Ш.Санжсүрэн арслангийн нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-05-04 08:26:34
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-04 07:00:13
ХОТЫНХОН ТОЛХИЛЦООД ЭХЛЭХЭЭРЭЭ АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭР НЭГНЭЭ УНАГААД ДУУСДАГ ДАА
2026-05-04 07:00:00
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-05-04 07:00:00
ГААЛИЙН УЛСЫН 40 БАЙЦААГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ
2026-05-04 07:00:00
2026-05-04 07:00:00
Э.Дөлгөөн хожлын шидэлтийг хийж, 21:19-өөр “Antwerp”-ийг буулган авлаа
2026-05-03 18:01:37
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-05-03 12:45:41
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-05-03 11:58:18
Я.СУМЪЯА: Редактор бол сэтгэлтэй, ёс зүйтэй хүний хийх ажил
2026-05-03 11:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙТЭЙ 15 СЭТГҮҮЛЧИЙГ НЭРЛЭЖ БАЙНА
2026-05-03 10:01:20
2026-05-03 09:55:09
Б.Мөнхзаяа Эрдэнэт хагас марафонд түрүүллээ
2026-05-03 08:48:09
Өсвөр үеийн боксын Азийн аварга өнөөдөр эхэлнэ
2026-05-03 08:33:32
МОНГОЛ СЭТГҮҮЛЧ
2026-05-03 07:01:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-05-03 07:00:30
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-05-03 07:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-03 07:00:00
ГЭГЭЭН АЯНЧ
2026-05-03 07:00:00
“Душанбэ-2026” их дуулгаас Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ
2026-05-03 06:10:00
М.Нандин-Эрдэнэ, Бразилын Флавио Сантосыг хүнд цохилтоор яллаа
2026-05-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |