Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Чөлөөт бөхийн холбооноос нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ. Шагналыг Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан гардууллаа.
МУГТ Оюунбилэгийн Пүрэвбаатарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнав. Тэрбээр 1987 оноос эхлэн чөлөөт бөхийн спортоор хичээллэж 1993-2007 онд Үндэсний шигшээ багийн тамирчин, 2007-2012 онд “Олимп” сургуулийн багш, дасгалжуулагч, 2012-2016 онд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. ДАШТ-ий хошой мөнгө, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын аварга, Дэлхийн цомын аваргын хүрэл, олон улсын гран при тэмцээний 10 удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин юм.
Адуучийн Баасанхүүг мөн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнав. Тэрбээр 1989 оноос эхлэн бөхийн чөлөөт барилдааны шүүгчээр ажиллаж 1991 онд улсын шүүгч, 1992, 1994, 1995 онуудад олон улсын III, II, I зэргийн шүүгч болж, улмаар 1996 онд “Олон улсын шилэгдмэл шүүгч”-ийн шагналтай. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10, дэлхийн болон тивийн цомын тэмцээнд дөрөв, Азийн наадам ба Азийн аварга шалгаруулах тэмцээнд 16, дэлхийн хүүхдийн наадамд буюу Зүүн Азийн наадамд хоёр удаа тус тус шүүгчээр ажиллаж байв.
Бямбажавын Жавхлантөгсийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнав. Тэрбээр бөхийн чөлөөт барилдааны Монгол Улсын аваргаар 1977, 1978, 1980, 1981, 1982 онуудад 48 кг-д нэг удаа 52 кг-д дөрвөн удаа шалгарч байсан. Эх спортоор хичээллэх хугацаандаа олон улс, улс, хотын чанартай тэмцээнүүдээс 50 гаруй медаль хүртэж, 1979, 1981, 1982 оны дэлхийн аваргын тэмцээнд оролцож байжээ.
Цэрэнбалтав Даваабундыг “Алтан гадас” одонгоор- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2001 онд зохиогдсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын тивийн аваргын анхны медалийг эх орондоо авчирч байжээ. Тэрбээр тамирчин хүний тэсвэр хатуужлыг үеийнхээ тамирчдад үлгэрлэн эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өргөхөд жинтэй хувь нэмэр оруулсан тамирчин юм.
| Ахмад бөхчүүд төрийн одон медаль хүртлээ |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |