Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жил, Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн одон, медаль хүртээснийг Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга нар гардууллаа. ”Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Биеийн тамир, спортын улсын хорооны нягтлан бодогч А.Рита, Үндэсний шигшээ багийн мэргэжилтэн Ч.Туулыг шагнасан бол “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Тогтоол шийдвэрийн хэрэгжилт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн С.Номин, Салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Г.Базархүрэл нарыг шагнаж урамшуулав.
А.Рита нь салбарын нягтлан бодох бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажилд үлгэр дуурайлал үзүүлээд зогсохгүй иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, хүн амын эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, урт наслахад чиглэгдсэн ажил, үйлчилгээ, “Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр”, Үндэсний спортын Улсын Нэгдсэн зөвлөгөөн, Монголын Бүх ард түмний болон Оюутан, залуучууд, хүүхдийн болон үндэсний спортын наадмуудыг зохион байгуулахад идэвх зүтгэлтэй оролцож ажилласан юм.
Ч.Туул нь биеийн тамир, спортын салбарт 21 жил ажиллахдаа залуучуудын шигшээ багийн спортын төрлийг бүрдүүлэх, шигшээ багийн гэрээний биелэлтэд хяналт тавих, сургалт дасгалжуулалтын төвлөвлөлтийг боловсруулахад мэргэжил арга зүйгээр хангах ажлыг нэр төртэй зохион байгуулж ирсэн билээ. С.Номин нь төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг байгууллагын бодлого чиглэлтэй уялдуулан шалгуур үзүүлэлт бүрээр оновчтой төлөвлөж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, хяналт тавих, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа тэргүүний залуу ажилтан юм.
Г.Базархүрэл нь спортын салбарын Санхүү хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулж, спортын салбарын өөрчлөлт, шинэчлэлтэд тулгуурласан санхүүгийн эрх зүйн баримт бичгийг боловсруулахад шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг тусган бүртгэлийн арга аргачлалд шинэлэг санаа дэвшүүлж, санхүүгийн үйл ажиллагааг оновчтой зөв зохион байгуулах, тавигдах хяналтыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна.
| БТСУХ-ны ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |