• Өнөөдөр 2025-02-08

Чөлөөт бөхийн Азийн аваргаас Э.Одгэрэл хүрэл медаль авлаа

2024-06-30,   180

        Бөхийн төрлүүдийн “U23” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Амман хотод үргэлжилж байна. Манай баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 62 кг-д өрсөлдсөн Э.Одгэрэл хүрэл медаль хүртлээ. Түүний жинд долоон тамирчин хүч үзсэн бөгөөд манай тамирчин эхний тойрогт Тайвань Улсын тамирчныг 11:0-ээр, дараа нь Йорданы бөхийг 4:0-ийн харьцаатай ялж, хагас шигшээ барилдаанд Казахстаны тамирчинд ялагджээ. Ийнхүү хүрэл медалийн төлөө эхний өрсөлдөгчтэйгөө дахин таарч барилдан 2:0-ийн харьцаатай хожсоноор хүрэл медаль хүртсэн байна.

 


Чөлөөт бөхийн Азийн аваргаас Э.Одгэрэл хүрэл медаль авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188