Өвөр Монголын өөртөө засах оронд ДБНХ, олон улсын бөхийн холбооноос зохион байгуулдаг “Барга цом”-ын аварга шалгаруулах олон улсын VI тэмцээн энэ сарын 19-ний өдөр Хөлөнбуйр хотод эхэлсэн. Тус тэмцээнд оролцож буй манай тамирчид эхний хоёр өдрийн дараах байдлаар гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ.
Олимпын зургаан жингээр зохион байгуулагдаж буй тус тэмцээн гурван өдрийн форматаар буюу өдөрт эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр нийт дөрвөн жингийн барилдаанууд явагдаж байгаа юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 65, 125 кг, эмэгтэйчүүдийн 53, 57 кг-ын барилдаанууд болж манай баг тамирчид дөрвөн медаль хүртсэн байна.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд нийт 21 тамирчин оролцоход “Цаст тайга” клубийн тамирчин Н.Ганбаяр алтан медаль, эмэгтэйчүүдийн 53 кг-д 14 тамирчин барилджээ. Тус жинд “Төгс” дэвжээний тамирчин Н.Түмэндэмбэрэл мөнгөн медаль, 57 кг-д 16 тамирчин барилдахад Хилийн цэргийн 0208 тусгай салбар, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа хүрэл медаль, “Хангай хайрхан-Уул” клубийн тамирчин Б.Энхтүвшин хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Харин энэ сарын 20-ны өдөр эрэгтэйчүүдийн 57, 74 кг, эмэгтэйчүүдийн 62, 76 кг-ын жингийн шилдгүүд тодорлоо. Эрэгтэйчүүдийн 57 кг-д 10 тамирчин барилджээ. “Төгс” дэвжээний тамирчин Б.Мөнх-Эрдэнэ алтан медаль, “Дархан-Хасу Fohow” клубийн тамирчин П.Дашцэрэн хүрэл медаль, 74 кг-д нийт 40 тамирчин барилджээ. “Хилчин” спорт хороо, “Дархан-Хасу Fohow” клубийн тамирчин Э.Тэмүүлэн алтан медаль тус тус хүртжээ.
Мөн эмэгтэйчүүдээс “Хилчин” спорт хороо, "Fohow MNU03" клубийн тамирчин З.Болортунгалаг мөнгөн медаль, “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Загардулам нар хүрэл медалийн эзэд болжээ. “Барга цом”-ын тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчид хоёр өдрийн дараах байдлаар эрэгтэй, эмэгтэй нийт найман жингээс есөн медаль хүртээд байна.
Тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 50, 68 кг-ын жингийн барилдаанаар хаалтаа хийнэ. Дашрамд сонирхуулахад тус тэмцээнд БНХАУ-ын 20 муж, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улс, Монгол Улсаас нийт 245 тамирчин оролцож байна.
| Чөлөөт бөхчүүд “Барга цом”-ын эхний өдөр гурван алтан медаль хүртжээ |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |