-Таныг боксын клуб нээсэн гэдгийг сонслоо. Клуб нээх бодол, мөрөөдөл хэдий үеэс бий болов. Зөвхөн өсвөр үеийнхэнд зориулсан клуб үү, бүх насныхан хичээллэх боломжтой юу?
-Бокс миний дуртай спорт, хичээллэх дуртай зүйл. Клуб нээх бодол мөрөөдөл бол урьд өмнө огтхон байгаагүй. Сүүлийн үед клуб нээх бодол төрсөн. Манай клубт өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гээд бүх насны хүмүүст нээлттэй. Насны ямар нэгэн хязгаар, цензур байхгүй. Гол нь боксын спортоор хичээллэх хүсэл, сонирхол, тэмүүлэлтэй байх ёстой.
-Танай клуб зөвхөн боксоор дагнаж байгаа юу. Танай клубт өөрөөс тань гадна боксын багш, дасгалжуулагч хэр олон байгаа вэ?
-Манай клубийн 50 хувь нь бокс, 50 хувь нь фитнес тоног төхөөрөмжтэй. Зөвхөн бокс гэлтгүй фитнес гэж ойлгож болно. Манай клубт надаас гадна ОУХМ Н.Баяраа, спортын мастер Есүхэйбаатар нар дасгалжуулагч, багшаар ажиллаж байгаа.
.jpg)
-Клубийн зорилго, алс хэтийн зорилт нь юу вэ?
-Манай клубийн гол зорилго хүүхэд залууст боксын спортыг зөв ойлгуулж, таниулах иргэдэд спортоор хичээллэхэд нь туслах. Өөрийн сурсан зүйл, 26 жилийн туршлагаараа өөрөөсөө илүү тамирчин бэлтгэхийн төлөө хичээнэ. Монгол хүүхдүүд авьяастай. Тэдний суурийг зөв тавьж, чиглүүлж өгвөл амжилт гаргана. Өөрийн эрүүл, мэнд, бие бялдрын хөгжлийг дээшлүүлэх хүүхэд, залууст манай клубийн үүд хаалга нээлттэй.
-Та зодог тайлаагүй байгаа. Хэдэн нас хүртлээ боксоор тулалдах вэ?
- Хүний нөөц, боломжид хязгаар гэж үгүй.
-Тамирчны цаг, завгүй хүнд бэлтгэлийн хажуугаар давхар дасгалжуулагчаар, тэр тусмаа өсвөрийн тамирчидтай ажиллана гэдэг амаргүй. Энэ бүхнийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд бэлтгэлийг хуучин шигээ хийж арай л амжихгүй байна. Гэхдээ удахгүй бага багаар бэлтгэлээ эрчимжүүлсээр формдоо орчих байх аа.

-Зодог тайлсны чинь дараа Боксын улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах санал тавивал та ажиллах уу?
-Ер нь энэ талаар огт бодож явсангүй.
-Та Лондон 2012 олимпын наадмын хүрэл, Милан 2009, Алмата 2013 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тэр үед мэргэжлийн бокс руу орж тулалдах бодолд төрөөгүй юу?
-Миний хүүхэд насны мөрөөдөл бокс байсан. Багаасаа хичээллэсэн энэ спортдоо илүү дуртай. Миний хувьд олимпын бокс илүү сонирхолтой санагддаг.

-Та 12 настай байхдаа боксоор хичээллэсэн гэдэг. Ер нь яагаад эрсдэлтэй сонирхогчдын боксыг сонгох болов?
-Би 14 настай байх үеэсээ сонирхогчдын боксоор хичээллэж эхэлсэн. Боксыг хэзээ ч эрсдэл өндөртэй спорт гэж харж байсангүй.

| У.МӨНХ-ЭРДЭНЭ: Хүний нөөц, боломжид хязгаар гэж үгүй |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |