Монголын хөлбөмбөгийн холбоо найман жил найман зорилт урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу хөлбөмбөгийн мэргэжлийн болон мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэх зорилгын хүрээнд “Тоглолт зохион байгуулагч”-ийн анхдугаар сургалт амжилттай болов. Тус сургалтыг МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтсээс хоёр хоногийн хугацаатай Футзалын улирал эхэлж буйтай холбоотой онол болон практик хосолсон хэлбэрээр зохион байгуулав. Сургалтад нийт 15 хүн хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд онолын шалгалтанд тэнцсэн тохиолдолд МХБХ-ноос зохион байгуулж буй тэмцээнд томилолт авч ажиллах боломж бүрдэнэ. Цаашид хөлбөмбөгийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэх зорилгоор уг “Тоглолт зохион байгуулагч”-ийн сургалтыг тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
| Хөлбөмбөгийн “Тоглолт зохион байгуулагч”-ийн анхны сургалт болжээ |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |