Мэргэжлийн дугуйчдын "Tour de Langkawi 2022" олон өдрийн уралдаан найман хоног үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргалаа. A зэрэглэлийн энэхүү уралдаанд үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Сайнбаярын Жамбалжамц таван тивийн 35 орны 117 тамирчнаас 1100 км замыг 25:56:32 секундын амжилтаар нийлбэр дүнгээр есдүгээр байр, Ази тивийн шилдэг дугуйчны цагаан цамц өмсч, уулын шилдэг дугуйчны 2 байрт тус тус орж шилдэг амжилт үзүүлэв. Энэ нь Монголын дугуйн спортын түүхэнд анх удаагаа үзүүлж байгаа амжилт юм.
С.Жамбалжамц Азийн шилдэг дугуйчнаар тодорчээ |
|