• Өнөөдөр 2025-03-05

Хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс О.Дархижав мөнгөн медаль хүртлээ

2022-10-14,   447

   Хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бахрейны нийслэл Манама хотод үргэлжилж буй. Одоогоор манай улсаас эмэгтэй -59 кг жинд Э.Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медаль, хоёр дахь өдөр Г.Анужин огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртээд байгаа билээ.

   Тэгвэл өчигдөр манай улсаас эмэгтэйчүүдийн -76 кг жинд О.Дархижав огцом өргөлтөөр 98 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртжээ. Тэрээр огцом өргөлтөд Казахстаны Арай Нурлыбековагаас нэг кг илүү өргөсөн ч нийлбэр дүнгээр хоцорч дөрөвдүгээр байр эзэлсэн байна.


Хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс О.Дархижав мөнгөн медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188