Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 71 кг жинд Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт Ганзоригийн Ануужин лхагва гарагт дэвжээнд гарч хошой хүрэл медаль хүртжээ. Тэрбээр огцом өргөлтөөр 99 кг /эхлээд 95 кг, дараа нь 99 кг өргөсөн, сүүлийн оролт 102 кг амжилтгүй болсон/-ыг өргөж хүрэл медалийн болзол хангасан. Дараа нь түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ийг өргөж /116 кг, -121 кг, -121 кг/ тавдугаар байрт шалгарч нийлбэр дүнгээр 215 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медалийн эзэн болжээ. Өмнө нь эмэгтэйчүүдийн 59 кг жинд Монголын тамирчин Энхтайваны Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн билээ. Ийнхүү "Манама-2022" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ц,Хосбаярын удирдлага дор дөрвөн эмэгтэй хүчээ сорих бөгөөд дэвжээнд гарсан хоёр тамирчин медаль хүртээд байна.
| Г.Анужин Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |