МҮОХ-ноос зохион байгуулдаг спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын ээлжит уулзалт өнөөдөр “Олимпик хауст” боллоо. Уулзалтад спорт холбоодын төлөөлөл 40 орчим хүн хамрагдсан юм. Уулзалтаар ОУОХ-ноос шинээр хэрэгжүүлж буй “OVEP” буюу олимпын эв санааны нэгдлийн хөтөлбөр, ОУОХ-ны “2020+5” бодлогын баримт бичгийн талаар болон “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулалтын мэдээллийг холбоодын нарийн бичгийн дарга нарт өглөө.
Уулзалтад МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар оролцож, МҮОХ-ноос хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулан спорт холбоодын генсекүүдийн санал хүсэлтийг сонсов. Мөн Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ спорт холбоодын төлөөлөлтэй санал солилцон, төр засгийн зүгээс спортын салбарт баримталж буй бодлогыг танилцууллаа.
| Спорт холбоодын нарийн бичгийн дарга нарын уулзалт боллоо |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |