“Ташкент-2022” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаан явагдаж байгаа билээ. Манай улсаас 90 кг жинд ОУХМ Гантулгын Алтанбагана эхний барилдаанаа Африк тивийн найман медальтай Египетийн Али Хаземтэй хүч үзэж, торгуулиар цэвэр ялсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл 1/8 шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын аварга Гүржийн Лука Майсурадзетэй хүч үзэж, Г.Алтанбагана толгой дээрээ тулж мэх хийсэн гэх үндэслэлээр ялагдлаа.
Г.Алтанбагана ДАШТ-ий хоёр дахь барилдаанд ялагдлаа |
|