“Ташкент-2022” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаан эхэллээ. 90 кг-д ОУХМ Гантулгын Алтанбагана эхний барилдаанаа Африк тивийн найман медальтай Египетийн Али Хаземтэй хүч үзэж торгуулиар цэвэр яллаа. Тэрбээр дараагийн барилдаанаа Кыргызстаны Анарбек Ишенбаевтай хийнэ.
Ташрамд дурдахад,Тбилисийн Гранд Сламын тэмцээнд Зэвсэгт хүчин “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Гантулгын Алтанбагана хүрэл медаль хүртсэн юм. Г.Алтанбагана хэсэгтээ Лихтенштейн, Унгар, Казахстаны жүдочдыг ялаад хагас шигшээд Италийн Ноколас Мунгайд ялагдсан ч хүрэл медалийн төлөө Узбекистаны Шермухаммад Жандреевийг хөмрөх мэхээр “иппон” буулгаж байсан билээ.
Г.Алтанбагана ДАШТ-ээс эхний ялалтаа авлаа |
|