Монголын тусгай олимпын хорооноос “Залуучуудын манлайллын чуулган”-ыг энэ сарын 5-аас, 6-ны өдрүүдэд зохион байгууллаа. Чуулганд Баян-Өлгий, Говь-Алтай Дорнод, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, аймаг, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 33, 35, 47, 65, 102, 114, 130, “Шинэ Монгол Харумафужи” хамтарсан сургуулиас оюуны бэрхшээлтэй болн бэрхшээлгүй 15-25 насны 40 орчим хүүхэд, залуус нэг дор хуран цугларч, хоёр өдрийг хамтдаа өнгөрүүлэв.
Тус арга хэмжээний эхний өдөр Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн хөгжлийн зөвлөх Ч.Ундрахбаяр, жүдо бөхийн “Атланта-1996” олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын хүндтэй эрхмүүд оролцож, хүүхэд, залуустай сонирхолтой ярилцлага өрнүүлэв.
Мөн Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, жүдо бөхийн “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг нар оролцлоо. Д.Жаргалсайхан дарга хэлсэн үгэндээ “Берлин-2023 тусгай олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг дэмжих хүрээнд 2023 оны улсын төсөвт зохих хэмжээний зардлыг тусгалаа. Цаашид Биеийн тамир, спортын тухай хуульд Тусгай олимпын чиглэлээр тодорхой заалтуудыг оруулах ёстой гэж үзэж байна.
Тусгай олимпын хорооноос зохион байгуулж буй төрөл бүрийн арга хэмжээнд тогтмол оролцож, та бүхэнтэй хамт байж, энэ чиглэлийн спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллана” хэмээн тэмдэглэв. Энэ арга хэмжээний үеэр хүүхэд, залууст бочи спортыг таниулах тоглолт болсон бөгөөд “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг, “Монгол тэмүүлэл” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Арайжантай гурван үе тоглоход А.Арайжан 2:1-ээр хожсон юм.
Бочи спортыг Биеийн тамир, спортын улсын хорооноос онцгойлон анхаарч, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүндээ багтааж, өдгөө нэг тамирчин, нэг дасгалжуулагч бэлтгэл сургуулилалтаа хангаж байна. 2013 онд байгуулагдсан Монголын тусгай олимпын хороо нь 3000 орчим оюуны бэрхшээлтэй тамирчин, 200 гаруй багш, дасгалжуулагч, 300 сайн дурын ажилчдыг эгнээндээ багтаажээ. Тусгай олимпын тамирчид нь үндэсний, бүсийн, олон улсын болон өвөл, зуны олимпод оролцохоос гадна спортоор дамжуулан нийгэмших, нийгмийн хандлагыг өөрчлөх, нөлөөллийн ажил хийх зэрэг сургалтад хамрагддаг юм байна.
| “ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛЛЫН ЧУУЛГАН” өндөрлөлөө |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |