“Ахиллис Монгол” олон улсын байгууллагын тамирчид энэ сарын 9-нд болох Чикагогийн марафонд оролцохоор Чикаго хотод очжээ. Чикагогийн марафонд Ахиллисчууд анх удаа зургаан тамирчин, дөрвөн хөтчийн хамтаар оролцоно.
Багийн бүрэлдэхүүнд Ахиллисийн марафоны багт сонгогдсон, өмнө нь Нью-Йорк, Берлин, Бостон, Лондонгийн марафонд амжилттай оролцсон тамирчид шалгаран багтжээ.
“Ахиллис Монгол” ОУБ нь Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвтэй “Ахиллис Интернэйшнл” олон улсын байгууллагын 73 дахь салбар болон 2014 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан байна.
2014-2021 онуудад Ахиллисчууд багаараа Нью-Йорк, Берлин, Сөүл, Бостон, Майамигийн марафонуудад давхардсан тоогоор 50 орчим хөгжлийн бэрхшээлтэй гүйгчдийг оролцуулсан бөгөөд энэ онд Нью-Йорк, Берлин, Чикаго, Бостон, Лондонгийн марафонд 22 гүйгч, 20 хөтчийн хамтаар оролцож байна.
Монгол тамирчид Чикагогийн марафонд оролцоно |
|