Монгол Улсыг төлөөлөн туялзуур сэлэмний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Кувейт улсыг зорилоо. Туялзуур сэлэмний залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-13-нд Кувейт улсад болно. Тэмцээнд манай улсаас Б.Амарзаяа, Б.Баярчимэг, Б.Гандөл нар өрсөлдөхөөр болсон бөгөөд өнөөдөр эх орноосоо мордлоо. Б.Амарзаяагийн хувьд 2021 онд Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан олимпийн эрх олгох Ази, Номхон далайн орнуудын туялзуур сэлэмний тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.
Туялзуур сэлэмний Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-13 нд болно |
|