-Таны шавь Д.Отгонжаргал дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-За, маш их баярлалаа. Унаган шавь маань дэлхийд дахин финалдсанд туйлын их баяртай байна.
-Д.Отгонжаргалын амжилт жилээс жилд ахиж байна. Өнгөрсөн жил дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн бол энэ жил мөнгөн медаль зүүж, амжилтаа ахиуллаа. Харин Японы олимп, дэлхийн аваргад ялагдлаа. Ер нь цаашид Японы бөхтэй ямар тактикаар барилдвал түүнийг ялах боломжтой бол?
-Отгоо маань бэлтгэл сургуулилалтыг хэн хүнээс илүү хичээж хийдэг, шаргуу тамирчин л даа. Сая дэлхийн аваргад өмнө нь ялагдаж байсан бөхчүүдээсээ даагаа нэхэж, ялалт байгуулсаар мөнгөн медалийн болзол хангалаа. Өрсөлдөгч Японы бөхийн барилдааны судалгааг маш сайн хийж, түүн рүү чиглэсэн техник тактикын бэлтгэл хийхэд дараагийн тэмцээнд ялалт байгуулах бүрэн боломжтой.
-Б.Болортуяа, Д.Отгонжаргал нарын анхны багш нь яах аргагүй та болон С.Мөнхсүх, Мөнхтуяа, Т.Сүхбаатар нар байх. Зарим нэг спорт сонирхогчид тэр анхны багш нь мөн, биш гээд маргалдаад байх юм аа?
-Яах аргагүй мөн л дөө. Д.Отгонжаргалын хувьд бол Т.Сүхбаатар багш дээр минь бөх болно гэж анх ирсэн хүүхэд. Багш маань шигшээ багийн дасгалжуулагч байсан болохоор “Женко” клуб дээр надад өөрийн биеэр хүлээлгэж өгсөн. Би чинь өөрөө Сүхээ багшийнхаа гарын шавь, дэлхийн аваргаас мөнгөн медаль аваад зодог тайлж амжаагүй, иртэй торгон мэдрэмжтэй 23 настай залуу байхдаа, энэ авьяастай охидын дасгалжуулагчаар ажиллаж, Жаамаа Сүхээ багшийнхаа барилдааны онцлогийг дамжуулан, уламжлуулж өгсөн юм шүү дээ.
-Хүүхэд байх үеэс нь бэлдсэн таны шавь нараас Б.Болортуяа олимп, дэлхийн хүрэл, Д.Отгонжаргал дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтан боллоо. Энэ хоёр тамирчны араас гарч ирэх залгамж халаа хэр бэлтгэгдэж байгаа вэ?
-Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа найзын маань дүү Э.Одзаяа гээд авьяастай охин байгаа. Манай хүнд жингийн шилдэг тамирчдын нэг болно байх. Түүнд маш их найдвар хүлээлгэж байгаа. Өөр ч бас охид бий.

-Б.Болортуяа бэртлийн улмаас энэ жилийн дэлхийн аваргыг өнжсөн. Дэлхийн чансааг тэрүүлж буй түүний хувьд хэрэв барилдсан бол медаль хүртэх боломжтой байсан байх. Болороо хэр хүнд бэртэл авсан юм бол?
-Б.Болортуяа улсын аварга шалгаруулах тэмцээний үед өвдөгний бэртэл авсан. Энэ зун сайн эмчилгээ хийлгэсэн. Одоо бэлтгэлдээ орсон байгаа гэсэн шүү.
-Та дасгалжуулагчийн ажлаасаа түр хугацаанд завсарлага авсан гэв үү. Хэзээ дэвжээндээ буцаж ирэх вэ?
-Бодож төлөвлөсөн зүйл их байгаа. Удахгүй байх. Одоогоор амаржаад хүүхдүүдээ хараад, гэртээ сууж байна.
-Та чөлөөт бөхөөр их хожуу, 17 настай байхдаа хичээллээд хоёрхон жилийн дотор дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм уу?
-Хоёр жил ч биш л дээ. Таван жил хичээллэсэн, уйгагүй хөдөлмөр зүтгэлийн үр дүнд дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн.
-Чөлөөт бөхийн дэвжээнд анх 2006 онд хөл тавьж байсан юм билээ. Тухайн үед яагаад бөхийн спортыг сонгох болов?
-Анх 2006 оны аравдугаар сараас чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Тус оны хавар дунд сургуулийн ахлах ангиа төгсөөд, МУИС-ийн Эрдэс материалын химийн ангид орлоо. Гэтэл гэнэтийн золгүй явдал болж, авто ослоор аав, ээж хоёр минь бурхан болчихсон. Тэгээд л тэвчээр шавхсан амьдралын хүнд үетэй нүүр тулсан. Зовлон үзэхээр хүний сэтгэл их уяхан, мэдрэмтгий зөөлөн, нулимс ойрхон болчихдог юм билээ. Тэр хүнд үеийн зун нь манай улсад Оюутны дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болсон юм. Тус тэмцээнийг телевизээр үзэв. Монголынхоо тамирчдын медалиа гардан авч байгаа торгон агшныг харсан чинь өөрийн эрхгүй сэтгэл хөдлөн, огшиж, догдолсон. О.Насанбурмаа, О.Бурмаа нар аавынхаа нэрийг дуудуулж буй нь яагаад ч юм надад нэг л тийм нэг сайхан, гоё, дулаан сайхан, таатай мэдрэмж төрүүлсэн.

Гэнэт л надад “Би ч гэсэн эд нар шиг аав, ээжийнхээ нэрийг дуудуулж яагаад болохгүй билээ” гэсэн бодол төрсөн. Ер нь бөхийн спортоор хичээллэе, ямар хүний үр хүүхэд болохоо харуулъя гэж шийдсэн. Энэ үеэс дэлхийн тавцанд аавынхаа нэрийг дуурсгана гэсэн хүсэл мөрөөдөл оргилох болсон юм. Үүнээс эхлэлтэйгээр чөлөөт бөхөөр барилдах шийдвэр гаргаж байлаа. Нэг өдөр оюутны ангийнхантайгаа багшийн дээдийн ойролцоо явж байгаад Спортын төв ордныг харлаа. Зуны бөх үзэж байсан үеийн бодол, мөрөөдөл, сэдэл гэнэт сэдрээд, шууд Спортын төв ордон руу зориг шулуудан орсон. Ингээд л тамирчин болсон доо.
-Та богинохон хугацаанд дэлхийн хэмжээний бөх болсон. Таны амжилтад найз гавьяат тамирчин О.Насанбурмаа тань чухал нөлөө, түлхэц өгсөн хүн мөн биз ?
-Тийм ээ, богино хугацаанд намайг сайжруулсан хүн бол манай найз О.Насанбурмаа мөн. Түүний туршлагаас шавь, дүү нартаа нэг зүйлийг байнга хэлж захидаг. “Чи богино хугацаанд сайжрахыг хүсвэл бэлтгэл бүр дээр өөрөөсөө сайн хамтрагч сонгож бай” гэдэг.

| Б.ОЮУНСҮРЭН: Дэлхийн тавцанд аавынхаа нэрийг дуурсгана гэсэн хүсэл мөрөөдлөөр чөлөөт бөхөөр хичээллэж байлаа |
|
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |