Камбож Улсын Пном Пен хотноо болж буй Азийн олимпын зөвлөлийн Ерөнхий ассамблейн үеэр 2029 оны Азийн өвлийн наадмыг зохион байгуулах эрхийг Саудын Арабад олголоо. Тус улс Азийн өвлийн наадмыг Арабын хойгийн баруун хэсгийн, далайн түвшнээс дээш 2400 метрийн өндөрт орших Сарават уулнаа зохион байгуулах өвөрмөц төсөл боловсруулсан нь бодит ажил болох эхний алхам ийнхүү тавигдаж байна.
Саудын Араб улс тус уулын оргил дээр Персийн булангийн анхны цанын бааз болох Троенаг барьж байгуулахаар төлөвлөөд буй. Энэ нь Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салманы удирдаж буй 500 тэрбум ам.долларын өртөг бүхий Neom супер хот байгуулах аварга төслийн нэг хэсэг болж байна. Сарават уулын оргил хэсэгт агаарын температур эрс доошилж, өвөлдөө хасах хэмд хүрч хүйтэрдэг тул цанын бааз байгуулах бүрэн боломжтой гэж тооцоолжээ.
Троена цанын баазыг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөж байгаа бөгөөд жуулчдад зориулсан тансаг зэрэглэлийн зочид буудал, үйлчилгээний төв, эрүүл мэндийн байгууламжууд, бүс нутгийн хамгийн том цэнгэг уст нуур бий болгохоор төлөвлөсөн байна. Мөн хиймэл цас ашиглан тэмцээн, уралдаанаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хунтайж Бин Салманы Саудын Арабыг дэлхий дахинд сурталчлах бодлогын нэг гол хэсэг нь спорт болж байна. Тус улс ирэх жил Дэлхийн тулааны спортын наадам, 2025 онд Азийн танхимын болон тулааны спортын наадам, 2034 онд Азийн наадам зохион байгуулах эрхийг аваад байгаа юм.
| Азийн 2029 оны өвлийн наадам эрхийг Саудын Арабад өгөв |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |