• Өнөөдөр 2024-05-12

Жүдогийн дараагийн НАЙДВАРУУД

2022-10-05,   681

          Ташкент 2022 жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчид Узбекистан Улсад очоод байна. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ, Беларусь Улс оролцохгүйгээр дэлхийн 86 орны, эрэгтэй 308, эмэгтэй 262, нийт 570 тамирчин дэлхийн аварга хэмээх цолны төлөө өрсөлдөнө. Тэмцээн энэ сарын 6-аас, 13-ны өдрүүдэд Узбекистаны Ташкент хотод явагдаж өндөрлөнө. Тус тэмцээнийг С1 телевизээр шууд дамжуулна. Тэмцээний урьдчилсан хэсгийн барилдаан өдрийн 12.00 цагаас эхэлнэ. Харин медалийн төлөөх шигшээ барилдаан 19.45 цагт болно.

              Ташкент-2022 ДАШТ-д оролцох Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд

          Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Э.Сумьяабазар, 66 кг-д  Ё.Басхүү, Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар,  81 кг-д Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Г.Алтанбагана,
-100 кг-д Б.Гончигсүрэн, +100 О.Цэцэнцэнгэл нар хүч сорино. Харин эмэгтэйчүүдийн  48 кг-ын жинд  Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 А.Адьяасүрэн нар барилдах юм. Тэмцээний сүүлийн өдөр багийн барилдаан болж энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх болно.

Эрэгтэйчүүдийн  48 кг-ын жин

       Энэ жинд манай улсаас ОУХМ Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар барилдана. Харин энэ жингийн гол фаворит японы дэлхийн аваргууд Фүна Тонаки, Нацүми Цүнода хоёр байна. Тэдний хувьд Парис 2024 олимпод Япон Улсаа төлөөлөн хэн нь орох вэ гэдэг өрсөлдөөн эхэлсэн. Японы дэлхийн хоёр аваргад маш том өрсөлдөгч бол Францын Ширинэ Боукли, Испанийн Жулиа Фигуероа, Израйлийн Шира Ришоня, Португалийн Катарина Коста, Словены Мика Николич нар байх болов уу. Мөн Итали, Өмнөд Солонгос, Куба, Хятадын бөхчүүдийг үгүйсгэж болохгүй.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жин

        Энэ жинд манай улсаас ОУХМ Б.Хорлоодой барилдана. Дэлхийн аваргын хамгийн сонирхолтой өрсөлдөөн өрнөх жин яах аргагүй 52 кг байх болно. Энэ жинд олимпын хоёр аварга байна. Мөн олимпын мөнгө, хүрэл медальтанууд байгаа.
 

Олимп, дэлхийн аварга, Японы Ута Абе дэлхийд гурав дахь удаагаа түрүүлэх үү 

         Косавагийн олимпын аварга Дистриа Красничи аварга болох уу. Тэдний гол өрсөлдөгчид нь Францын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Amadine Buchard, дэлхийн аварын хүрэл медальт Унгарын  Pupp Reka, Узбекистаны Keldiyorova, Израйлийн Primo Grefen, Швейцарийн Kocher, Fabienne нар байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жин

            Хэзээд сонирхолтой байдаг 57 кг-ын жинд энэ удаа хэн түрүүлэх вэ. Дархан аваргагүй уг жинд энэ жил Канадын дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Жессика Климкайт,  дэлхийн аварга Криста Дэгүчи, Бразилийн олимп, дэлхийн аварга Рафела Силва нар хошой болох уу. Эсвэл шинэхэн аварга төрөх үү. Тэдний гол өрсөлдөгч гэвэл манай тамирчин М.Ичинхорлоо, Л.Энхрийлэн, олимпын аварга  Косавагийн Нора Гижакова, дэлхийн аварга Японы Цүкаса,  Францын Сарах Леоние, дэлхийн хошой аварга Украины Дариа Билодид, Японы Харүка Фүнакүбо, Израйлийн Нелсон Леви Тимна, Бельгийн Мина Либеер, Гүржийн Етери Липартелианы нар байх болно.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жин

       Энэ жинд манай улсаас ОУХМ, Ази тивийн аварга Б.Ганхайч барилдана. Энэ дэлхийн аваргад гол фаворит  нь олимпын хүрэл медальт Канадын Catherine Beachumin Pinard, Венесуэлийн Anriquelis Barrios , Унгарийн залуу од Szofi Ozbas , Японы Megumi Horikawa, Английн Lucy Renshall, Израйлийн Gili Sharir, Бразилийн K.Quadros, Словенийн Andreja Leski, Нидерландын S.Vermeer, манай Болдын Ганхайч нар байх болов уу.

Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жин

        Манай улсаас энэ жинд ОУХМ Ц.Энхчимэг хүч үзнэ. Тус жингийн гол гол фаворит нь дэлхийн аварга Хорватын Barbara Matic ,олимп дэлхийн хүрэл медальт Нидерландын Sanne Van Dijke , дэлхийн аварга Францын Maria Eve Gahie , дэлхийн аваргын хүрэл медальт Францын Margaux Pinot нар байна. Тэдний гол өрсөлдөгч гэвэл Английн K.Peterson Pollard, Германын Miriam Butkereit,  Испанийн Ai T.Roustant, Бразилийн дэлхийн аваргын хүрэл медальт Maria Portela нар байх болно.

Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жин

Энэ жинд манай улсаас Б.Эрдэнэт-Од барилдана.  Дэлхийн аваргын энэ жингийн гол фаворит  нь олимп, дэлхийн аварга Японы Shori Hamada, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Францын Madeleine Malonga, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Германы Anna Maria Wagner нар байна. Тэдний гол өрсөлдөгч нь Бразилийн Mayra Aguiar, Недерландын Guusje Steenhuis, Израйлийн Inbar Lanir – Францын Madeleine Malonga, Германын Alina Boehm нар болж байна.

Эмэгтэйчүүдийн  +78 кг-ын жин

       Энэ жинд манай улсаас ОУХМ Адъяасүрэн хүч үзнэ. Тус жингийн гол фаворит нь олимп, дэлхийн аварга Кубын Idalys Ortiz , дэлхийн аваргын мөнгөн медальт Японы Tomita Wakaba, олимпын хүрэл медальт Францын Romane Dicko нар байна. Тэдний өрсөлдөгч гэвэл  Израйлийн Raz Hershko, Францын Julia Tolofua, Францын Romane Dicko, манай А.Адъяасүрэн, Бразилийн Beatriz Souza, Өмнөд Солонгосын Kim Hayun нар болж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жин

       Манай улсаас ОУХМ Э.Ариунболд, Э.Сумъяабазар нар өрсөлдөнө. Энэ жинд олимпын аварга Наохиса Такато дэлхийд покер хийж түрүүлэх үү. Эсвэл олимпын мөнгөн медальт Тайванийн  Ян Юү Вэй анхны дэлхийн аваргын алтан медаль авах уу. Дэлхийн аварга Гүржийн  Лукуми Чкбимиани, дэлхий хошой аварга болох уу. Тэдэнтэй гол өрсөлдөөнийг дэлхийн аваргын хүрэл медальт  Испанийн Гарригос, Азербайжаны Карамат Хусейнов, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Казахстаны Елдос  Смитов, Э.Ариунболд, Э.Сумьяабазар, Казахстаны М. Шамшадин, Бельгийн Жорре Бестраретен, Украины Артем Лесиук нар өрнүүлнэ

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жин

        Манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү, ОУХМ Г.Хэрлэн нар барилдана. Энэ жинд олимп, дэлхийн аварга Японы Абе Хүфуми, дэлхийн аварга Японы Жоширо Марүяама нарын түрүүлэх магадлал өндөр. Гэхдээ японы хоёр дэлхийн аваргын гол өрсөлдөгч нь олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Өмнөд Солонгосын Ан Баул, дэлхийн аварын хүрэл медальт Молдавын Денис Вьеру, дэлхийн аварын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү, грандсламын аварга ОУХМ Г.Хэрлэн, Гүржийн Ваза Маргвелашвили, Азербайжаны Орхан Сафаров нар байх болно.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жин

          Манай  гол найдвар хүлээлгэж буй олимпын хүрэл медальт, дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт, ОУХМ Ц.Цогтбаатар хүч сорино. Тус жингийн гол фаворит нь олимп, дэлхийн аварга Гүржийн Лаша Шавдатуишвили, дэлхийн аварга Японы Соичи Хашимото, олимпын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар нар байна. Тэдний гол өрсөлдөгч нь Узбекистаны K.Тураев, Израйлийн Тохар Бутбул, олимп, дэлхийн мөнгөн медальт Азербайжаны Рустан Оружов, дэлхийн аваргын хүрэл медальт Хидари Хеадайров, Италийн Жиовини Эспосито, Мануэль Ломбардо, Канадын Артур Маргелдион нар байна.

Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жин

          Залуу тамирчин Б.Эрдэнэбаяр энэ жинд барилдана. Тус жингийн гол фаворит нь  дэлхийн мөнгөн медальт Гүржийн Tato Grigalashvili, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Бельгийн Matthias Casse, Өмнөд Солонгосын залуу од Lee Joonhwan, олимп дэлхийн аварга Японы Takanori Nagase нар байгаа.
Тэдний гол өрсөлдөгч нь дэлхийн аварга Нидерландын Frank De Wit,
Бразилийн G.Schimidt, Узбекистаны S.Boltaboev, Бельгийн Sami Chouchi, Туркийн V.Albayrak, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Азербайжаны нэрийн өмнөөс барилдаж буй Saied Mollaie нар байх болно.

Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жин

         ОУХМ Г.Алтанбагана уг жинд барилдана. Тус жингийн гол фаворит нь олимпын аварга, Гүржийн Lasha Bekauri , дэлхийн аваргын хүрэл медальт Гүржийн Luka Maisuradze, дэлхийн аварга Нидерландын Noel Vant End нар байна. Тэдэнтэй гол өрсөлдөөнийг Азарбайжаны M.Mehdiyev, Киргизстаны Erlan Sherov, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Унгарын K.Toth, Гүржийн L.Maisuradze, Узбекистаны Davlat Bobonov, Кубын Silva Morales , манай Г.Алтанбагана, Тажикстаны K.Ustopiriyon нар хийх болов уу

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жин

            ОУХМ Б.Гончигсүрэн хүч сорино. Тус жингийн гол фаворит олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Португалийн Jorge Fonseca, Японы залуу од Kentaro Iida, дэлхийн аваргын хүрэл медальт, Гүржийн Ilia Sulamanidze нар байна. Тэдэнтэй гол өрсөлдөөнийг  Израйлийн Peter Paltchik, Нидерландын M.Korrel, Гүржийн V.Liparteliani, Канадын Shady Elnahas, дэлхийн аваргын хүрэл медальт, Бельгийн Toma Nikiforov, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Asley Gonzalez, дэлхийн хошой аварга Испанийн Nikoloz Sherazadishvili нар хийх болно.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жин

          Залуу тамирчин гран слам, гран при тэмцээний алт,мөнгө, хүрэл медальт, О.Цэцэнцэнгэл хүч үзэх юм. Тус жингийн  гол фаворит нь олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Гүржийн Guram Tushishvili , манай О.Цэцэнцэнгэл, олимпын хошой , дэлхийн хошой аварга, Чехийн Lukas Krpalek, Японы залуу од Tatsuru Saito нар байна. Тэдэнтэй гол өрсөлдөөнийг Узбекистаны Temur Rakhimov, Украины Y.Khammo, Нидерландын Jur Spijkers, олимп, дэлхийн аварын мөнгө, хүрэл медальт, Бразилийн R.Silva, дэлхийн аваргын мөнгөн медальт Кубын Andy Granda, дэлхийн аваргын хүрэл медальт Азербайжаны U.Kokauri нар хийх болно.


 


Жүдогийн дараагийн НАЙДВАРУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-05 07:50:59
    Зочин: Шалны алчууранд мөнгө зарах хэрэг байна уу. Өөрснөө шал арчинааа гээд хэлээд байна ш дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188